2010/06/14

Нууц л бол нууц

Самуурахаар олон мэдээлэл дунд санаж байх зориулалтаар howto-XXX гэсэн баахан файлыг энд байрлуулж байсан тухай өмнө нь энд үнсэх тэрлэл дээр сараачиж байсан даа. Тэнд нууцлалтай холбоотой хоёр төрлийн заавар хадгалагдсан байгаа юм. Нэг нь openssl, нөгөөх нь gpg ашиглах тухай. Гэлээ ч, үнэхээр чухал бичиг баримтаа нууцлах үед энэ хоёр заавраа өмнөө дэлгэж байгаад аль нэгийг нь сонгодог байв. Нууцалчихаад нууцлаагүй хувилбараа бас устгана. Устгахгүй мартаад орхичихвол урвагч болоод явчихна даа. За ямар ч байсан нэг шувуу нэг сүвлэдэг төмөр олоод далд оруулах газраа олж ядна гэсэн утга бүхий ардын үг байдаг даа, тэрүүн шиг нэг хүн муулж бичсэн файлаа далд нууцлах гэж жижигхэн төвөг болдог байв.

Гэхдээ бас нэг арга бий ажээ. Тэр нь gpg ашигласан эмаксийн нэг горим. Нэр нь EasyPG. Хувилбар 23 аас эхлээд өөрт нь агуулагдсан байдаг юм байна. Хамгийн сайхан нь нууцлах файлынхаа толгойд ганцхан мөр оруулаад л болох нь тэр:


"my_key_email@foo.org" ийн оронд өөрийнхөө gpg дээр үүсгэсэн түлхүүрийнхээ нэрийг өгөөд л болно.

Ингээд та файлаа бичиж дуусаад хадгалаад (*.gpg өргөтгөлтэй) хаах юм бол уг файл тань gpg дээрх таны түлхүүрээр нууцлалын хувиргалт хийгээд дискэн дээр хадгалагдчихна. Эмаксаар буцаагаад нээхээр танаас буцааж хөрвүүлэх түлхүүрийн тань нууц үгийг асуугаад энгийн файл шиг өмнө тань дэлгэж харуулах бөгөөд энэ нь тухайн үедээ санах ойд л задаргаатай байх юм. Хм,, тэгэхээр буузанд байгаа нууц мөнгийг ууцанд байгаа нууц цүүгээр олох нь дээ.. Мөн шавж өгвөө :)

No comments:

Post a Comment