2014/07/14

Европчууд яагаад тахианы өндөг хөргөгчинд агуулдаггүй вэ

Английн дэлгүүрт өндөгийг хөргөгчинд байлгадаггүй. Өглөөний цайндаа идэж уух зүйлс лаазалсан ногоо юмуу эсвэл бялуу хийх хуурай хөрөнгө гэх мэт зүйлстэй цуг нэг лангуунаас олддог.

Америк улсад болохоор өндөгийг сүү, бяслаг, тостой хамт хөргөгчинд агуулдаг болохоор намайг гайхахад хүргэсэн юм. Энүүний цаана ямар учир байна вэ? Яагаад бүтэн өдөржин өрөөний дулааны хэмд өндөгийг байлгаад байхад Англи улсад хэн ч санаа зовохгүй байгаа юм бол.

Өндөгийг хадгалах зарчмын энэ ялгаа нь Америк улс ба Англи болон европ улсуудад тахианыхаа фирмээс хэрхэн бэлдсэн арганд нь байдаг болж таарлаа.

Америкийн хөдөө аж ахуйн албанаас гаргасан шаардлагын дагуу дэлгүүрт зарах өндөгийг тусгай зэрэглэлд хамруулж (зэрэглэлтэй өндөг хэмээн нэрлэдэг) салмонэл бактераас сэргийлэхийн тулд эхлээд угааж дараа нь химийн ариутгал бодис шүршдэг.

Харин Англи улсад өндөгийг угаадаггүй бөгөөд харин ч угаах үйлдлийг "салмонэл бактери өндөгний хальснаас дотогш халдахад туслана" гэж боддог бөгөөд үүнийгээ ч Ирланд улсын хүнсний аюулгүй байдлын мэдээлэх хуудсанд бичсэн байдаг. Мөн Америк улсад боловсруулсан өндөгийг Англи улсад зарж болохгүй тухай Forbes сэтгүүлд нийтэлсэн байдаг бөгөөд энэ бүхэн бэлтгэх зарчмынх нь ялгаатай хамаатай юм.

Гэвч яагаад америкт өндөгийг эхлээд угаадаг, бас хөргөгчинд хадгалах ямар учир байна вэ? гэсэн ауулт хэвээрээ үлдэж байгаа байх.

Өндөгөнд салмонэл бактери халдах хоёр зам байдаг. Энэ бактери өвчтэй тахианаас өндөг болж үүсэх явцдаа өөртөө халдчихсан байж нэг болдог. Эсвэл эрүүл өндөгийг тахианы ялгадастай газарт байрлуулснаар өндөгний хальс бохирдож дотогшоо халдах зам бий.

Америкийн өндөгний фирмүүд бага газраас олон өндөг хураах сонирхлын үүднээс тахиануудыг задгай талбайд үржүүлэх систем биш харин байшинд үржүүлэх системийг илүүд үздэг байна. Хичнээс сайн цэвэрлэгээ хийдэг ч байсан ингэж байшин үржүүлэг хийхэд өндөг халдвар авах нь өндөр магадлалтай. Иймд тахианаас өндөгийг нь шууд туузан дамжуургаар ус руу оруулж дараа нь шүршдэг.

Өндөг угаахдаа зөв үйлдэхгүй бол өндөгний хальсанд буй бактери дотогшоо халдах явцыг бас ихэсгэх аюул байдаг. Өндөгний хуурай хальсийг норгох үед шалбааг үүсэж улмаар их шалбааг өндөгний хальсыг гэмтээж бактери нэвтрэх боломж үүсэж болзошгүй хэмээн Америкийн хөдөө аж ахуйн албаны зааварт тайлбарласан байдаг.

Ийм үзэгдэл үүсэхээс сэргийлж угаах усны хэмийг хамгийн багадаа 45 хэмийн халуун байлгах ёстой бөгөөд өндөгний дотор хэсэг халуун усаар угаагдаж дараа нь хөргөгчинд орж хөрөхдөө агших үед үүсэх завсарт нь бохир ус нэвтэрч урсахаас бас сэргийлэх ёстой гэж албанаас заасан байна.

Европ салмонэл бактераас сэргийлэх өөр арга барилтай. "Хурааж авсаны дараа цэвэрлэх биш харин хураах явцдаа цэвэрхэн өндөг боловсруулах замыг илүүд үздэг" хэмээн Ирландын хүнсний аюулгүй байдлыг хариуцсан ажилтан ярьж байна. "Тэр байтугай Европд өндөгийг цэвэрлэхгүй байх нь үйлдвэр фирмүүд өөрсдөө цэвэрхэн ажиллахад нь туслах болно" гэж Лондон хотын Кингстон их сургуулийн эм зүй микробиологич мэргэжилтэн профессор Mark Fielder ярив.

Нэмж хэлэхэд, өндөгний хальсны онцлогоос шалтгаалж, угаах үйлдэл нь өндөгний хальсийг гэмтээдэг гэсэн эрдэм шинжилгээний судалгааны үр дүн байдаг юм байна. Ингэснээр хими хэрэглэхгүй л бол цэвэрлэгдсэн өндөг рүү бактери халдах нь илүү хурдан байдаг. Хүйтэн орчинд байлгаснаар бактери түргэн үржихээс сэргийлнэ.

Америкийн албадын шаардлагаар бол цэвэрлэсэн өндөгийг хасах 23 хэмд харин цэвэрлээгүй өндөгийг хасах 30 хүртэл хэмд байлгах ёстой юм байна.

Хэрэв өндөг хөргөгч рүү орсон л бол тэр хэмдээ цаашид хадгалагдах ёстой. Хүйтэн өндөг буцаад дулаан хэмд оронгуут бактери сэргэж өндөгийг халдаах магадлал өндөр байдаг гэж Өндөг үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос мэдэгдсэн байдаг бөгөөд хөргөгчнөөс гаргаад хоёр цагаас илүү удаан байлгах хэрэггүй гэж зөвлөдөг юм байна.

Ийм учраас Америкийн халдвар хяналт болоон урьдчилан сэргийлэх албаны журамд өндөгийг хасах 20 хэмийн хүйтэнд байлгах ёстой гэж заасан байдаг. Харин европд бол өндөгийг 8 аас 12 хүртэлх хэмийн дулаантай орчинд хадгалахыг санал болгодог юм гэж Fielder ярьлаа.

Америк шиг өндөг угаахгүй байдаг английн зарчимд бас нэгэн шалтгаан бий. Англи улсад салмонэл бактери тийм ноцтой түвшинд авч хэлэлцдэггүй. Учир нь өндөгний фирмүүд 1997 онд олон мянган хүн уг бактераас болж өвчилсний дараа тахиагаа вакцинжуулж эхэлсэн байна.

Ингэж вакцинжуулсны үр дүнд англи улсад өвчлөлтийн тоог эрс бууруулсан ч америк улс энэ аргыг урьтал болгохгүй байгаа. Гэхдээ өнөөдөр америкийн олон фирмүүд тахиагаа вакцинжуулж байгаа. 2010 онд хүнс тамхи зохицуулах албанаас вакцинжуулах аргыг хууль ёсны гэж зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд "тахиаг вакцинжуулснаар хүнд халдахгүй байх гэсэн хангалттай баталгаа байхгүй" гэж New York Times сонинд нийтэлж байжээ. Фирмийн зардал бас өснө гэж бичиж байв.

Америкийн хүнс болон тамхи зохицуулах албаны судалгаагаар салмонэл бактери хамгийн элбэг тохиолддог нь юм байна. Жилд 140 000 хүн бактери халдвартай өндөг хэрэглэснээс болж өвддөг бөгөөд амь насанд аюултай биш ч гэсэн татах, өтгөн алдах, бөөлжих гэх мэт өвчлөлтөнд өртдөг байна.


Эх сурвалж нийлэлийг нь эндээс уншаарай.