2014/12/08

Хэрвээ програмын хэлнүүд зэвсэг байсан бол


C хэл бол M1 Garand стандарт винтов. Хуучирсан ч найдвартай

C++ хэл бол хэд хэдэн нунчакнууд. Эргэлдүүлэн хэрэглэх нь сэтгэл хөдөлгөхөөр хүчтэй боловч эзэмшиж гарштлаа нэлээн өөрийгөө цохиж гэмтээх болно. Заримдаа бүр өөр зэвсэг хэрэглэмээр ч санагдах үе гарна

Perl хэл бол бензин дүүргэсэн лонх. Цагтаа ч хэрэгтэй л эд байсан ч одоо цөөхөн хүн хэрэглэх болж дээ

Java хэл бол сумтай бүсээр тоноглосон 240G автомат буу. Заримдаа сумтай бүс нь төгсгөлтэй, заримдаа төгсгөлгүй. Хэрэв төгсгөлтэй бүс таарах юм бол та NullPointerException-тэй тулгарч таны буу дэлбэрч таныг сөнөөх болно.

Scala хэл бол 240G Java -гийн бас нэг хувилбар. Гэхдээ хэрэглэх заавар нь ямар хэлээр бичсэн нь мэдэгдэхгүй хачин дүрсэлж бичсэн байх бөгөөд бараг юу яах гээд байгаа нь бүү мэд.

JavaScript хэл бол бариулгүй сэлэм

Go хэл бол өөртөө зориулж хийсэн "if err!=nil" төрлийн шинээр төрөн гарагсдын буу. Буудах болгондоо та үнэхээр буудсан болов уу гэж шалгах ёстой. Нэг хоосон зайгаар биш дөрвөн хоосон зайтай (tabs) буудна.

Rust бол 3d хэвлэгчээр хэвлэсэн буу. Хэзээ нэгэн цагт ажиллаж магадгүй.

Bash бол аюултай алх. Бүх юмыг хадаас гэж харж нам цохино. Ялангуяа таны хурууг хүртэл.

Python "v2/v3" бол хоёр амтай буу. Нэг дор зөвхөн нэг ам нь л буудна. Нэг амаар нь та төгсгөлгүй буудаж болно.

Ruby хэл бол улаан алмаз чимэглэсэн сэлэм. Их гоё гялалздагаас нь болж хүмүүс голдуу хэрэглэдэг.

РНР хэл бол гуурс. Нэг үзүүрийг нь машины яндан руу чихээд нөгөө үзүүрийг нь цонхоороо оруулж машиндаа суугаад мотороо асааж хэрэглэнэ.

Mathematica хэл бол нам тойргоор эргэлдэж дэлхий рүү чиглэсэн буу. Хэрэв зөв хэрэглэж чадах хүн үүгээр гайхалтай юм хийх боломжтой.

C# хэл бол илжигэн дээр бэхэлсэн хүчтэй лазерийн буу. Илжигнээс нь буулгангуут лазер нь нэг л сайн ажиллаж өгдөггүй.

Prolog хэл бол AI зэвсэг. Та үүнд юу хийхийг хэлэнгүүт энэ шууд бүгдийг гүйцэлдүүлнэ. Гэхдээ нэг өдөр энэ өөрөө терминаторууд бүтээгээд өнгөрсөн рүү илгээж таны ээжийг алах болно.

Lisp хэл бол шөвөг. Янз бүрийн хэлбэртэй. Үүнийг хэрэглэж байгаа хүн бол галзуу бөгөөд аюултай.


Эх сурвалжийг нь эндээс харна уу.