2010/06/29

Файлын нэрэнд буй тусгай тэмдэгтийг арилгах

detox зэвсгийн тусламжтайгаар файлын нэрэнд байгаа тусгай тэмдэгтийг автоматаар устгаж мөн хоосон зайг доогуур зураасаар орлуулж болдог. Бяцхан чөтгөрийн порт модны sysutils/detox дотор энэ зэсвэг бий. Үбүнтү нөхдүүд бол aptitude install detox гэж суулгаарай.

# cd /usr/ports/sysutils/detox && make install clean

Ингээд одоо файлын нэрэнд байгаа хоосон зайг автоматаар доогуур зураасаар орлуулж, тусгай тэмдэгт байвал уг тэмдэгтийг устгаж болно:

# ls
test öäü !?_test
# detox test\ öäü\ \!\?_test 
# ls
test_oau_test

detox тай холбоотой нэмэлт мэдээллийг detox(1) МАН хуудаснаас нь олж уншаарай.

Орчуулгын эх хуудас нь: http://www.chruetertee.ch/blog/

2 comments:

  1. Ubuntu nuhduud
    rename 's/ü/u/' *

    ReplyDelete
  2. Ха, Аниагийн аргыг бас голж боломгүй. Гэм нь файлын нэрэнд байгаа бүх тусгай тэмдэгтүүдийн хайх хэлбэр болон орлуулах тэмдэгтүүдийг нь гараараа оруулж өгөх нь дээ. :)

    ReplyDelete