2010/06/17

Гар тулаан

Үндсэн байрлалаа аваад нүдэж эхлэх нь тэр дээ. Дворак бол гар тулаанд үнэхээр гарамгай. Учир нь цохилтын далан хувь нь үндсэн байрлалаас үүсэлтэй. Квэрти бол дөнгөж гучин хувь. Дворак шиг нүдэж сурахад арван зургаан цаг л хангалттай байхад Квэрти дээр тавин зургаан цаг зарцуулагдана. Хурдны хувьд дворак үнэхээр гайхам. Сайн эзэмшсэн нөхөр минутанд ер орчим "бөөндсөн" цохилт хийдэг байхад Квэрти дөнгөж дөч.

Дворак Квэрти хоёрыг байн байн сэлгэж хэрэглэх гэсний хэрэггүй. Дворакт нэг орсон хүн хэзээ ч квэртигээр цохидоггүй. Ялан дийлэгч болсон хүн чинь ялагдсан тал уруу юу боллоо гэж орохыг хүсэх юм бэ? Хаана ч очсон гараа дворак тулаанд бэлдэж болдог болсон цаг (Алим, Оцон шувуу, Бүндөүс бүгдэд нь суугдсан байгаа. ANSI стандартчлагдсан цохилт учраас тэр шүү дээ ).

Дворак дээр дасгал хиймээр бол ядаж нэг цаг зөвхөн дворак цохилт хийх ёстой бөгөөд дунд нь байнга амрах хэрэгтэй. Ингэх үедээ хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Хурдны дасгал хийж байгаа бол оновчтой байх алба үгүй. Эсрэгээр, оновчтой байх дасгал хийж байгаа бол заавал хурдтай байх хэрэггүй. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.

За ингээд уран зөгнөлийн цэнэг дууссан тул энгийн үгээр үргэлжлүүлэхээс дээ. Дворак гарын бүтцийг жаахан ноцтой харъя. Хамгийн их өргөн тархсан байрлал нь Dvorak simplified. Гэхдээ бусдаасаа ердөө нэг хоёр товчоор л ялгаатай учраас алийг нь ч хэрэглэсэн болно. Гар дээрх товчлууруудын голын эгнээг Дворак дээр гэр эгнээ гэж нэрлэдэг. Энэ мөрөнд өнөөх алдартай далан хувийн товчнууд оршиж байдаг байна. Зүүн гар талд эгшиг, баруун гар талд гийгүүлэгчид. Онцгой тэмдэгтүүд хоёр гарын дээд болон доод захад байрлана. Хамгийн их ордог эгшиг болон гийгүүлэгчид нь гэр эгнээний голд, хоёр дахь их давтамжтай гийгүүлэгчид нь баруун талын дээд гол хэсэгт байрладаг. Үг болгонд эгшиг ордог учраас бичих үед хоёр гар заавал оролцдог нь маш сайны шинж. Гэтэл Квэрти дээр гэр эгнээнд нь ердөө ганцхан эгшиг бий гээд боддоо (их ухаалаг шийдсэн байгаа биз?). Дворак дээр үнэхээр бичих текстийн дал орчим хувийг гэр эгнээнээс цохидог. Хуруунууд бараг ийш тийш сарвалзахгүйгээр нэг эгнээнээс л пижигнүүлээд байна гэсэн үг шүү дээ. Гар луугаа харж цохидог хүн байвал энэ хуудсыг хэвлэж аваад хайчлаад нааж бас хичээллэж ч болно.

Квэрти болон Дворак цохилт яаж үүсээд хэрхэн тархсан тухай зургаар илэрхийлсэн энэ цомгийг сөхөөд заавал нэг үзээрэй. Шинэ гарч ирсэн ерөнхийлөгч Обамад хүртэл улс даяар дворак хэрэглүүлэх санал тавих талаар өгүүлсэн энэ нийтлэлийг уншаад үзэхэд бас сонирхолтой. Дворак ертөнцөд энэ хүний нөлөө их.

Юникс ертөнц дээр амьдардаг хүмүүс гарыг солихдоо X сервер ажиллаж байгаа бол:

setxkbmap dvorak
X сервергүй тэрминал дээр бол:
loadkeys dvorak
буцаахаар бол:
setxkbmap us
loadkeys us
Хэрэв зөвхөн эмаксийн нэг буфер дээр хичээллэмээр байгаа бол:
Ctrl-\ english-dvorak 
гээд энтер дарахад зөвхөн уг буфер дээр гарын байрлал дворак болох болно.

Ингээд цохиод байж дээ!

5 comments:

  1. Пээ ёстой их баярлалаа :)

    ReplyDelete
  2. Sain baina u? Emacs-n talaar iluu delgerengui bichij ogooch. Emacs ashiglamaar l bn, daan ch davuu taliig ni ex xeleeree neg unshval nolooj magad gej bodood bn. Bi odoo eclipse l ashigladag. Bas Windows deer emacs ashiglax xer ve?

    ReplyDelete
  3. За тэгвэл дворакдаад нэг үзье. Үнэхээр таалагдвал эргээд үр дүнгээ бичнээ.

    ReplyDelete
  4. @Ochkoo, Амжилт хүсье! Англиар их бичдэг хүмүүсд ямар ч байсан зөв сонголт болно гэдэгт би итгэлтэй байна. Дараах жижигхэн зааврыг гараа хурдан солиход хэрэглэж болно шүү:

    alias asdf "setxkbmap dvorak"

    alias aoeu "setxkbmap us"

    гэсэн хоёр оруулга бүрхүүл дээрээ нэмчихвэл тухайн гарын байрлалаасаа түргэн сэлгэж болно.

    ReplyDelete
  5. qwerty дээр зориулагдсан shortcut-уудыг дворак дээр яах вэ?

    ReplyDelete