2014/12/08

Хэрвээ програмын хэлнүүд зэвсэг байсан бол


C хэл бол M1 Garand стандарт винтов. Хуучирсан ч найдвартай

C++ хэл бол хэд хэдэн нунчакнууд. Эргэлдүүлэн хэрэглэх нь сэтгэл хөдөлгөхөөр хүчтэй боловч эзэмшиж гарштлаа нэлээн өөрийгөө цохиж гэмтээх болно. Заримдаа бүр өөр зэвсэг хэрэглэмээр ч санагдах үе гарна

Perl хэл бол бензин дүүргэсэн лонх. Цагтаа ч хэрэгтэй л эд байсан ч одоо цөөхөн хүн хэрэглэх болж дээ

Java хэл бол сумтай бүсээр тоноглосон 240G автомат буу. Заримдаа сумтай бүс нь төгсгөлтэй, заримдаа төгсгөлгүй. Хэрэв төгсгөлтэй бүс таарах юм бол та NullPointerException-тэй тулгарч таны буу дэлбэрч таныг сөнөөх болно.

Scala хэл бол 240G Java -гийн бас нэг хувилбар. Гэхдээ хэрэглэх заавар нь ямар хэлээр бичсэн нь мэдэгдэхгүй хачин дүрсэлж бичсэн байх бөгөөд бараг юу яах гээд байгаа нь бүү мэд.

JavaScript хэл бол бариулгүй сэлэм

Go хэл бол өөртөө зориулж хийсэн "if err!=nil" төрлийн шинээр төрөн гарагсдын буу. Буудах болгондоо та үнэхээр буудсан болов уу гэж шалгах ёстой. Нэг хоосон зайгаар биш дөрвөн хоосон зайтай (tabs) буудна.

Rust бол 3d хэвлэгчээр хэвлэсэн буу. Хэзээ нэгэн цагт ажиллаж магадгүй.

Bash бол аюултай алх. Бүх юмыг хадаас гэж харж нам цохино. Ялангуяа таны хурууг хүртэл.

Python "v2/v3" бол хоёр амтай буу. Нэг дор зөвхөн нэг ам нь л буудна. Нэг амаар нь та төгсгөлгүй буудаж болно.

Ruby хэл бол улаан алмаз чимэглэсэн сэлэм. Их гоё гялалздагаас нь болж хүмүүс голдуу хэрэглэдэг.

РНР хэл бол гуурс. Нэг үзүүрийг нь машины яндан руу чихээд нөгөө үзүүрийг нь цонхоороо оруулж машиндаа суугаад мотороо асааж хэрэглэнэ.

Mathematica хэл бол нам тойргоор эргэлдэж дэлхий рүү чиглэсэн буу. Хэрэв зөв хэрэглэж чадах хүн үүгээр гайхалтай юм хийх боломжтой.

C# хэл бол илжигэн дээр бэхэлсэн хүчтэй лазерийн буу. Илжигнээс нь буулгангуут лазер нь нэг л сайн ажиллаж өгдөггүй.

Prolog хэл бол AI зэвсэг. Та үүнд юу хийхийг хэлэнгүүт энэ шууд бүгдийг гүйцэлдүүлнэ. Гэхдээ нэг өдөр энэ өөрөө терминаторууд бүтээгээд өнгөрсөн рүү илгээж таны ээжийг алах болно.

Lisp хэл бол шөвөг. Янз бүрийн хэлбэртэй. Үүнийг хэрэглэж байгаа хүн бол галзуу бөгөөд аюултай.


Эх сурвалжийг нь эндээс харна уу.


2014/09/15

Монгол хэл

Саяхан юм даа, яг санах юм бол есөн сарын нэгэнд юм байна, монгол зурагтаар мэдээ үзэж суутал нанхиад хэлний хос сургалттай сургууль элсэлтийн баяраа хийж байнаа. Жаахан хүүхдүүд нэгдүгээр ангиасаа нанхиад хэл сурч боловсрох юм байна. Энүүн дээр өөрийнхөө бодлыг нэг бичмээр санагдаад сараачиж сууна.

Балчир хүүхдийг ингэж нэгдүгээр ангиас нь нанхиад хэлэнд сургахаар явуулж байгаа ээж аавууд нь нэг бол нанхиад хүмүүс, аа харин монгол хүмүүс бол мунхагийн харгайгаар хийж байгаа үйлдэл. Би энүүгээр урд хөршийн эсрэг хандаж хэлэх гэсэн юм биш, харин монгол хүний хувиас хандаж хэлж байгаа юм. Тэгтээ тэргүй луу баавгайн дунд морьтой монгол баатрууд ухаан хүчээ уралдуулан газар ус, хэл соёлоо хамгаалж ирсэн, цаашид ч хамгаалсаар байх болно. Миний санааг зовоож байгаа гол зүйл бол гаднаас биш дотороо байгаа мунхаг үйлдлүүд. Арваад хэдэн жилийн өмнө нанхиад хэлний сургуулиуд ид эхэлж байхад таньдаг зүс таних ах охиноо явуулж байсан нь санаанд орж байна. Нэг найз маань тэр ах хүүтэй ажилладаг бөгөөд охин нь сургуулиасаа тараад ирэхэд нь гэрийн даалгаварыг нь ажлынхаа байранд хийлгэж шалгана. Ингээд нэг өдөр найзад маань охины түргэн уншлагыг нь давтуулаад өг гэж гуйжээ. Ингээд л охин номоо дэлгээд уншиж гарав. Найз маань ном уруу нь харалгүй цаг харан сууж байхдаа охины уншиж байгааг сонсоод нанхиадаар уншиж байна гэж бодсон байгаа юм. Ингээд нэлээн чагнаад байсан чинь нанхиадаар биш монгол үгнүүд хэлээд байгаа юм шиг болоод явчихав. Номыг нь харсан чинь хүүхдийн монгол сурах бичгээс уншиж байж таарав. Энэ бол ердөө л болж байгаа энгийн жишээ. Хэлний мэргэжилтэн эрдэмтэн хүний нэг сануулсан үгийг энд би дахин давтая: Хүүхдийн сурсан анхны гадаад хэлний аялга нь дараа дараагийн бүх хэлэнд нь тогтож үлддэг. Жишээлэх юм бол, германаар ярьж байгаа африк гаралтай хүмүүсийг аль улсын колонд байсан гэдгийг маш амархан мэдэж болдог. Морокогоос ирсэн нь германаар ярихдаа бага зэргийн франц аялгатай ярина. Нанхиадуудыг гадаад хэлээр яаж ярьдагийг бараг дэлхий даяараа андахгүй. Мандарин 4 дуудлага, кантонез нь 8 төрлийн дуудлага гээд уг хэлний онцлоготой байдгаасаа ч тэр үү гадаад хэлийг нанхиадууд нанхиадаараа л сурдаг. Монголчууд болохоор хэлний аймаг өөр байдагтаа, эсвэл эх хэлнийхээ өвөрмөц онцлогоосоо болоод ямар ч хэлийг тухайн төрөлх хэлтэй хүнтэй нь дүйцэхээр хэмжээнд ярьж чаддаг авъяаслаг ард түмэн. Эх хэл нь бяцхан тархинд нь бүрэлдэж тогтож амжаагүй байхад нь нанхиад хэлээр суурь бэлдээд өгчихөөр дараа нь ямар үр дүнд хүрэхийг та одоо эрх биш бага зэрэг гадарласан байлгүй дээ. Үүнийг мэдээж ээж аав нар өөрсдөө шийдэх эрхтэй. Би байсан бол эх орондоо өсөж байгаа хүүхдэд гадаад хэлийг 5 юмуу 6 дугаар ангиас нь эхэлбэл зүйтэй. Эхний хэл нь орос, англи юмуу франц. Ингээд сүүлдээ сонгомолоор өөр хэл рүү шилжиж байхад гэмгүй мэт санагдана. Эх хэлээ бүрэн эзэмшиж сураагүй байж гадаад хэлийг эх хэлээсээ илүү сурна гэж яаж байхав дээ!

Саяхан интернэт дээр нанхиад улсад гар утас, компьютерийн их хөгжлөөс болж залуу шинэ үе ханз үсгээрээ бичиж чадахгүй болж байгаа үзэгдлийг ноцтой тэмдэглэж сургуульд тусгай цаг гаргаж уран бичлэг давтуулж байх заавар гарсан тухай уншсан. Улс гэдэг чинь ингэж доголдож байгаагаа анзааран засаж, дутагдаж байгаагаа нөхөн залруулдаг. Гэтэл манай боловсролын яам нь хүүхдийн тархи угаасан хичээл нэмж, эх хэл, уран зохиолоос нь цаг хасаж байгаа нь ямар ч байсан монгол хүний гаргасан шийд гэхэд хэцүү л байна!

Уншихад илүүдэхгүй Вики оруулга.

2014/08/07

Тагнуулын тухай "үлгэр"

FinFisher хэмээх бүтээгдэхүүн зардаг Gamma гэдэг фирмийн серверийг нэг нөхөр хакердаад 40 Гигабайт хэмжээтэй файлуудыг нээлттэй болгочихлоо гээд интернэтээр шуугиад эхэллээ. Уг хакерын мэдсэнээр бол уг байгууллага програмaa одоо болтол идэвхитэй зарж байгааг нь дурдсан байна. FinFisher хэмээх програм нь 1.5 сая евроны үнэтэй програм. Анти-вирус програмд өртдөггүй Трояан програмын багц бөгөөд хянаж тагнах зориулалтаар германы улсын хэмжээнд хэрэглэгдэж байсан нь мэдэгдэж хоёр жилийн өмнө хэсэг л шуугиан тарьсан эд. Энүүгээр таны компьютер луу бүрэн эрхээр орж бүх зүйлийг хийж болохоос гадна, гар утасны яриаг давхар чагнах, мэдэгдэлгүй залгаж яриаг чагнах, мессенжерийн текстийг давхар унших, email ийг унших гээд л жагсаалт бол хөвөрч өгнө. Гарын авлага болон үнийн жагсаалтуудыг нь дор жагсаав:


Ингээд та уг бүтээгдэхүүнүүдийн юу хийх чадалтайг нь нэг хараарай. Тэр дунд нь хэрэв гар утасны сүлжээнийх нь оператор нь huawei бол бараг бүх боломж нээлттэй байгаа ч бий. Бүр тухайн улсад очиж сургалт хийдэг байх жишээтэй.

За тэгтэл найзтайгаа энэ тухай "шагшран" ярилцаж цааш нэтээр хайтал уг програмыг суулгасан серверээс хүсэлт гаргавал өөдөөс Hallo Steffi гэж хариулдагийг нь мэдээд дэлхийн таван тивд серверүүд ажилладаг нь тодорхой болов.

  • 112.78.143.26 (Indonesia)
  • 121.215.253.151 (Australia)
  • 78.100.57.165 (Qatar)
  • 213.55.99.74 (Ethiopia)
  • 94.112.255.116 (Czech Republic)
  • 213.168.28.91 (Estonia)
  • 54.248.2.220 (USA)
  • 202.179.31.227 (Mongolia)
  • 80.95.253.44 (Czech Republic)
  • 81.198.83.44 (Latvia)
  • 86.97.255.50 (Dubai, UAE)

Өө хөөрхий, монгол улс дотор нь жагсаж байдаг юм байна.
Гэхдээ энэ нь ийм програмыг тэр улс ажиллуулж байна гэсэн үг биш, магадгүй өөр улс нүүрээ нууж өөр улс дээр ажиллуулж болох юм гэсэн тодорхойлолтууд ч уншигдаж байлаа. Манай ерөнхийлөгчийн тамгын газраас Bloomberg.com оос асуусан асуултанд хариу өгөлгүй таг хэмээн мэдээлэл бас байх юм. Австралийн гадаад харилцаа худалдааг хариуцсан албанаас бол FinFisher-г мэдэхгүй л гэсэн байгаа юм. Чех улсын дотоод явдлын яамны хэвлэлийн мэдээлэгч бол Gamma аас бүтээгдэхүүн авч хэрэглэдэг гэсэн ямар ч мэдээлэл байхгүй гэж хариулж. Индонезийн холбоо харилцааны сайд нь манайд иймэрхүү төрлийн бүтээгдэхүүний санал ирдэг гэхдээ бид хүний эрхийг зөрчихгүйн үүднээс хэрэглэдэггүй гэж хариулжээ. Этопиа, Катар, Монголоос хариу ирэлгүй таг. Ингээд хэсэг хугацааны дараа эдгээр серверүүд харанхуй руу алга болоод мэдэгдэхгүй болжээ. Ингээд амар сайхандаа жаргаж гэнээ... За одоо утсаа унтраагаад унтацгаа даа :)


ШИНЭЧЛЭЛ: 22.08.14

Үлгэр дууссангүй ээ, ингээд өнөөх 40GB өгөгдөл задарч эхэлж байх шиг байна. Энд болон эндээс бас эндээс HelpDesk буюу уг програмтай холбоотой хүндрэлүүдийг шийдэхэд тусалдаг газартай нь холбогдсон хүмүүсийн захианууд ил тавигдаж эхлэв. Гэтэл дотор нь odmagnai гэгч нөхөр, gmail хаяг руу халдах кодтой хавсаргасан захиа илгээгээд бүтэхгүй байгаа тухай тусламж гуйсан захидал явж байх юм:



@h2please give us reference as soon as possible
Firstname: Odmagnai at: 2012-05-18 05:41:37
Description: Dear Sirs. We tried to send infected pdf file to gmail account. It giving error message even we had zipped it please give us reference as soon as possible Odmagnai.S altan_edu@yahoo.com mnkhzrg@yahoo.com odmagnai@yahoo.com

@h2please give us reference as soon as possible
Firstname: Odmagnai at: 2012-05-17 04:30:47
Description: Dear Sirs. We tried to send infected pdf file to gmail account. It giving error message even we had zipped it please give us reference as soon as possible Hi. This is the qmail-send program at mail.mn. Im afraid I wasnt able to deliver your message to the following addresses. This is a permanent error Ive given up. Sorry it didnt work out. odmagnai@gmail.com: 173.194.79.26 failed after I sent the message. Remote host said: 552-5.7.0 Our system detected an illegal attachment on your message. Please 552-5.7.0 visit http://support.google.com/mail/bin/answer.py?answer6590 to 552 5.7.0 review our attachment guidelines. ou2si7873584pbb.339 --- Below this line is a copy of the message. Return-Path: info@future-mongolia.com Received: qmail 7724 invoked by uid 1009 27 Apr 2012 20:24:44 -0000 Received: from unknown HELO progamer491hij info@future-mongolia.com@10.5.0.10 by mail.mn with SMTP 27 Apr 2012 20:24:44 -0000 From: Future Mongolia info@future-mongolia.com To: odmagnai@gmail.com

@h2please give us reference as soon as possible
Firstname: Odmagnai at: 2012-05-17 04:30:16
Description: Dear Sirs. We tried to send infected pdf file to gmail account. It giving error message even we had zipped it please give us reference as soon as possible Hi. This is the qmail-send program at mail.mn. Im afraid I wasnt able to deliver your message to the following addresses. This is a permanent error Ive given up. Sorry it didnt work out. odmagnai@gmail.com: 173.194.79.26 failed after I sent the message. Remote host said: 552-5.7.0 Our system detected an illegal attachment on your message. Please 552-5.7.0 visit http://support.google.com/mail/bin/answer.py?answer6590 to 552 5.7.0 review our attachment guidelines. ou2si7873584pbb.339 --- Below this line is a copy of the message. Return-Path: info@future-mongolia.com Received: qmail 7724 invoked by uid 1009 27 Apr 2012 20:24:44 -0000 Received: from unknown HELO progamer491hij info@future-mongolia.com@10.5.0.10 by mail.mn with SMTP 27 Apr 2012 20:24:44 -0000 From: Future Mongolia info@future-mongolia.com To: odmagnai@gmail.com



ШИНЭЧЛЭЛ: 15.09.14

За ингээд энэ програмыг худалдан авсан үйлчлүүлэгчид, хэдэн лицензтэй худалдаж авсан, одоо болтол хэрэглэгч байгаа хэвээрээ юу гэсэн мэдээллүүдийг алдарт wikileaks хуудсан дээрээс өөрийнхөө нүдээр хараарай. Одоо болтол идвэвхитэй хэрэглэгч гэсэн жагсаалтан дотор Монгол улс товойж л байна. Одмагнай гэгч нөхрийн захидал болон бусад мэдээлэл бас бий. Уг програмыг бүх лицензтэй нь худалдаж авбал 50 сая евро болж байгаа бөгөөд хамгийн том хэрэглэгч нь монгол улс байна гэсэн мэдээллийг эндээс уншаарай.


За буцаад нүдээ аниад утсаа унтраагаад унт даа :)


2014/07/14

Европчууд яагаад тахианы өндөг хөргөгчинд агуулдаггүй вэ

Английн дэлгүүрт өндөгийг хөргөгчинд байлгадаггүй. Өглөөний цайндаа идэж уух зүйлс лаазалсан ногоо юмуу эсвэл бялуу хийх хуурай хөрөнгө гэх мэт зүйлстэй цуг нэг лангуунаас олддог.

Америк улсад болохоор өндөгийг сүү, бяслаг, тостой хамт хөргөгчинд агуулдаг болохоор намайг гайхахад хүргэсэн юм. Энүүний цаана ямар учир байна вэ? Яагаад бүтэн өдөржин өрөөний дулааны хэмд өндөгийг байлгаад байхад Англи улсад хэн ч санаа зовохгүй байгаа юм бол.

Өндөгийг хадгалах зарчмын энэ ялгаа нь Америк улс ба Англи болон европ улсуудад тахианыхаа фирмээс хэрхэн бэлдсэн арганд нь байдаг болж таарлаа.

Америкийн хөдөө аж ахуйн албанаас гаргасан шаардлагын дагуу дэлгүүрт зарах өндөгийг тусгай зэрэглэлд хамруулж (зэрэглэлтэй өндөг хэмээн нэрлэдэг) салмонэл бактераас сэргийлэхийн тулд эхлээд угааж дараа нь химийн ариутгал бодис шүршдэг.

Харин Англи улсад өндөгийг угаадаггүй бөгөөд харин ч угаах үйлдлийг "салмонэл бактери өндөгний хальснаас дотогш халдахад туслана" гэж боддог бөгөөд үүнийгээ ч Ирланд улсын хүнсний аюулгүй байдлын мэдээлэх хуудсанд бичсэн байдаг. Мөн Америк улсад боловсруулсан өндөгийг Англи улсад зарж болохгүй тухай Forbes сэтгүүлд нийтэлсэн байдаг бөгөөд энэ бүхэн бэлтгэх зарчмынх нь ялгаатай хамаатай юм.

Гэвч яагаад америкт өндөгийг эхлээд угаадаг, бас хөргөгчинд хадгалах ямар учир байна вэ? гэсэн ауулт хэвээрээ үлдэж байгаа байх.

Өндөгөнд салмонэл бактери халдах хоёр зам байдаг. Энэ бактери өвчтэй тахианаас өндөг болж үүсэх явцдаа өөртөө халдчихсан байж нэг болдог. Эсвэл эрүүл өндөгийг тахианы ялгадастай газарт байрлуулснаар өндөгний хальс бохирдож дотогшоо халдах зам бий.

Америкийн өндөгний фирмүүд бага газраас олон өндөг хураах сонирхлын үүднээс тахиануудыг задгай талбайд үржүүлэх систем биш харин байшинд үржүүлэх системийг илүүд үздэг байна. Хичнээс сайн цэвэрлэгээ хийдэг ч байсан ингэж байшин үржүүлэг хийхэд өндөг халдвар авах нь өндөр магадлалтай. Иймд тахианаас өндөгийг нь шууд туузан дамжуургаар ус руу оруулж дараа нь шүршдэг.

Өндөг угаахдаа зөв үйлдэхгүй бол өндөгний хальсанд буй бактери дотогшоо халдах явцыг бас ихэсгэх аюул байдаг. Өндөгний хуурай хальсийг норгох үед шалбааг үүсэж улмаар их шалбааг өндөгний хальсыг гэмтээж бактери нэвтрэх боломж үүсэж болзошгүй хэмээн Америкийн хөдөө аж ахуйн албаны зааварт тайлбарласан байдаг.

Ийм үзэгдэл үүсэхээс сэргийлж угаах усны хэмийг хамгийн багадаа 45 хэмийн халуун байлгах ёстой бөгөөд өндөгний дотор хэсэг халуун усаар угаагдаж дараа нь хөргөгчинд орж хөрөхдөө агших үед үүсэх завсарт нь бохир ус нэвтэрч урсахаас бас сэргийлэх ёстой гэж албанаас заасан байна.

Европ салмонэл бактераас сэргийлэх өөр арга барилтай. "Хурааж авсаны дараа цэвэрлэх биш харин хураах явцдаа цэвэрхэн өндөг боловсруулах замыг илүүд үздэг" хэмээн Ирландын хүнсний аюулгүй байдлыг хариуцсан ажилтан ярьж байна. "Тэр байтугай Европд өндөгийг цэвэрлэхгүй байх нь үйлдвэр фирмүүд өөрсдөө цэвэрхэн ажиллахад нь туслах болно" гэж Лондон хотын Кингстон их сургуулийн эм зүй микробиологич мэргэжилтэн профессор Mark Fielder ярив.

Нэмж хэлэхэд, өндөгний хальсны онцлогоос шалтгаалж, угаах үйлдэл нь өндөгний хальсийг гэмтээдэг гэсэн эрдэм шинжилгээний судалгааны үр дүн байдаг юм байна. Ингэснээр хими хэрэглэхгүй л бол цэвэрлэгдсэн өндөг рүү бактери халдах нь илүү хурдан байдаг. Хүйтэн орчинд байлгаснаар бактери түргэн үржихээс сэргийлнэ.

Америкийн албадын шаардлагаар бол цэвэрлэсэн өндөгийг хасах 23 хэмд харин цэвэрлээгүй өндөгийг хасах 30 хүртэл хэмд байлгах ёстой юм байна.

Хэрэв өндөг хөргөгч рүү орсон л бол тэр хэмдээ цаашид хадгалагдах ёстой. Хүйтэн өндөг буцаад дулаан хэмд оронгуут бактери сэргэж өндөгийг халдаах магадлал өндөр байдаг гэж Өндөг үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос мэдэгдсэн байдаг бөгөөд хөргөгчнөөс гаргаад хоёр цагаас илүү удаан байлгах хэрэггүй гэж зөвлөдөг юм байна.

Ийм учраас Америкийн халдвар хяналт болоон урьдчилан сэргийлэх албаны журамд өндөгийг хасах 20 хэмийн хүйтэнд байлгах ёстой гэж заасан байдаг. Харин европд бол өндөгийг 8 аас 12 хүртэлх хэмийн дулаантай орчинд хадгалахыг санал болгодог юм гэж Fielder ярьлаа.

Америк шиг өндөг угаахгүй байдаг английн зарчимд бас нэгэн шалтгаан бий. Англи улсад салмонэл бактери тийм ноцтой түвшинд авч хэлэлцдэггүй. Учир нь өндөгний фирмүүд 1997 онд олон мянган хүн уг бактераас болж өвчилсний дараа тахиагаа вакцинжуулж эхэлсэн байна.

Ингэж вакцинжуулсны үр дүнд англи улсад өвчлөлтийн тоог эрс бууруулсан ч америк улс энэ аргыг урьтал болгохгүй байгаа. Гэхдээ өнөөдөр америкийн олон фирмүүд тахиагаа вакцинжуулж байгаа. 2010 онд хүнс тамхи зохицуулах албанаас вакцинжуулах аргыг хууль ёсны гэж зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд "тахиаг вакцинжуулснаар хүнд халдахгүй байх гэсэн хангалттай баталгаа байхгүй" гэж New York Times сонинд нийтэлж байжээ. Фирмийн зардал бас өснө гэж бичиж байв.

Америкийн хүнс болон тамхи зохицуулах албаны судалгаагаар салмонэл бактери хамгийн элбэг тохиолддог нь юм байна. Жилд 140 000 хүн бактери халдвартай өндөг хэрэглэснээс болж өвддөг бөгөөд амь насанд аюултай биш ч гэсэн татах, өтгөн алдах, бөөлжих гэх мэт өвчлөлтөнд өртдөг байна.


Эх сурвалж нийлэлийг нь эндээс уншаарай.

2014/06/23

Хайрт эх орон

Уржигдар нэгэн цус хөөргөсөн нэвтрүүлгийг үзээд, мөн өмнөх блогийн сэтгэгдэл дээр яагаад чимээгүй болсныг минь асууж сурагласныг уншаад өнөөдөр нэг юм бичмээр санагдсаных энд сараачиж сууна.

Товчхондоо бол: энэ блог дээр сараачиж байдаг гурван нөхөд гурвуулаа завгүй байх шиг байгаа юм. Миний хувьд ажлын бусад цагаар амжуулж бүтээх зүйлс гээд жагсаалт барьж явдаг мөртлөө яагаад ч юм эхэлсэнээ дуусгаж чадахгүй, эхлүүлж ч чадахгүй зүйлстэй, нэг тиймэрхүү төлөв байдалд хэдэн сарыг өнгөрөөж байна. Жишээ нь, үнсэн самбар гээд хүүхэддээ монгол бичиг зааж өгөхөд дөхөм болгох гэж эхлүүлж хийсэн зүйлээ одоо болтол бүрэн дуусгаж чадаагүй явж л байна. Эсвэл энийг дуурайж хийсэн хайрцаг маань хүнд үзүүлэхэд ёстой ичмээр дамшиг шиг юм болж гэртээ нуугаастай байж л байгаа. Гэх мэтчилэн хувийн сонирхолоор гэж хийсэн, хувьсгалд зориулж хийх гэсэн гэх мэт юмс толгойд байгаа ч тийрч давхиад гүйцээж чадалгүй цаг алджээ.

Эсвэл юу ч чаддаггүй юм байна гэдгээ мэдээд дуугаа хураасан ч байж болох юм (нөгөө хоёроо биш өөрийгөө хэлж байгаа юм шүү) :). Гэхдээ, хүн сураглаж байгааг мэдэх бас зүгээр санагдсаныг нуух юун. Хойшид чадахгүй ч чадсан юм шиг, хийгээгүй ч хийсэн юм шиг гээд юм бичиж байяа :)

За одоо гол сэдэв рүүгээ оръё. Юуны өмнө, Го.Бадарч гуайд дүйнгэтэж битүүрсэн толгойг цочиж задартал сэрээсэн нэвтрүүлэг хийсэнд тань чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Нийгмийн давхрага бүрээс жишээ авч, ялангуяа эрдэмтэн мэргэдийн дүлэгнэж түгдэрч гацсан биш шулуун оночтой яриаг чагнахад үнэхээр бахдалтай байлаа. Ингээд төрсөн сэтгэгдлээсээ жаахан нээмээр санагдаж үүнийг сараачиж байгаа билээ.

Энэ нэвтрүүлгийг залуучууд бол заавал үзэх хэрэгтэй. Үзсэн нэгэн нь үзээгүйдээ хэлж тараах хэрэгтэй. Үзэл санааны ямарваа нэгэн хагарал гарахгүйгээр хийсэн нэвтрүүлэг болсон гэж би бодож байгаа учраас үүнээс болж хэрүүл маргаан үүсэх ёсгүй. Монголыг хятадтай турхирсан ч юмуу, ямар нэгэн хэмжээгээр хальж "хэн нэгний" бууны нохой болж залуучууд маань бүү алдаасай. "Үг, үзэл санаа хоёрт бүү итгэ, үйл хэрэгт нь итгэ" гэж хэлж байгаа хэсэг бол чухал хэсэг.
Үзсэн залуу хүнд бол ямар ч байсан эх орноо хайрлах, хамгаалах сэтгэгдэл төрж байгаа гэдэгт итгэж байна. Тэр хэмжээгээрээ бид төрийнхөө удирдлагыг жинхэнэ монгол болгоход хөндлөнгийн гар толгой биш зөвхөн бидний толгой л шийдэж хийх юм байна гэсэн үүрэг ногдож байгааг ухамсарлаасай. Долоон сарын нэгнийх шиг үйл явдал дахин гараасай гэж хүсдэг хүмүүс байдгийг мэдүүштэй. Интернэтээр дүүрэн хэрүүл маргааны чимээ сонсогдож байна. Энэ нэвтрүүлгийн гол агуулга бол хэрэлдэж маргах түвшинд үзүүлсэн сэдэв биш байсан юм. Үндэстний тусгаар тогтнол ярьж байхад хажууд нь мөнгө ашиг ярьж байгаа тэр Дамба мэтийн бууны нохойнуудад үнэтэй үгээ бүү бар. Баттулга шиг л босоод явчих хэрэгтэй. Үйл хэргээрээ бид харуулах ёстой. Өөрийгөө боловсруулж, нийгмийн идэвхи үзүүлж, сонгуульд ухаалгаар оролцож, хог тоосоо гүвж, харийн хэлийн урт сунгасан сэдэвтэй нүд чих тагласан кино үзвэрт үнэт цагаа алдалгүй хийх бүтээх эрмэлзлээр өөрийгөө цэнэглэж эх орноо аварч хамгаалах ёстой юм шүү.

За бүр огшоод гар салгалаад ирлээ. Явж димидрол уух юмуу эсвэл ажлаа цааш нь хийе дээ :)

Монгол орон мандан бадраг!



2014/02/27

Embedded World 2014

Embedded World 2014 дээр хоёр хоног хэсэж жаахан нүд тайлав. Бас дээрээс нь жаахан тор, үзэг бал цуглуулснаас заримыг нь сонирхуулъя :)

2014/02/10

Цомбон туурайтай морь долоон жил

Ялгуулсан хэмээх модон морин жилийн сар шинийн мэнд хүргэе! Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн биз дээ? Өмнөх жилүүдийн ул боовны хэвийн хувьд ижил аргаар хийсэн ч, амтын хувьд ахицтай жил боллоо. Ингээд зураглалаар товчхон харуулъя.




2014/01/10

Univision AnywhereTV & Samsung SmartTV

ТВ дээр 2 хүүдээ Монгол хэлээр хүүхэлдэйн кино үзүүлчих санаатай Youtube-ээс хайв. Царцаа Намжил, Азар Базар Тазар гэх мэт хэдхэн хүүхэлдэйн киноноос өөр юм олдох шинжгүй аж. Харин Univision AnywhereTV-ын нэвтрүүлэг нөхөж үзэх хэсэг дээр тэр тусмаа Боловсрол сувгаар хүүхэлдэйн кино үзэх боломжтой бөгөөд 3 хоног гэлтгүй 3 долоо хоногийн өмнөхийг ч үзэж болж байна. Харамсалтай нь Samsung SmartTV дээр Univision үзэх боломжгүй тул сарын өмнө Samsung SmartTV app бичиж үзэв. Source code нь: https://github.com/tugstugi/univision_on_samsung_tv

JavaScript сайн мэдэхгүй болоод тэрүү Univision-ы live tv үзэж болдог болгосон боловч нэвтрүүлэг нөхөж үздэг болгож чадсангүй. Та Samsung SmartTV дээр зөвхөн live tv үзэмээр байвал дээрх хаяаг руу ороод зааврын дагуу суулгаад ашиглаж болно.

Нэвтрүүлэг нөхөж үзэх арай амархан арга хайж Plex гэж программ байдагыг олж мэдэв. PC дээр PlexMediaServer гэж программыг нь харин ТВ дээрээ Plex гэж app суулгаад ашиглаж болдог аж. Univision AnywhereTV-г дэмжүүлэхийн тулд Python дээр 300 мөр код хангалттай байв: https://github.com/tugstugi/univision_plex_channel   Хэрхэн суулгаж ашиглах заавар нь дээрх хаяаг дээр байгаа. Ганц дутагталтай тал нь гэвэл ТВ үзэхийн тулд ямар нэгэн PC дээр PlexMediaServer нь ассан байх ёстой. Давуу тал гэвэл та Plex app суулгаж болдог бүх device дээр Univision үзэх боломжтой.

Safari дээр Plex-ийн Univision суваг харагдаж байгаа байдал нь: