2010/05/11

Залхуу гарыг залхуу гаруудад

Хүний газар эрдэм сурах гээд 16 настайдаа Монголоос гарсан тул өчүүхэн миний биед Монгол стандарт гарны байрлал ашиглаж үзэх боломж тун ховорхон тохиолдсон билээ. Тэр байрлалыг нь суръя гэхээр залхуу хүрэх, сурсан ч гэлээ үргэлж ашиглахгүй тул мартаад байх зовлонтой. Иймээс өөртөө анх КДЭ болон Виндөүс дээр латин А үсэг дарвал кирилл А, Ö үсэг дарвал Ө үсэг тус тус гардаг гарны байрлал хийж ашигладаг байв. Саяхнаас ажил дээрээ КДЭ -ээс Гномэ -руу, гэртээ Виндөүсээс Макос -руу тус тус шилжсэн учир Гномэ болон Макосд зориулж ижилхэн гарын тохиргоо хийлээ. Бусад залхуу Монголчуудад хэрэг болох болов уу гээд тохиргоонуудаа http://github.com/tugstugi/lazymongolian дээр тавьчихлаа.

Дэлгэцийн агшин:
Хэрэгтэй холбоосууд: Олигтой уртхан юм бичье гэж бодсон боловч залхуу хүрсэн учир ингээд дуусгая.

15 comments:

  1. ингэвэл яасан юм бэ?
    Кдэ -> Гном -> Хмонад
    Бүндөүс -> Алим -> Чөтгөр
    Залхуу -> Ажилсаг -> Монголын хөгжил

    :)

    ReplyDelete
  2. Залхуурал гэхээсээ зүгээр л өөрийн ажлыг хөнгөвчилж байгаа нэг хэлбэр биш үү? Миний бодлоор лав үүнийг байнга флаш дээрээ авч явж хэрэглэдэг.
    Угаасаа стандарт Монгол байрлал хүн хурдан бичихэд зориулагдаж хийгдээгүй гэж боддог.

    http://dusal.blogmn.net/9815/

    ReplyDelete
  3. Хүүд:

    аан чиний холбоосыг огт харж байгаагүй юм байна. Хэрэгтэй холбоос дунд оруулчихлаа. Гацан монгол гарын драйвэр хурдан бичихэд зориулсан гээд байгаа юм. Өөрөө тэгж байгаад тайлбар бичих болов уу гэж найдаж байна...

    ReplyDelete
  4. Сэтгэгдэл орохгүй байх чинь юу болов оо...

    Хүүд: чиний холбоосыг хараагүй юм байна. Хэрэгтэй холбоос дотор нэмчихлээ. Гацан болохоор Монгол стандарт гарын байрлалыг хурдан бичихэд зориулсан гээд байгаа юм. Тэгж байгаад Гацан өөрийнхээ бодлыг бичих байх.

    ReplyDelete
  5. Хэрэв үнэхээр хурдан бичихээр зохиосон бол хэзээч А үсгийг G дээр, Ө үсгийг F дээр оруулахгүй л байсан болов уу.
    http://frontype.com/keyboarding/540px-Computer-keyboard-Russian.svg.png
    эндээс харвал Орос гар дээр л жаахан өөрчлөлт, яг ямар журмаар гэдэг нь ойлгомжгүй хийчихсэн мэт??

    ReplyDelete
  6. Нээрээ дээрх Орос гарын стандарт байрлал шүү. Монгол хэл Орос хэл 2 тэс өөр хэлнүүд, ингэж давхцсанаар хурдан бичигдэнэ гэж бодохгүй байна. Стандарт байрлалаар бичдэг хүмүүстэй Англи байрлалаараа уралдаж үздэг юм билүү ;)

    ReplyDelete
  7. @хүү-д "хэзээ ч А үсгийг G дээр, Ө үсгийг F дээр оруулахгүй л байсан болов уу" гэдгээ тодруулна уу.
    Мэдээж оросын нөлөө их орсон байгаа. Англи хэл ч гэсэн монгол хэлээс өөр, бас л давхцах учиргүй. Энэ тэрлэл дээрх гарын байрлал, Хүүгийн заасан хуудсан дээрх гарын байрлал хоёр хоёулаа латин үсгийг монгол үсэг рүү шууд хувиргаж ашигласан байна. Ингээд сонгомол болсон гэж би бодохгүй байна. Монгол хэлэнд илүү таарсан байрлал гэж энийг хэлнээ гэж үзүүлэх гарын хуваарилалт байвал dvorak маягийн олон жилийн туршлага дадлаган дээр тулгуурласан хуваарилалт байвал би түүнтэй маргахгүй. Dvorak маягийн гар нь тухайн хэлнийхээ эгшиг зохицолд нь тааруулж удаан бичсэн хүний хуруу их хөдлөхгүйгээр түргэн бичдэг гэж яригддаг. Монгол хэлэнд тийм судалгаа хийсэн бил үү? Шууд латин үсэгнээс хувиргалт хийгээд хамгийн сонгомол болсон гэж би үзэхгүй. Өөрийн дадсан байрлалаар өөр хүний байрлалтай уралдуулж үзэхэд гэмгүй л дээ. Би ч гэсэн нүдээ боолцож байгаад бичиж уралдахад үгүй гэхгүй. Гэхдээ тэрүүгээр сонгомол гэдгийг тодорхойлохгүй, харин дадсан хүнийхээ туршлагыг л батлана. Ийм зохиомол гарны хуваарилалтыг стандартаас илүү тавих нь хүнийг төөрөгдүүлэхээс илүү ашиг авчрахгүй л болов уу. Буруу зөв ч УЛСЫН гэсэн стандарт хуваарилалт гэдэг юм ёс ёмбогор, төр төмбөгөр шиг баригдаж байх ёстой.

    ReplyDelete
  8. Бадрал нөхрийн юникс ертөнц рүү оруулсан гарын хуваарилалт болон Бүндөүс дээр "стандарт" гэж нэмэгдсэн энэ гарын хуваарилалт нь стандарт хуваарилалт биш. Би бага залуудаа хэвлэл бэлтгэл дээр бага зэрэг ажилладаг байсан болохоор албан байгууллагуудын бичээч болон хэвлэлийнхэн энэ "стандарт"ыг хэрэглэдэггүй байсан гэдгийг мэднэ. Байнга оруулагддаг цэг таслалуудыг Шифт дарж бичнэ гэдэг бол өгүүлбэр бүрт хуруу хоёр товч дарна гэж хэн боддог байна аа?

    ReplyDelete
  9. Яаж бодсон А үсэг Ө-с олон дарагдана. Тийм болохоор хурууны үндсэн байрлал дээр тавигдахын оронд цөөн хэрэглэгддэг ө үсгийг ийм газар тавьсан нь лав л хурдан бичих зорилготой стандарт болгоогүй зүйл.

    Бас би сонгомол гэж огт хэлээгүй шүү дээ. Зүгээр л хурдан бичих ч юм уу өөр ямар нэг их ашиггүй байхад стандарт гээд шинэ юм цээжилж мунгинаж суухаар компьютер бүр USB оролттой болсон энэ үед flash дээр өөрийн чаддаг зүйлээ авч яваад ганц байрлал мэддэг түүгээрээ Англи, Монголоор шууд 10 хуруугаар бичээд явах нь давуу юм л гэж бодсон хэрэг. Тэгээд ч 10 хуруугаар бичих бол рефлекс. Тэгтэл Монголоор бид тэр бүр юм шивээд байдаггүй, зарим нь Англиар тэр бүр шивээд байдаггүй. Нэгийг нь хэсэг хугацаанд хэрэглэхээ болиход л мартагдах, удаан бичдэг болох талтай. Харин нэг байрлалаар сурчихаад түүгээрээ бичээд байвал энэ нь илүү амар, бас хурдан л гэж боддог юм. Тэрнээс сонгомол энэ тэр гэсэн байдлаар, бас стандарт тогтоох гээгүй л дээ. Зүгээр л хэрэглээ талдаа л...

    ReplyDelete
  10. таны энэ зохиосон байрлалын үсгүүдийг би өөртөө тааруулж жаахан өөрчлөх боломжтой юу?
    вениве

    ReplyDelete
  11. @weniwe: болно болно. Бүгд текст файл байгаа. Дурын едитороор онгойлгоод өөртөө тохируулаад засаж болно. Виндөүс болон Хазсан алим дээр ашиглая гэвэл бүүр энэ гарын байрлалыг өөрчилдөг бэлэн программууд бий. Хэрэгтэй холбоосны сүүлийн хоёр холбоосыг хараарай.

    ReplyDelete
  12. ямар ч байсан хараад нэлээд инээд хүрлээ. Хөгжилтөй л юм. Тэгэхдээ би хүү-н муулаад байгаа байрлалаар нэгэнт дэндүү лаг бичээд сурчихсан болохоор одоо ийшээ шилжинэ ч гэж юу байхав. Анх сурах гэж ядаж яваа нөхдүүд энүүгээр сайн сураад тэгээд энэ гарын байрлал цаашаа дэлгэрээд стандард гарын байрлалыг бут цохьчихвол хувьсгал маягын юм болохнээ.

    ReplyDelete
  13. @beku8
    Яг юу хэлэх гэснийг тань сайн ойлгосонгүй. Ямар нэгэн хувьсгал хийх, стандарт болгох, бүгдийг үүнийг хэрэглүүлэх гэж шахсан хүн энд огт байхгүй санагдана? Анх сурч байгаа хүмүүсийг хэлж мэдэхгүй юм, лав л Англиар 10 хуруугаар бичдэг боловч Монголоор бичиж чаддаггүй хүмүүст бол их л амар эд л дээ. Анхнаасаа стандарт гэгдэх Монгол байрлалаар бичээд сурчихсан тань шиг хүмүүст бол заавал илүү дутуу ийм юм суулгаж хэрэглэхгүй мэдээж амар л байлгүй яах вэ дээ.
    Хэрэггүй бол хэрэглэхгүй байвал болмоор мэт. Хүмүүсийн хийгээд бусдад зүгээр "танилцуулсан" зүйлийг "тулгасан", "хувьсгал" болгох гэсэн гэж хүндээр тусгаж аваад заавал шүүмжлээд, ёжлоод, ёгтлоод гүйгээд байх ч...

    ReplyDelete
  14. Нэг уртаа гээч сэтгэгдэл оруултал блоггер гуай хуц гээд гулгиад гаргачихлаа. Гаргахдаа миний өгсөн хоолыг биш юу нь мэдэгдэхгүй bx-р эхэлсэн угаадас байсан бөгөөд тэр тэмдэгээрээ юу юу гэчихвээ баруун хаяны зарцаас асуу ч гэх шиг доромж маягийн юм хэлэхээр нь гонсойлоо. Дахин сараачих хором байсангүй. Савар завсар хавчуулсан юм нь миний хийж суусан "$this->wordInfo->derivedWord" гэсэн мөр л байлаа.
    Сүүлийн үед блоггер гуай ингэх нь элбэг болж дээ.

    ReplyDelete
  15. Нөхрийн өгсөн хоол нь 4000 зажлуураас хол давсан учир ходоод багатай хаяаны зарц нарт хурцдаа биз ээ. Хайран сайхан үнэтэй буянг ингээд алдчих гэж. Завтай үедээ зүүн гараараа ахиад хаяхыг бодоорой. :)

    ReplyDelete