2010/05/26
Монгол бичгийн дэмжилт: Эхний Алхам
Шошго:
монгол бичиг
Гацан нөхөртэй хамтран блогоо Монгол бичгээрээ давхар хөтөлдөг баатар болсон чинь Монгол бичгийг маань Майкрософт ахын Цонх л (Uniscribe энжайн) ганцаараа дэмждэг аж. Нөгөө магтан дуулаад байдаг нээлттэй эхийн Оцон Шувуу, хазсан алимны Ирвэс аль аль нь Монгол бичгийг дэмждэггүй юм байна. Уг нь Монгол үсэг маань Уникодод ерээд оны сүүлээр орсноос хойш арваад жил өнгөрч байгаа юм уу даа. Энэ хугацаанд Бадрал нөхрийн ОпенОффисд Монгол бичгийг дэмжүүлэх гэсэн оролдлогоос (ОпенОффис албан ёсоор Монгол бичгийг дэмжихгүй байгаа, зөвхөн Бадралын хөрвүүлсэн хувилбар л дэмжинэ) өөр дорвитой ажил хийгдээгүй бололтой.
За тэгээд Монгол бичгээ бусад үйлдлийн системд хэрхэн дэмжүүлэх талаар хэдэн хоног судлаад Pango болон ICU гэж хоёр энжайн олов. Энэ хоёрт дэмжлэг оруулчихвал Гүүгл болон Хазсан алимны бүтээгдэхүүнүүд, GTK ашигласан программууд (Gnome, Галт үнэг, Тагтаа гэх мэт) болон ОпенОффис дээр Монгол бичгээр бичиж болох юм байна.
Тиймээс эхний ээлжид Pango-г судалж Монгол бичгийг дэмжүүлж үзэв. http://www.babelstone.co.uk/Test/Mongolian.html дээр байгаа текст нэг иймэрхүү харагдаж байна:
Энэ дэмжлэгээ албан ёсоор Pango-д оруулчихвал Gnome дээр удахгүй Монгол бичгээр бичиж болдог болно.
Нэмэлт: Энэ эхний хувилбар тул зарим нэгэн тэмдэгтийг буруу дүрсэлж байгаа. Мөн тэр MVS-ыг (Mongolian Vowel Seperator) хоосон зайгаар зурж үзүүлэх хэрэгтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
яаая сайхан харагдаж байна амжилт хүсье!
ReplyDeleteХо! Галзуу, галзуу!
ReplyDeleteГайхалтай харагдаж байна шүү Убунту дээр нэг иймэрхүү юм байсан гэхдээ тэр ёстой эвгүй юм байна лээ сайн ойлгоогүй дээрээс нь убунту жоохон гацалттай ажилдаг юмуу угаасаа?
ReplyDeleteЗа янзтай! Хүлээгээд сууж л байя даа. Чаддаг байсан бол туслахсан...
ReplyDeleteӨө янзтай, Сүпэр залуус гэхээс өөр юу хэлэхэв дээ
ReplyDeletehttp://www.dl.is.ritsumei.ac.jp/cgi-bin/library?e=q-01000-00---off-0goldhis--00-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about-%E1%A0%AC%E1%A0%A0%E1%A0%AD%E1%A0%A0%E1%A0%A8--00-3-1-00-0-0-11-1-0utfZz-8-00&a=d&c=goldhis&srp=0&srn=0&cl=search&d=HASH019993d4fc12b66b7de630ab.2
ReplyDeleteЭнд нэг ийм хуудас байна... Соорсыг нь нээгээд хараарай.
Галт үнэг дээр хурдан дэмжигддэг болоосой...
ReplyDeletePango-д тэгээд хэдүйгээр албан ёсоор орох юм шиг байна?
Баянаа: Панго дээр одоо өөрчлөлт хийгдэхгүй. Код нь чулуужсан гэх үү дээ. Гном болон Кдэ хөгжүүлэгчид ийм текстийг харуулахаар шинэ хөдөлгүүр дундаа (harfbuzz) хөгжүүлж байгаа бөгөөд дараагийн хувилбарууд нь бүгд түүнийг хэрэглэх болно. Мэдээж бид нар тэнд оруулахаар бэлдэж байгаа. Нохойн дуу ойртож байгаа шүү :).
ReplyDeleteharbuzz, Гном болон Кдэ дараагийн хувилбарууд гартал түр ч гэсэн Линукстай суулгамаар байна. Зааварчилгаа өгөөч?
ReplyDeleteБилигсайханд: Оцон шувуун дээр суулгаж бололгүй яахав. Албан ёсны хувилбар гаргаагүй байгаа болохоор байнга өөрчлөлт оруулагдаж байдгийг анхаарна уу. Бас үүнийг татаж аваад хөрвүүлээд бэлэн болох бүтээгдэхүүн нь harfbuzz.so гэсэн lib болох юм. Тийм болохоор та бусад програмаас өөрөө дуудаж ашиглах ёстой болно. Их идэвхитэй шинээр бичигдэж байгаа болохоор хэрэглэсэн жишээ код ч бараг байхгүй шахуу. Иймд таныг сайн код мэддэг хүн байх гэж найдаж сууя. Эх кодыг эндээс татаж аваарай.
ReplyDelete