Уншигч авхай та гарчиг дээрх "хувьсгал болтол үг зугаа" гэж сонссон бил үү гэж эргэлзэж байгаа биз? :) Байхгүй л дээ, зохиочихсон юм. Зохиохдоо би эх оронд минь болж байгаа муу муухайг арилгах хувьсгал удахгүй гарна гэж зөгнөж бичсэн юм. Амны билгээс ашдын билэг, ардын хүслээс алдарт хувьсгал гээд л…
Сүүлийн хэдэн хоногт эх хэлээрээ энэ төмөр дээр тэрлэдэг болох гэж сажилж байхдаа сайн галзуунуудын ачаар сав дүүрэн юм хурааж сууна. Ингэх зуурт эхний ээлжинд тулгардаг нэг асуулт тантай ч гэсэн талын таван толгой дээр тааралдаж болзошгүй болжээ. Тэр нь "Би энэ эх монгол бичгээ мэддэг бил үү?"
Бүүвэй гуай нэг ТВ дээрх ярилцлагандаа "Зургаахан цагийн дотор сурчихаж болох бичиг шүү дээ" гэж хэлж байна. Гайхамшигтай. Би зургаан цагт биш юмаа гэхэд жаран цагийг зарахад бэлэн байна (гуравхан хоног). Ингээд эх бичгээ "дахин" сурах аянд гарав аа би.
Энэ бүсгүйн энэ болон тэр хичээлээс эхлэхэд гэмгүй гэж бодож байна. Ахмадынхаа үгийг хичээнгүйлэн сонслоо. Үүнийг уншиж урам зоригоо сэргээв. Энэ сайхан дүрмийн номыг сонирхолтой энэ хаягнаас олж олзуурхлаа. Эрхэм хүндэт багшийг мэддэггүй хүн монголд байхгүй билээ. Багшийн сайхан номыг ачтай нэгэн аниа зааж өгч байна. Энэ эгчид уншиж, цээжилж, бичих сайхан зүйлс бас байдаг юм байна.
Энэ бүхний эцэст эх бичгээ хэрэглэх хүсэл улам их бадарсныг яана. Сайн ирээдүйгээ угтан сайхан бэлдмээр санагдаж байна. Дээрд заларсан бүдүүн дарга нар бүгдийг шийддэг юм чинь наадах чинь бүтэхгүй ээ гэж бодогдож магадгүй. Тэд нар удахгүй алга болчих юм шиг санагдаад байгаа юм. Тийм болохоор тэр талаар ерөөсөө санаа зовсонгүй. Тэр болтол эх хэлээ сурчихсан биччихсэн тэгээд дээрээс нь тэд нарын мэдэхгүй бичгээр харилцчихсан сууя л даа.
Сайн хүмүүсийн буянаар овоо хэдэн сурах бичгийн сурвалж хураагдсаныг энд нэгтгэж жагсаав. Зарим нь файл хуваалцдаг сервер дээр байрлаж байгаа болохоор ямар нэгэн шалтгаанаар хүрэлцэхгүй байх магадлалтайг анхаарна уу
аниа нь байна
ReplyDeleteдүү нарын Монгол бичгийн дэмжилтийг аниа нь бас дэмжиж байна аа
мөн та нар залуучуудыг айти д дуртай болгох, нөгөө надад тайлбарласан хэлээр ашиглаж хийж болох бүхэндээ дуртай болгох тэр бүх боломж бололцооны тухай өөр олон сонирхолтой нийтлэл нийтлээрэй.
тэгэхгүй бол аниа нь блогос чинь бага зэрэг уйдах гээд л байна шүү,
гэхдээ сайхан болж байна аа, эхлэл шигээ эрч хүчээр үргэлж дүүрэн байгаарай гэж хүсье.
share.gogo.mn/osVJNRBRSv33611275505442/huchin_bichig1.pdf
ReplyDeleteдээрх холбоос дээр Чоймаа багшын нэг ном байгаа.
Баярлалаа Аниа минь ээ. Таны энэ холбоосыг оруулаад шинэчилчихлээ. Номын хур хурах болтугай.
ReplyDeleteАмжилт хүсэе!!!
ReplyDeletehttp://forum.asuultserver.com/viewtopic.php?f=39&t=130572 mon_zahia@yahoo.com
ReplyDelete