2011/01/24

DSLR зургийн аппарат

Сүүлийн хэдэн жил (сонирхогчдын) DSLR зургийн аппаратын үнэ буураад хүн болгон л ийм аппараттай болж байх шиг байна. Манайх ч бас юу дутах вэ гээд хэдэн жилийн өмнө Canon EOS 400D худалдаж аваад тун удалгүй линзээр нь унагаад эвдэлчихлээ. Хүчтэй унасан болохоор линз, аппаратын их бие мөн спичк нь эвдэрчхэж. Барууны оронд электроникийн бараа засуулах, шинээр худалдаж авах хоёр бараг яалгаагүй тул зав гарвал өөрөө засна гэж бодож явсаар байтал өнгөрсөн намар Nikon 40dx бэлгэнд авав. Сар ч болоогүй байтал байтал бага хүү үймүүлж гүйгээд шинэ аппаратыг маань ширээн дээрээс татаад унагачихлаа. Бас л линзээрээ унаад линзийг нь зургийн аппараттай тогтоодог хуванцар нь хуга үсэрчхэж. Энэ удаа яаг өөрөө засдаг баатар болоод (Nikon сервис ийм эвдрэлийг 70 орчим еврогоор засдаг юм байна) 13 евроны үнэтэй солих эд ангийг нь эндээс захиалж авав. Ганц хуванцар цагираг хэдхэн минутын дотор солих байх гэж бодтол тийм биш аж. Өчнөөн шрүүп тайлж баахан юм задалсаар байгаад хагас цагийн дараа л дуусав. Ямар ч байсан ажиллаж байна. Хүчтэй унасан тохиолдолд заримдаа линз доторх шилэн линз нь хөдөлчхөөд фокус нь тохирохоо больчихдог юм байна. Миний линз харин тэгээгүй бололтой, баахан зураг авч үзлээ ямар ч байсан тийм юм анзаарагдсангүй. Над мэтийн DSLR ашиглаж мэддэггүй хүмүүс дараагийн удаа шинэ зургийн аппарат авбал жижигхэн компакт аппарат авсан нь дээр юм байна. Эвдрэл багатай, сенсор нь тоос болно гэсэн зовлонгүй, үнэтэй линз авах ч хэрэг байхгүй, хөнгөхөн гээд тоочоод байвал олон давуу талтай юм байна даа :)

5 comments:

  1. Компакт камер DSLR камерын түвшинд зураг авна гэж үү? Одоо ингээд авсан зургуудаа харж байхад компакт камераар авсан нь томруулж харахаар арай л муу байх юм. Орчин үеийн компакт камерууд өөр болсон байж мэдэх юм.

    ReplyDelete
  2. мань мэтийн DSLR-ын эд шидийг нь гаргаж мэддэггүй хүмүүст компакт камер авбал амар гэсэн утгаар бичсэн юм :)

    ReplyDelete
  3. :-) Сонирхогчийнх шүү дээ. Ид шид нь өөрөө гараад байдаг...

    ReplyDelete
  4. Чи бас тэгж байгаад овоо муу гар юм аа. Ийм орчинд ийм багажаар DSLR камерыг өөрөө задалж засна гэдэг багагүй солиотын хийх ажил шүү.

    ReplyDelete
    Replies
    1. Dslr ийм орчинд гэж юу яринам. Янзалчихсан гээд байгаан биш үү наад хүн чинь !

      Delete