2011/01/30

Андройдтой гар утас дэмий (3)

Өнгөрсөн долоо хоногт ажлаас гар утас өгье, Samsung Galaxy S, HTC Desire HD хоёроос аль нэгийг нь сонгоод ав гэв. Нөгөө Самсунг битгий аваарай гэж орилоод байсан нөхөр чинь хаширдаггүй, Galaxy-г нь авъя гэлээ. AMOLED дэлгэцтэй, дэлхий даяар 10 сая ширхэг зарагдсан мөн Google Nexus S-тэй ижил hardware-тай болохоор нь дажгүй байх гээд сонгосон хэрэг л дээ. Дэлгэц нь бол үнэхээрийн өөлөх аргагүй байв. Гоё зураг background picture болгоод хийчихсэн чинь өнгө энэ тэр нь хачин сайхан ялгарч харагдаад нүдээ салгамааргүй эд аж. Жаал оролдож сууж байгаад Google Map асаатал байгаа газрыг маань ердөө 100 метрийн нарийвчлалтай олж байх юм. Тэгэхээр нь GPS хиймэл дагуулуудыг олог гээд цонхны тавцан дээр тавьчхаад цагийн дараа хартал олоогүй л байв. Манай ажлын өрөө 14 давхарт, ойр хавьд өндөр байшин байхгүй уг нь олчихмоор л юм даа гэж гайхаад Гүүглдлээ. Өө тэгтэл нөгөө 10 сая ширхэг зарагдсан утасны GPS нь ноотой юм байна (Nexus S дээр засагдаж). Тэгэхээр нь утасныхаа тухай цааш нь хайтал бас нэг ийм файл системийн проблемтой юм байна. Засахын тулд заавал ч гүй утсаа rooting хийх аж. Ажлын утас хамаагүй оролдож болохгүй тул тэгсхийгээд сэтгэл дундуур орхив. Энэ Андройд утаснууд байгаагаар нь ашиглаж болдоггүй дандаа нэг проблемтой сонин золигууд байна. Ер нь Андройд утас авах гэж байгаа бол болж л өгвөл Гүүглийн Nexus болохгүй бол HTC-ын гар утас авбал зүгээр байх. Бусад нь бол шал дэмий. Би лав дараачийн удаа Ифон л авнаа...

7 comments:

  1. Би лав дараачийн удаа Нео фрираннэр(neo freerunner) л авна

    ReplyDelete
  2. Миний бодлоор авах гэж байгаа утсаа эхлээд нэтээс сайн судлаж сайн мууг нь мэдэж байгаад авсан нь дээр юм шиг байгаа юм. Бид нар шинэ юм авах болхоор юун тэр манатай баярлаал авчихдаг нь маш буруу. Миний хувьд Android таалагдахгүй байгаа. Харин тэрний оронд Windows Phone 7 хамаагүй дээр байх гэж бодож байна. Одоогоор ч хөгжлөөрөө Android-с хоцорч л байгаа л даа сүүлд гарсан болхоор. Гэвч дэлхий дүүрэн хөгжүүлэгчид байна ш дээ. .NET дээр хөгжүүлдэг гарууд хөгжүүлэх болохоор дээрээс нь цаад хөгжүүлэгч нь Microsoft болохоор арай ирээдүйтэй юм болов уу гэж бодож байгаа юм. Ер нь тэгээд үнэгүй юм үнэгүйтэйгээ адилхан л мяа байдаг ш дээ.

    ReplyDelete
  3. Ямар үйлдлийн систем сонгох нь тухайн хүнээсээ л болох байх. Толгой амар зүгээр л утас ашиглах, эсвэл оролдох, ашиглахыг хослуулах гэсэн 2 өөр зорилготой хүмүүс байх шиг байна. Оролдох гэдэг нь тухайн гар утасны компаниас гаргасан шинэ firmware суулгах гэсэн үг биш шүү.

    Эдээрээ оролдвол эвдэхийн шинж гэдэг ч би анхнаасаа авахдаа оролдох боломжтойг нь сонгохыг хичээдэг. Жишээ нь би одоо утасныхаа кэрнэлийн зарим модулиудыг нь авч оронд нь өөр модуль суулгах гэж байгаа. Хэрэв Windows утас байсан бол болох эсэхийг нь ч мэдэхгүй юм.

    Миний бодлоор энэ тохиолдолд үнэтэй үнэгүй нь нэг их нөлөөлөхгүй байх. Хэдийгээр Windows -г сайн мэдэхгүй ч гэсэн хэрэв би Ubuntu-г ч юм уу Windows-с миа гэж хэлбэл алдас болох биз :-)

    ReplyDelete
  4. Уг нь Андройдтой утас гайгүй ш дээ. Гарчигаа ингэж ерөнхийд нь хамарч хэлэх ямар хэрэг байв?

    Миний хувьд HTC Dream(dev-edition) анх гарснаас нь өнөөдрийг хүртэл барьж байна. яах вээ сайхан л байна. Ямар ч асуудал гарсангүй баттерей нь л муу юм даа хэхэ. Ойрын үед Nexus One эсвэлДээр нь хоёр гурван апп бичиж маркет дээр тавьж үзлээ, одоогоор мөнгө олоогүй ч гэсэн яах вээ сайхан л байна. Ямар ч асуудал гарсангүй баттерей нь л муу юм даа хэхэ. Ойрын үед Nexus One эсвэл Nexus S-ийг л авахаар төлөвлөөд байгаа. Ядаж л Андройдын хөгжүүлэлтийн шугамтай зэрэгцээд явна хэхэ.

    ReplyDelete
  5. Samsung Bada OS дажгүй шүү. Хөгжүүлэлтийн хувьд бүх боломжыг олгож байгаа.

    ReplyDelete
  6. android одоохондоо төгсрөөгүй байгаашд. завсын үе нь ч юм уу.

    ReplyDelete
  7. Тэр GPS тийм чухал байдаг юмуу? Би IOS ч ашиглаж үзсэн Виндоуз ч ашиглаж үзсэн. Одоо бол байнга Андройд хэрэглэдэг. Хэрэглэхэд ч хамгийн дөхөм санагдсан. GPS нтр хааяа шаардагддаг л юм. Гэхдээ ингэж Андройдтой утаснууд битгий аваарай гэж хэлэхүйц хэмжээнд ингэж ярьж болохгүй л юм. Угаасаа хөгжүүлээд л явж байгаа зүйл. Тун удахгүй болох бизээ...

    ReplyDelete