2011/01/26

Андройдтой гар утас дэмий (2)

Самсунгийн хийсэн Андройд гар утас битгий аваарай, авбал гар утсанд чинь тохирсон шинэ Андройд хувилбарыг Самсунг гаргана гэж найдаад хэрэггүй шүү гэж хүмүүст сануулаад байсан чинь Самсунгаас долоон дор компаниуд цаана нь хэд хэд байдаг юм байна. Самсунгтай тохиолдолд ямар ч байсан утсандаа хувь хүмүүсийн нөхсөн Андройд суулгах боломжтой. Би хуучин Самсунг утсандаа эхлээд Galaxo (Андройд 1.6) дараа нь GAOSP (Андройд 2.2) суулгаад хэрэглэж байв. Мэдээж хувь хүн хийсэн хувилбарууд тул driver энэ тэр нь дутаад төгс ажиллаж чадахгүй л дээ. Гэхдээ анх миний гар утсан дээр сууж ирсэн Андройд 1.5 аас ямар ч байсан хамаагүй илүү байлаа. Тэгтэл та SonyEricson юм уу Motorola-гийн хийсэн Андройд гар утас худалдаж авсан бол ингэж хувь хүний нөхсөн Андройд суулгах ямар ч боломж байхгүй. Учир нь эдгээр компаниудын утаснууд signed bootloader ашигладаг. Bootloader нь суурьшуулсан системийн үйлдлийн системийг ачааллах, мөн шинэчлэх үүрэгтэй программ юм. Signed bootloader нь үйлдлийн систем шинэчлэхдээ шинэ суулгах гэж байгаа хувилбарыг зөв digital signature-тай байна уу гэж шалгаад таарч байвал суулгадаг bootloader. Уг нь Digital signature файлыг хэн үүсгэсэн гэдгийг тэмдэглэдэг, мөн ямар нэгэн хөндлөнгийн этгээд тэр файланд өөрчлөлт оруулагүй гэж батладаг эд л дээ. Digital signature үүсгэхийн тулд нууц болон нийтийн гэсэн хоёр түлхүүр байдаг. Нууц түлхүүрийг файлаа sign болох гэж байгаа этгээд (SonyEricson, Motorola) л мэднэ, харин нийтийн түлхүүрийг файлыг шалгах гэж байгаа бүх этгээтүүд мэднэ. Тэгэхээр гар утас signed bootloader-той тохиолдолд та тэр нууц түлхүүрийг нь мэдэхгүй л бол гар утасныхаа үйлдлийн системийг шинэчлэж чадахгүй гэсэн үг. Мэдээж хийсэн компаниуд нь шинэ Андройд гаргаад байвал энэ нэг их тоогоод байх зүйл биш л дээ. Тэгтэл SonyEricson болон Motorola аль аль нь хуучин утаснууддаа шинэ Андройд хувилбар гаргахгүй гээд зарлачихсан байгаа юм. Тэгэхээр та SonyEricson юм уу Motorola авсан бол хийсэн компаниудаас шинэ Андройд хувилбар хүлээгээд ч хэрэггүй, нөхсөн Андройд ч суулгах ч боломжгүй нэг ёсондоо хэрэггүй хог авчихлаа гэсэн үг. Андройдтой гар утаснууд дэмий юмаа... (Үргэлжлэл бий)

11 comments:

  1. Би Samsung-ийн Galaxy Table-t авахыг маш их сонирхож байгаам. Table-d үүн шиг зүйл тохиолдох бол уу

    ReplyDelete
  2. Nexus S -iig Samsung vildwerlej bga shvvdee

    ReplyDelete
  3. өө ямар балай цус вэ? би дэфи гээд моторола авчихсан юм. тэгээд л апдэйт хийгээд л сайхан байх гээд бодоод яваад байсан өнгөрлөөл дөө. за өнгөрсөн өнгөрсөн, энүүгээрээ дуусаж үхэхээс, өөр утас авалгүй. харин дараа нь планшет ч юм уу, утаснас өөр л юм авая

    ReplyDelete
  4. би сони xperia 10 авах гээд үйлдлийн системийн update нь хийгдэхгүй хуучийн хувилбараараа яваад байхаар нь харзнаад байсан юм. Тэгвэл google nexus ямар юм байх болдоо :)

    ReplyDelete
  5. uuuh bas utsand ingej programuudiig ni nuhdeu baisiinmuu
    bas sonin l yum

    yaaj ingedeg baina aa

    ReplyDelete
  6. rom хийх боломж хир байдаг юм бэ?

    ReplyDelete
    Replies
    1. Төстэй гар утасных нь cyanogenmod байвал тун амархан хийж болно гэнэ: http://www.slideshare.net/deovferreira/from-stock-to-cyanogenmod-the-sony-ericsson-case

      Delete
  7. motorola n buh utas tiim bish sh de. (motorola droid , milestone, defy, atrix ) geed utasnuud bootloader unlock hiigeed custom rom suulgaj boldog.

    ReplyDelete
  8. Тоон гарын үсэг. нийтийн болон хувийн түлхүүр

    ReplyDelete
  9. Зүгээрл nexus аваач ийм асуудал байхгүй

    ReplyDelete