2011/01/26

Андройдтой гар утас дэмий (1)

Жил хагасын өмнө шинэ гар утас худалдаж авахаар боллоо. Би ер нь болж өгвөл нээлттэй эхийн программ хангамж ашиглахыг боддог юм. Тийм учир Ифон авахгүй харин Андройттой гар утас авъя гэж шийдэв. Нээлттэй үйлдлийн систем юм чинь хамгийн шинэ хувилбарыг өөрөө компайлдаад хуулчихна, элдэв бусын юм дутвал өөрөө нөхчихнө гэж бодсон хэрэг. Тухайн үед ердөө гуравхан төрлийн гар утас худалдаанд байлаа: HTC Dream, HTC Magic болон Samsung Galaxy I7500. Бүгд Андройд 1.5 хувилбартай. Энэ хэдээс Самсунг нь дажгүй санагдсан тул гүйж очоод авчхав. Гар утсандаа эхлээд нэлээд сэтгэл хангалуун байлаа. Программууд нь крэйшдах, заримдаа гар утас гэнэт унтрах гэх мэт алдаа зөндөө байсан болов ч хэдхэн сарын дараа Андройд 1.6 гарах юм чинь тэрийг суулгачихвал засагдчих байх гээд тоосонгүй. Гүүгл ч удалгүй Андройд 1.6 хувилбараа гаргав. Самсунг тэрийг нь утсандаа тохируулаад удахгүй тараах байх гээд хүлээлээ. Хүлээж байх хооронд Самсунг шинэ Андройд хувилбартай гар утаснууд шинээр худалдаанд гаргаж байсан болов ч харин миний Galaxy I7500 д зориулсан Андройд 1.6 байдаггүй ээ. Худалч хүнд бүтэн жил өнгөрсний дараа Самсунг миний утсанд тохирсон Андройд 1.6 гаргав. Тэгтэл одоо Гүүглэ Андройд 2.0, 2.2, 2.3 гээд шинэ хувилбарууд гаргачихсан байдаг. Самсунг харин байдаггүй ээ. Самсунгийг хүлээж ядсан зарим нэг нөхдүүд өөрсдөө Андройд 2.2-ыг Galaxy I7500-д тааруулж нөхөж эхэлдэг юм байна. Тэрийг нь суулгаж аваад удаагүй байтал утас маань бороонд нороод эвдэрчхэв. Сүүлд нь бодоод байсан чинь Самсунг шинэ утас зарж байж л ашиг олно, харин хуучин утаснууддаа шинэ Андройд хувилбарыг тохируулж тараавал Самсунгд ямар ч ашиггүй учир тэгэхгүй байгаа аж. Өнөөдрийн ашгаа бодоод ирээдүйн хэрэглэгчээ алдсан дэндүү харалган бодлого юм даа. Тэгээд уур хүрээд хавь ойрын хүмүүст Самсунг гар утас битгий аваарай гэж баахан захилаа. (Үргэлжлэл бий)

2011/01/24

DSLR зургийн аппарат

Сүүлийн хэдэн жил (сонирхогчдын) DSLR зургийн аппаратын үнэ буураад хүн болгон л ийм аппараттай болж байх шиг байна. Манайх ч бас юу дутах вэ гээд хэдэн жилийн өмнө Canon EOS 400D худалдаж аваад тун удалгүй линзээр нь унагаад эвдэлчихлээ. Хүчтэй унасан болохоор линз, аппаратын их бие мөн спичк нь эвдэрчхэж. Барууны оронд электроникийн бараа засуулах, шинээр худалдаж авах хоёр бараг яалгаагүй тул зав гарвал өөрөө засна гэж бодож явсаар байтал өнгөрсөн намар Nikon 40dx бэлгэнд авав. Сар ч болоогүй байтал байтал бага хүү үймүүлж гүйгээд шинэ аппаратыг маань ширээн дээрээс татаад унагачихлаа. Бас л линзээрээ унаад линзийг нь зургийн аппараттай тогтоодог хуванцар нь хуга үсэрчхэж. Энэ удаа яаг өөрөө засдаг баатар болоод (Nikon сервис ийм эвдрэлийг 70 орчим еврогоор засдаг юм байна) 13 евроны үнэтэй солих эд ангийг нь эндээс захиалж авав. Ганц хуванцар цагираг хэдхэн минутын дотор солих байх гэж бодтол тийм биш аж. Өчнөөн шрүүп тайлж баахан юм задалсаар байгаад хагас цагийн дараа л дуусав. Ямар ч байсан ажиллаж байна. Хүчтэй унасан тохиолдолд заримдаа линз доторх шилэн линз нь хөдөлчхөөд фокус нь тохирохоо больчихдог юм байна. Миний линз харин тэгээгүй бололтой, баахан зураг авч үзлээ ямар ч байсан тийм юм анзаарагдсангүй. Над мэтийн DSLR ашиглаж мэддэггүй хүмүүс дараагийн удаа шинэ зургийн аппарат авбал жижигхэн компакт аппарат авсан нь дээр юм байна. Эвдрэл багатай, сенсор нь тоос болно гэсэн зовлонгүй, үнэтэй линз авах ч хэрэг байхгүй, хөнгөхөн гээд тоочоод байвал олон давуу талтай юм байна даа :)

2011/01/04

Нар тал хиртэв

Өнөөдөр өглөө 08:00 -аас 11:00 хүртэл Европт нар тал хиртэв. Харамсалтай нь Берлинд битүү үүлтэй, цас орж байсан тул сүртэй мэдэгдсэнгүй.

2010/11/18

FreeBSD ба Монгол бичиг

FreeBSD дээр график орчинд Монгол бичгээр уншиж бичихийн тулд pango-г patch хийж дахин суулгах ёстой:

Эхлээд pango портоо татаж авч задална.
# cd /usr/ports/x11-toolkits/pango
# make fetch
# make extract
Дараагаар нь pango-ийн эх санд ороод patch-аа татаж авч хийнэ.
# cd work/pango-1.28.1/
# wget --no-check-certificate https://github.com/tugstugi/mongolian-script/raw/master/pango/modules/mongolian/freebsd.patch
# patch -p1 < freebsd.patch
Ингэснийхээ дараа портын язгуур сан руу ороод эмхэтгээд суулгана.
# cd ../../
# make
# make install
Хэрэв libtool-тай холбоотой алдаа гарсан бол:
# cd work/pango-1.28.1/
# autoreconf -i -f
гэж ажиллуулаад дахиад cd ../../, make болон make install тушаалуудыг ажиллуулаарай. Хэрэв өмнө нь pango суусан байсан бол:
# make install FORCE_REGISTER=yes
гэж дахин дарж суулгана. Төгсгөлд нь Mongolian Baiti фонтоо олж авч зохих газар руу хуулаад өмнөх заавруудад заасан шиг fc-cache-г ажиллуулахаа мартваа.

Убунту 10.10 дээр Монгол бичиг

Убунтугийн 10.10 дээр доорх командуудыг бүрхүүл дээр дарааллаар нь оруулаад Монгол бичгээр бичиж/уншиж болно.
  1. sudo apt-get install build-essential devscripts ubuntu-dev-tools debhelper dh-make diff patch cdbs quilt gnupg fakeroot lintian pbuilder piuparts
  2. sudo apt-get install gnome-pkg-tools gir1.0-gtk-2.0 libthai-dev chrpath gobject-introspection libgirepository1.0-dev libglib2.0-doc libfreetype6-dev libx11-dev libxrender-dev libxt-dev libxft-dev libfontconfig1-dev libcairo2-dev
  3. apt-get source pango1.0
  4. cd pango1.0-1.28.1
  5. wget --no-check-certificate https://github.com/tugstugi/mongolian-script/raw/master/pango/modules/mongolian/ubuntu_maverick_meerkat.patch
  6. patch -p1 < ubuntu_maverick_meerkat.patch
  7. debuild
  8. cd ..
  9. sudo dpkg --install *.deb
Үүний дараа та МонголБайти фонт суулгах хэрэгтэй. Виндөүс үйлдлийн системтэй бол Фонт хадгалдаг хавтас дотор нь monbaiti.ttf гэсэн файл бий. Энэ фонтоо Убунту дээр доорх командуудаар суулгана:
  1. cp monbaiti.ttf ~/.fonts
  2. fc-cache -f -v
Одоо та төмрөө унтрааж асаавал таны Убунту дээр Монгол бичиг зөвөөр дүрслэгдэх болно. Убунту 10.04 дээр Монгол бичгээр бичье гэвэл эндээс уншаарай.

2010/11/17

Vertical Text Layout in Webkit

WebKit дээр босоо бичгийн лэйоут дэмжигдээд эхэлжээ. Удахгүй Сафари хөтөч, Ифон болон Андройд гар утаснууд дээр толгойгоо гилжийлгэхгүйгээр Монгол бичгээ уншиж болдог болох нь дээ.
Gnome дээр WebKit ингэж харагдаж байна:

гацан: Төгөлдөр андыг даган баясаж хазсан алим дээр вэбкитийг хөрвүүлж Сафари дээр нээж дараах цонхыг үүсгэв: