2012/07/16

Загас утлага

Ажлын маань нэг нөхрийн эдлэн газар том бөгөөд тэндээ бараг жижиг хөл бөмбөгийн танхим болгочихоор том амбаартаа найз нөхдүүдтэйгээ арга хэмжээг их явуулна. Өвөл зуны сэлгэдэг машин, жижиг моторт завь, мотоцикл багтаад цаана нь гуч дөчин хүн ширээ засаад элбэг найрлаж болдог сайхан газар бий. Хийх юмаа хийчихсэн, ажил амьдралаа сайхан зохицуулчихсан тийм хүнийг харахад өөрийн эрхгүй цагаан атаархал төрдөг юм. За тэр ч яахав. Гол сэдэв маань тэр нөхрийн утсан загас. Зөв утсан загас алтан шар өнгөтэй харагддаг бөгөөд амт чанарын хувьд ярих юм биш. Утдаг зуух гээд юүтүб дээр хайвал бас зөндөө хувилбар олдоно. Нөхрийн зуух ч гэсэн тийм сүртэй хийсэн эд биш. Энгийн төмөр хавтанг үдэж болгосон л хайрцаг байдаг юм. Ингээд ийм хайрцаг бэлдэж өөрөө утдаг болмоор санагдлаа.

Энд байдаг монгол дүү хүүтэй нийлж барилгын дэлгүүрээр хэсэн, байгаа материалуудыг шилж сонгосоор дараах материалуудыг цуглуулж бэлдэв. Хайрцагны хэмжээгээ 60х100х40 см гэсэн хэмжээтэйгээр төлөвлөсөн болохоор 60х100 хэмжээтэй хавтан төмрөөс тавыг аваад булан зангидах өнцөгтэй төмрөөс хэдийг авч гараагаа эхэлцгээв.



Уул нь наадмаар бэлэн болгож загас утдаг баатар болох гэсэн ч ажлын завсраар болохоор олигтой урагшилсангүй. Гэвч нэг биш хоёр хүний гар толгой оролцсон юм болохоор түргэн бэлэн боллоо.








Ажлын нөхрийн зөвлөсний дагуу хоосон хоёр удаа гал түлж төмрийн давхрагыг утаагаар дарж авдаг юм байна. Тэрнээс хойш хэзээ ч доторхыг нь цэвэрлэдэггүй юм гэнэ. Боомт дээр байдаг загас утлагын зуухнууд яагаад тийм утаа тортогтой байгаад байдгийг сая ойлгов.





Ингээд Forella (хулд загас), Saibling гэсэн хоёр загаснаас туршилтын журмаар дөрвөн ширхэгийг авч өнөөх мастерийн зөвлөгөөгөөр усаар цэвэрлэж угаагаад давс перц түрхэж хөргөгчинд нэг хонуулав. Маргааш нь загасаа дахин усаар угааж ус шингээдэг алчуураар дотор гадаргүй арчиж усыг нь авдаг юм байна. Ингээд зуухаа Buche (эвэрлэг мод) гэсэн модоор галдаж загасаа шоронд хатгаж зөөлөрч бутрахаас сэргийлэн нарийн төмөр утсаар ороож, тэмтэрч үзэхэд хальс нь хатаж хуурай болох хүртэл нь хаалгыг нь онгойлгосон хэвээр утдаг юм байна.






Ингээд хальс хатсан бол хаалгыг нь хааж 60 хэмийн халуунтайгаар цаг гучаас хоёр цаг болгоход алтан шар өнгөтэй болсон бол зорилго бүтэх нь тэр дээ.
Бүр санаанд хүртэл алтан шар болоогүй ч амттай болох нь болсон л юм даг.




6 comments:

  1. Сайхан болж, гэхдээ Saibling, Buche гэдгийг Монголоор бичвэл зүгээр юм уу даа :)

    ReplyDelete
    Replies
    1. харин мэдэхгүй байгаагаа л би яг байгаагаар нь бичиж wiki холбоостой тавьж орхидог юм. Монгол нэрийг нь мэддэг хүн байвал залруулах байх гэсэн горьдлого л доо. Тэр дөрвөн загаснаас ялгарч том харагдаж байгаа нь Saibling гэдэг нь. Buche хэмээх модоор л утах ёстой юм гэсэн. Гаднах хүрээ нь саарал бетон шиг, модны ширхэг нь тун хатуу нягт мод байна лээ. Монгол нэрийг нь оноож мэддэггүй ээ :)

      Delete
  2. ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Монголд ямар модоор утдаг юм болоо.. аргал болох болов уу..?

    ReplyDelete
    Replies
    1. Хэхэ, аргалаар утна гэж ерөөсөө бодоогүй юм байна хө. Эвэрлэг мод гэж олдож магадгүй. Хоёр цаг утсан махнаас чинь юугаар утсан бэ тэрний амт үнэр шингэнэ шүү. Тийм болохоор утах модоо сайн бодож хийгээрэй гэж хэлмээр юм байна.

      Delete
  3. хусны үртэсээр утаж болно

    ReplyDelete
    Replies
    1. Монсоор утаж болно.

      Delete