2012/07/02

Дөрвөн бэрх

Гэртээ шагайгаар тоглож байгаад нэг санаа төрөв. Төрөв ч гэж дээ, дөрвөн бэрх буусан хэлбэртэйгээр нь түлхүүрний оосор хийчихэе гэж бодов. Ингээд барилгын материалын дэлгүүрээр баахан хэсэж хэрхэн түлхүүрний оосор болгох вэ гэж бодож баахан арга хайж оролдовоо. Нүхлээд наачихвал, цутгаад хатаачихвал, нүхэлж хадаасаар сүвлээд үзүүрий нь нугалчихвал, хоёр талаас нь таглаад боочихвол гээд л баахан бодож байгаад дараах шийдэлд хүрэв. Дөрвөн миллиметрийн зузаантай боолтоор боож болдог нарийн төмөр нэг метр нь нэг евро гэснийг аваад, түүнийг боож болдог боолт, тагласан бас нэг боолт зэргийг авав. Шагайгаа нүхэлж сүвлээд, сүвлэсэн төмрөө тайрч тааруулав. Сантеметр хавьцааны зай гаргаж давтаад нүхэлж бэлдсэн нь дараах зурган дээрх шиг боллоо.


За ингээд бэлэн болсон түлхүүрнийхээ оосорыг харуулъя.


Энэ түлхүүрний оосорт дөрвөн бэрх шинж чанар бий :) Нэгдүгээрх нь: Энэ дөрвөн бэрхийг аль ч талаар нь эргүүлсэн дөрвөн бэрхээрээ буусан мэт байрлалтай байх юм. Хоёрдугаарх нь: Сүүлийн тагласан боолтыг нь суллаж сугалаад дөрвөн шагайгаараа тоглож болно. Гуравдугаарх нь: Нүхэлж давтсан хэсгийг нь хасах зураастай боолтыг суллах юмуу чангалахад хэрэглэж болно. Дөрөвдүгээрх нь: Энэ бол хамгийн хүчтэй шинж чанар юм. Яагаад гэвэл хоёрдугаар дайны үед оросын цэрэгт тусламж болгож илгээж байсан малын махнаас үлдсэн шагайг нэгэн цэрэг долоо хоног хүлхдэг байв гэж дурдатгал бичсэн байсныг арван жилийн сурагч байхдаа уншиж байж билээ. Муу ёрлохгүй ч, хэрэв тулгарвал сарынхаа хүнстэйгээ л байгаа юм байна :)


4 comments:

  1. шагайнуудаа өнгө /санал болгох өнгө улаан цэнхэр/ оруулаад будчихвал бүүр гоё юм биш үү

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм. Алтдах юмуу эсвэл никелдэх гэх мэт санаа орж ирж байлаа. Хүлхэх хэрэг гарвал яана? :)

      Delete
  2. hatuu goltoi bish nugarj boldogoor hiij bolku u. rezintei ch umu. tegehgui bol karmaand gozoogood oor um shig haragdah vii de. kkk.

    Sanaa n ih goyo um bn. sain setgesen bn.

    ReplyDelete
    Replies
    1. Уян зүйлээр зүйчихэе гэж бодож байсан л даа. Хэрэв тэгэх юм бол дөрвөн бэрх хэлбэр нь хурдан алдагдахаар байгаад байсан юм. Тэгээд ч нугарч эвхэрсэн төмбөгөр юм бүр эвгүй харагдахгүй юу? :)
      Одоохондоо бол халаасанд шагай нь ороод халаасны гадуур түлхүүр нь санжигнах маягаар явж л байна.

      Delete