2012/05/29
Хувийн нууцыг хуулиар хамгаална
гэсэн заалт үндсэн хуулинд байдаг шиг санагдаж байна. Гэтэл сүүлийн үед гэнэт монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболдоос "надад" хандсан захидал ирэв. Дараах зурган дээрээс ямархуу захиа ирж байгааг нэг харна уу. Эхний улаан зураасаар тэмдэглэсэн нь өнөөх том босын нэртэй захианы хаяг. Мэдээж харагдахгүй бол энд дар гэхээр өөр хуудас руу шилжиж кирилээр бичсэн зураг руу дамжуулна. Дараагийн улаан зураас нь реклам, тэрний доорх зураасад заасан зөвшөөрөл би өгөөгүй гэдгээ лавтай сайн мэдэж байна.
Гэтэл түүнээс хойш ардын намыг суртачилсан захианууд энэ рекламны байгууллагаас ирээд байх болов.
Ингэж илгээ гэж өгөөгүй байхад хаанаас захианууд миний хаяг руу ирээд байна вэ? Ердийн спам уу? Гэтэл үгүй юмаа. Mонголд байгаа хүмүүсд бол очоогүй, зөвхөн гадаадад байгаа монголчууд уруу. Гэтэл гадаадад байгаа монголчууд дотроос монголд очоод иргэний бүртгэлд орсон хүнд бас очихгүй. Зөвхөн гадаадад байхдаа иргэний шинэ бүртгэлд орсон хүмүүсд, тэгээд бүртгэлд орж байхад бөглүүлж байсан цаас, бүртгэж бичиж авч байсан компьютер дээр нь оруулж байсан захианы хаягаар ийм захидлууд ирж байна (хар сэжиг). Хэрэв миний энэ хар саарал ногоон цагаан бор цэнхэр сэжиг үнэн бол ерөнхий сайд маань албан тушаалаа ашиглан иргэдийнхээ хувийн мэдээллийг хулгайлж өөртөө ашиглаж байгаа бус уу? Тэрнээс гадна бүртгэлд орж байхдаа өгч байсан электрон хурууны хээ гэх мэтчилэн бусад өгөгдлүүдийг иймэрхүү замаар амархан өөр хүний гарт ороод байвал юу болох вэ? Сайн л юм лав болохгүй дэг. Сонсож байсан "жинхэнэ онигоонуудаас" гэхэд иргэний бүртгэлийн мэдээллийн санг хакердсан нөхөр бүх иргэний зургийг нь нэг оруулгаар зөрүүлчихсэн байсан гэсэн. Нэг ёсондоо миний зургийг харах гэхээр миний дараа байсан хүний зургийг харуулах ч юм уу...
Нэмэлт (Төгөлдөр):
Сонгуулийн суртчилгаа эхэлсэн юм байлгүй, Ардчилсан намаас бас ирж.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ямар зорилгоор ийм майл явуулаж байгаан бол би сайн ойлгосонгүй
ReplyDeleteСонгууль дөхөөд ирэхээр, гадаадад байгаа монголчууд сонгуульд саналаа өгдөг болоод ирэнгүүт намынхаа рекламыг явуулж байгаа юм. Захиан дээрх "харагдахгүй бол үүн дээр дарж үз" гэдэг дээр дарах юм бол нам сурталчисан зурагтай хуудас руу очино. Хамгийн гол нь, нам болон дурын зар сурталчилгааны байгууллагын гарт иргэдийн хувийн мэдээллүүд ашиг олох зорилгоор хэрэглэгдэж байгаад нь дургүй хүрч байна.
DeleteЭнэ захиа зүгээр л нэг тохиолдол. Монгол сайтуудад бүртгүүлсэн хүн бүр өдөрийн хэд хэдээр нь иймэрхүү реклам сурталчилгаа хүлээж авч байгаа. Би нэг удаа хуульчидад хандаж үзтэл хуулийн ямар ч заалт зөрчөөгүй гэсэн дээ.
ReplyDeleteЯг захианых нь хаягийн жагсаалтыг нь хараагүй болохоор хараар сэжиглэж байна л даа. Ямар ч монгол хуудас байсан бай, өөрт нь бүртгүүлсэн хүний хаягийг цааш нь дамжуулах нь бас тийм ч зүйтэй үйлдэл биш л байх. Сэжиглээд л сууж байхаас :)
Delete17/ төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
ReplyDeleteБаярлалаа Баярхүү! Ер нь нэг үндсэн хуулиа гэртээ залах хэрэгтэй юм байна.
DeleteСанаандгүй явж байсан чинь ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ гээд тусдаа хууль байдаг юм байна шүү.
ReplyDelete