2012/05/15

Хазсан алим

Энэ хүн их сонирхолтой, содон амьдралтай хүн байжээ. Амьдралынх нь үзэл бодол нь амьдралыг нь өргөж чадсан ч бас үрж чаддагийг энэ номноос уншвал мэдэхээр ч юм шиг. Их сонирхолтой олон зүйлийг дурдсан ч нэг зүйл гойд анхааралд өртөв.

Нөхөр өөртөө байсан интел тооцоолох машинаа мөнгөний хэрэг гараад зарах зар оюутны байранд нааж. Гэтэл нэг нөхөр авъя гэжээ. Төмрөө бариад нөхрийн өрөөг тогшоод онгойлгоод орсон чинь нөгөө авна гэсэн нөхөр чинь орон дээр нэг хүүхний дээр гарчихсан ид авч өгч байдаг юм даа. Сандарсан Стивь гарах гэсэн чинь "Зүгээр зүгээр байжээ, одоо дууслаа" гэж өнөөх эр хэлэв. Ингэж тэр хоёрын танилцаж нөхөрлөх эхлэл гардаг. Өнөөх эр нь насаар бусад оюутнуудыг бодоход хорь илүү гарчихсан, яриа хөөрөөтэй, хүмүүсийн анхаарлыг өөртөө төвлөрүүлж чаддаг нэгэн байсан бөгөөд зөвхөн тэр чанар нь Стивийг татаж тэрнээс тэр чанарыг нь бахдаж түүнээс тийм чанар авч эзэмшихийг хүсдэг байв. Стивь хоолны маш хачин дэглэмтэй байв. Арван долоон нас гэхэд Энэтхэг явж бясалгал хүртэл хийж үзчихсэн, амьдралыг нэлээн эрт өөрийн содон замаар туулаад үзчихсэн байсан Стивь, юм юмыг бас өөрийнхөөрөө ингэж туулаад байгаа өөрийн гэсэн аргатай ийм хүнтэй нөхөрлөхөд сонирхолтой байв. Ингээд нөгөө нөхрийн нэг хамаатан нь нас барж түүнээс асар том эдлэн өвлөж авав. Стивьтэй хамтарч тэндээ алим хураадаг байсан бөгөөд нөгөө хазсан алимны тэмдэг зураг чинь эндээс гаралтай юм байж. Тэгээд бүгдээрээ олон хүмүүс цуглуулж энд хамтын амьдрал хийе, өөрсдөө тариад өөрсдөө хураагаад бусдад мөнгө төлөхгүй, бусдаас мөнгө шаардахгүй хиппи маягийн бүлэг болж амьдарлцгаая хэмээн хүмүүсийг цуглуулж тэндээ амьдарцгаах болов. Тэнд зүгээр л очоод алим хурааж тэндээсээ идээд л өөрсдийнхөө хамтын нийгэмлэг шиг юм болж амьдарч байлаа. Өнөөх нөхөр болохоор, чи нэг ингээд өгөөч, чи нэг ийшээ энийг хийгээд өгнө үү гээд л нэг мэдэхэд тэнд байгаа бүх хүмүүсийг дуртай ажилдаа зардаг үнэгүй зарцтай юм шиг болж хувирав. Хүмүүс тэнд хөдөлмөрлөөд байгаа мөртлөө мөнгө авахгүй, толгойлогч нэртэй нөгөө нөхөр болохоор ийш тийш ажил хөөцөлдөөд л байнга гадуур гүйгээстэй. Ингээд Стивь энэ бүхэн нэг л мөлжлөг маягийн систем болж хувирсаныг мэдээд гараад явбаа хөөрхий. Тэгсэн нөгөө том толгой нөхөр Стивийг гарсанаас хойш таван сарын дараа хар тамхины хэргээр шоронд орчихов. За тэр ч яахав, номыг бичсэн хүн бол хүний намтар түүхийг маш сайн бичдэг нэгэн. Тийм ч болохоор Стивь "би зөвхөн чамаар бичүүлнэ" гэж түүнийг сураглаж байж бичүүлсэн байдаг. Номыг бичиж байхдаа өнөөх нөхөртэй санамсаргүй тааралдсаныхаа дараа Стивь рүү утсаар ярьж хэлэхэд Стивь нэг их юм хэлэлгүй утсаа тавьчихаад хэсэг хугацааны дараа Стивь зохиогч руу эргэж залгаад "Тэр их муу хүн шүү! Тэрнээс болгоомжтой байгаарай, их муу санаатай хүн шүү!" гэж ноцтой хэлдэг. Уул нь энэ хүртэл уншихад нэг их юм бодогдоогүй юм. Зохиолч анх Стивь рүү утастаад тэр нөхөртэй тааралдсан гэж ярьж байхдаа "нөхрийг Канадын нэгэн фирмтэй, тэгээд азид хөрөнгө оруулалт хийж байгаа" тухайг нь дурдахад л нөхрийн нэр нэг л танил санагдаад явчихваа. Robert Friedland. Эх орны минь газар шороог өмнө хөрш рүү худалдаалж дуусаж байгаа эр байдаг байгаа. Намайг бодолд оруулсан ганц юм бол Стивийн үгнүүд...

6 comments:

  1. Сонсож байсан юм, манай улс гадны том гаруудын өгөөшинд өль эрт орсон бололтой.

    ReplyDelete
  2. аймаар хvн байх нь

    ReplyDelete
  3. 100.000$ iin LSD tei baij baigaad barigdsan gej duulj baisan. Neleed sain har tamhinii naimaachin baij dee :)

    ReplyDelete
  4. Robert Friedland новшийн хүн юм. Новшийн хүний түүх хүртэл новшийн юм байх юмаа

    ReplyDelete
  5. ммм сонин л юм.. гэхдээ одоо тэр оюутолгой зарсан сурагтай байсан

    ReplyDelete
  6. Oh my god! Энэ үнэн үү?

    ReplyDelete