2012/02/17

Хөх тэнгэрт хүржигнээд байдаг хүч ихт луу таван жил

Энэ жилийн цагаан сарын тавган дээр тавих ул боовны хэвээ бэлдэх ажилдаа оров. Хэмжээг нь найз нөхдүүдээс лавлаж байж Inkscape дээр дараах маяг дээр тогтсон билээ. Өнөө орой сууж зорж дуусгах бодолтой. Өмнөх жилийн ул боовыг эндээс хараарай.

Эхлээд хэвлэсэн цаасныхаа хортой талыг нь модруугаа харуулж халуун индүүгээр дарж модон дээрээ зургаа буулгана:

Ингээд нарийн сийлбэрийн хутгаар хээнийхээ гадуур нь тойруулж нарийн зүснэ. Ингэснээр ажиллаж байх зуур сэтэрч эвдрэхээс сэргийлдэг юм байна. За тэгээд л өрөмдөх хэсэгт нь өрөмдөж, хусах хэсэгт нь хусах ноцолдоон эхэлнэ дээ. Хоёр цагийн дараа нэг юм хагас бэлэн болов. Баримлын шавраар хээгээ шалгаж үзэхэд:

Дараа нь зуурсан гурилаа махны машинаар гурав дөрөв эргүүлж нухаад хэвлэнэ дээ:

Халуун зууханд гучаас дөчин минут болгоод ийм болов:

За тэгээд хийх бужигнаан дунд гэргий багадаа өвгөн аавынхаа нэг "технологи"-г туршив. Тэр нь юу вэ гэхээр, гурилнаасаа жижиглэж таслаад хэвэн дээрээ эрхий хуруугаараа имэрч эргүүлэхээр жижигхэн хээтэй боорцог болдог юм байна. Үүнийгээ тавгын идээн дээрээ тавьж хүмүүсд ул боовныхоо амтыг мэдүүлдэг сайхан арга юм байна. "Эдний ул боов ямар амттай болсон бол?" гэж бодож байгаа хүмүүсд тэр "өлзий" боорцог амсаад л мэдчих нь тэр. Ахмадын амар аргуудын супер нь :). Би өлзий хээн дээрээ имэрч бэлдсэн учраас өлзий боорцог хэмээн нэрийдэв :)

Дараах жороор бэлдлээ:

  • Нэг литр ус
  • 330 грам тос
  • 200 грам сахар (энэ жаахан багадсан байж магадгүй)
  • 1 халбага давс
  • 2 кг гурил
Усаа бүлээсгээд, тос сахараа хийж зуурч уусган том саванд хийгээд дээрээс нь 2 кг гурилаа хийж зуурав. Зуурсан гурилаа 250 грамыг тасалж махны машинаар гурав оруулж нухаад хэвэнд дарсан билээ. Дээр заасан жороор хоёр удаа хийсэн бөгөөд нийтдээ 25-27 ширхэг ул боов бэлэн болсон.

Шинэчлэл: За ингээд бууз зочид нар арайхан бэлэн болоогүй үеийн зургийг тавилаа:

Сайхан шинэлээрэй!

12 comments:

  1. Сийлсэн зургийг нь сонирхмоор байна? :)

    ReplyDelete
    Replies
    1. Өчигдөр сийлж дуусгав. Жаахан зүлгэж засах ажил байна. Ул боовоо өнөөдөр хийнэ. Тэгээд бүх зургийг нь тавъя. Сонирхуулахад энэ зэрэг дээрх луу нь өөрчлөгдөв :)

      Delete
    2. Сайхан шинэлээрэй :)

      Delete
  2. Replies
    1. tsagaan sar duushaar boovnoosoo 1 shirhegiig shuudangaar ilgeechiheerei hehe

      Delete
  3. mgl de bga bid uursduu boov hhku hudaldaj awj bhad gadaadad bga humuus hiij bga ni goe bn hehe

    ReplyDelete
  4. even hiisen biz dee? evengiihee rezeptiig bas taviarai bitte...

    ReplyDelete
  5. Надад бас ганц ширхэгийг шууданд хийчих тэгэх үү. Би бүх зардлыг нь даая. Монголоос ирэхээс л хямд тусах байх. pls. Тоглоогүй шүү. Хувийн хаягаар чинь хаягаа явуулья.

    ReplyDelete
    Replies
    1. та тэгвэл хаягаа захиагаар явуулчих. Тавгаа хураагаад энд байдаг оюутнуудад тараасан, царай муутай нь үлдсэн байж магадгүй (муу боовоо өөд нь татав :)) . Өнөөдөр ажил тарахаас өмнө илгээж амжвал тарж хариад явуулчихая. Хэд хонож очихыг нь харъя.

      Delete
  6. Аль эсвэл оронд нь сайхан португал дарс явуулж болно шүү. Хахуульдаж байна

    ReplyDelete