Бараг гурван сарын өмнө нэг хүн ертөнцөөс халин одов. Хэстерс хэмээх энэ хүн дуучин, жүжигчин байж хүмүүсд алдар цуугаа мандуулахаас гадна, тэрхүү алдар цуугаа өөрөө амьд ахуйдаа хамгийн удаан тээсэн хүн болж таарав. ЗУУН НАЙМАН ЖИЛ! Над шиг юмыг удаан хийдэг, түргэн амжуулах чадваргүй нөхөрт бол хэрэгтэй л нас! Тэгээд бараг тав зургаан жилийн өмнө энэ хүнтэй зурагтаар ярилцлага хийж байхад сурвалжлагчийн асуусан асуулт санаанд гэнэт орж ирж байна: "Таны урт наслах нууц юунд байна вэ?" Тухайн үед би хариултыг нь нэг их тоогоогүй юм. Тэр үед нас залуу байсан болохоор надад нас байгаа юм чинь гэж бодоо биз... ;)
Өглөө болгон жижиг стаканд хийсэн архинд нэг хумс сармисыг нарийн хирчиж цонхны тавцан дээрээ таглаж тавиад орой оронд орохынхоо өмнө уугаад унтдаг юм.
Ингээд л зуу гаруй наслах нь байна шүү дээ. Үгүй мөн амар байгаа биз? Ийм амархан зуу наслана гэж ерөөсөө бодож явсангүй шүү! Тэгээд л жаахан гүүглдэж байгаад Авдай гуайн хуудсыг олов. Уншиж дуусаад бодогдож байнаа ... "ер нь жаахан юм байх нь байна шүү энэ сармисанд" гэсэн бодол төрж эхлэв. Энэ хуудсан дээр тайлбарлаж бичсэн зааварнаас өдөр болгон уух тунгийнх нь хүснэгт зураг нь харин хяслантай юм шиг байдаггүй юм даа. Ганцаараа зуу наслаад бусдыгаа нэг ная хавьцаа гэж бодсон юм шиг,,, :)
Эцэстээ урт наслахдаа биш харин эд эрхтэнд сайн нөлөөтэй гэдэг шалтгаан нь шаналгасаар байгаад хийж үзэхээр боловоо хөөрхий. Энд нэг бондгор сармис ойролцоогоор зуу дөхсөн грам байдаг бөгөөд гурвыг багцлаад 99 центээр зардаг юм. Мөн ч хямдхан урт насалж байнаа хэхэ. Бүгдийг нь хальсалж байгаад сайтар няцлаад хоёр жижиг лонхонд тасалж архитай хийгээд арав хонуулахад ийм болдог юм байна.
Энийгээ марлаар шүүгээд архиныхаа шилэнд хийснээр шидэт ундаа бэлэн болов.
Тэгээд саяхан ирсэн зочиндоо хийснээ үзүүлж байтал өнөөх зочин маань амтыг нь үзье гээд байхаар нь хоёр хундаганы бараг ёроолоор нь шахуу арван грам хийвүү дээ, их л жаахан юм хийгээд хоёулаа татсан чинь архи лав биш байна лээ, гол дундуур халуун юм л урсаад орчихов. Дараа нь хацар чих улайгаад, гэдсэн дотор зуух өрдөж байгаа юм шиг л юм болов. Энийг өдөр болгон өнөөх өвөө шиг татаж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэр бүдүүвч зураггүйгээр тунгийг нь тааруулахгүй бол хатуу хурц эд байна, юу ч болж мэднэ, өнөөх Hulk шиг л ногоорчихно :). Харин тэр өвөөгийн технологийг өдөр болгон бэлдэж чадахгүй юм чинь гээд ахиад нэг шил архинд нэг бондгорын хумснуудыг хирчиж хийгээд харанхуй шүүгээнд таглав.
Арав хоногийн дараа няцалж хийсэн шил шиг ногоон биш ч гэлээ шингэн ногоон өнгө татсан юм болж байлаа. Оройдоо нэг рүнкээр татчихаад л унтаад байв. Даан ч ууж дуусах үед энд тэрлэх санаа төрсөн болохоор дуусаж байхдаа бэлдсэн дараагийн шилтэй бэлдмэлээ энд харуулсан бөгөөд арав хоног дуусахаар нь зургийг нь энд шинэчилж тавинаа.
Шинэчлэл: Арван хоногийн дараа
За даа тэгээд, нэг их урт наслах гээд ч шунаад байсан юм алга дөө, үнэнийг хэлэхэд. Ганц шил юмны бөглөө л мултлах гэсэн заль биз...
uusaar baigaad arhichin bolchih vii dee...
ReplyDeleteМиний ярилцаж байсан таньдаг бүх хүмүүсийн хамгийн түрүүнд хэлсэн өгүүлбэрийг сэтгэгдэл бичсэн хамгийн эхний хүн бас бичив :)
DeleteЯагаад заавал архинд хийх гэж :)
ReplyDeleteХарин тийм ээ, би ч гэсэн нэг их архи уугаад баймааргүй л байна :) Гэхдээ архи л шинж чанараа өөрчлөлгүйгээр хамгийн удаан хадгалагддагт л байгаа болов уу гэж таамаглаж байна.
Deletekkk, иймэрхүү хандмалуудыг түгээмэл хэрэглэгдэг юм шиг байгаа. Архинд хийдэг нь спирттэй холбоотой. Спирт нь өөрөө маш сайн уусгагч бас задлагч, тэгэхээр саримсанд агуулагдах бодисуудыг сайн хандалж чаддаг. Цэвэр спирт бол илүү сайн гээд багш нар хэлж байдын штээ.
ReplyDeleteТаамаглалыг минь хамаагүй дээр болгож өгсөнд баярлалаа. Энд дэлгүүр 66% ийн архи байдаг. Тэрэнд нэг дарж үзмээр юм байна даа. :) Нэг зовлон бий. Хандмалаа яаж уух вэ гэж,,, Ямар тунгаар хэзээ яаж уух хүснэгт зураг нь Авдай гуайн хуудсан дээр байдаггүй. Тэрүүнгүй болохоор одоогоор харанхуй буланд байж л байгаа. Мэддэг хүн байвал энд нэг дурдвал баярлана шүү!
Deletehttp://suvdhan.miniih.com/index.php/home/post/4189
ReplyDeleteЭргэлзээг алга болгосон хуудас байна. Баярлалаа.
DeleteЭмийн санд зараад байдаг сармисны хандтай(Нэрийг нь санадаггүй дархлаа л сайжруулдаг гээд байдаг) адилхан юм байнлдаа. 21 дусалаар өдөрт 3н удаа уу гэдэг
ReplyDeleteЗуун наст, сармисны хандыг ашиглан залуужих жор
ReplyDeletehttp://www.bolod.mn/modules.php?name=News&nID=54972
Баярлалаа! Одоо л бүрэн мэдээлэл цугларах шиг болов.
Deleteхэхэ тэгэж аяга рункээр татахгүй ээ хө. энэ чинь дуслаар уудаг нарийн схемтэй эд. Бас сармис ч биш бидний цөмөх дуртай хуш модны самар чинь яг адилхан ид шидтэй гэж байгаа юм даа. Архи юмуу спиртэнд хандлаад дуслаар хүртэнэ.
ReplyDeleteОдоо ойрд уугаагүй ээ, хэхэ. Хоёр байна уу, гурван жилд нэг удаа курс уулт хийдэг юм шиг байна лээ. Самар харин сонирхолтой мэдээ байна. Боломж гарвал туршинаа.
Delete