2012/01/24

СОНИ сонирхолтой ном уншигч

За сайн байцгаана уу? Олон жил уулзалдаагүй юм байна :) Төгөлдөр андын эхлүүлсэн Ebook reader хэмээх цаасан дээр биш харин электрон гүйлгэж ном уншдаг ид шидтэй төхөөрөмж дээр кирил номыг Ө-нөөх Ү-нэд орсон хоёр үсэгтэй нь уншдаг болгож байгаа аянд дагалдаж үүнийг бичив.

Уул шугамандаа бол…

Их өргөн тархаж байгаа гурван төхөөрөмжүүд болох Nook Simple Touch, Sony Reader eBook PRS-T1 болон Amazon Kindle Touch нар нь гурвуулаа линукс үйлдлийн системтэй ч эхний хоёр дээр нь бидний байнга сонсоод байгаа андройд ажилладаг байхад, сүүлийнх дээр нь амазоны өөрсдийнх нь өөрчилсөн линукс зүтгэж байдаг юм байна. Төгөлдөр эхний этгээд болох Нүүкийн гэдэс гүзээг задалж хэрхэн эд бад хийснээ харуулсан болохоор хоёр дахийг нь би хэрхэн "оролдсоноо" энд бичихээр шийдлээ.

Үнэндээ бол чин үнэнгээсээ нууж хаалгүйгээр шударга эр хүн шиг энээ тэрээгүй яс яг таг шууд гараад нүүр нүүрээ харж байгаад зүрх сэтгэлээсээ ярих юм бол байна ш дээ тээ: зөвхөн ном уншина гэсэн хүнд бол оролдоод байх шаардлага бараг байхгүй эд.

Оролдох болсон нь:

  • Сони-гоос ирсэн ном уншдаг програм нь таалагдсангүй.
  • Dropbox суулгачихвал тэнд тавьсан номнуудаа уншдаг баймаар.
  • Нэг л хөлс гараад сонин байна

гэсэн "хөгийн" тайлбар тавьж оролдохоор шийдсэн билээ :)

Урьдчилсан уншлага

Юун түрүүнд уншаад үзэх хэрэгтэй хоёр хуудсыг толилуулъя:

Орос хэлтэй хүн бол хоёр дахь холбоосыг нь гүүгл гуайн орчуулсанаар биш эх хэлээр нь унших хэрэгтэй болов уу. Миний хувьд бүх үйлдлийг алимтай машин дээр хийсэн бөгөөд бүндөүс үйлдлийн систем хэрэглэхгүй бараг арваад жил болсон тул тийм машин дээр хэрхэн хийхийг нь хуурай орчуулаад тавив. Линукс машин дээр нэмэлт жижиг сажиг алхам хийх хэрэгтэй байх. Тэрийг туулсан хүмүүс нь энд залруулж бичнэ байх аа.

Ингээд rooting буюу төхөөрөмж дээрээ бүдүүн даргын эрх авах ажиллагаагаа эхэлцгээе.

Нэг амьсгаагаар

За би нэгэн сайн эр болж хийх зургаан алхамуудыг нэг амьсгаагаар дуржигнуулъя!

  • Нэг: Суулгах пакетаа татаж авах ( миний хувьд хоёр дахь холбоос дээрх хуудасны Installation packages хэсэгт буй эхний хоёрын аль аль нь болж байсан )
  • Хоёр: Төхөөрөмжөө юсб-гээр залгаж Data Transfer Mode горимд оруулж READER гэсэн дискийг таниулах
  • Гурав: Татаж авсан пакетуудаа READER диск дээр хуулах
  • Дөрөв: Төхөөрөмжөө бүр мөсөн унтраах
  • Тав: Home болон Menu гэсэн хоёр товчийг нь дарж байгаад асаах товчоо дарж асаагаад эхлэл цонхон дээр opening books гэсэн бичиг гартал өнөөх хоёр товчоо дарсаар байж байгаад суллах (ойролцоогоор арван таваас хорин секунд )
  • Зургаа: Төгсгөлд нь пакетууд суугдаж, төхөөрөмж өөрөө шинээр ачаалагдах бөгөөд энэ үед бүрэн rooting хийгдсэн байх болно.

зээ тэгээд би өнөөх нэгэн сайн эр болж Бүндөүс машин дээр суух алхамуудыг өмнөх амсьгаагаа таслахгүйгээр үргэлжлүүлэн хэлье!

  • Хоёр хагас: Төхөөрөмж дээрээ usb ээр залгаж Data Transfer mode горимонд оруулаад Бүндөүс дээрээ дискнүүд танигдтал хүлээх
  • Гурав: Задалсан пакет доторх flashreader.bat файлыг ажиллуулах
  • Дөрөв: Юм асуувал Agree (Y) гэж Y товч дээр дарж зөвшөөрөх
  • Дөрөв хагас: Хүлээх
  • Тав: 15-20 минут хүлээгээд төхөөрөмж хэвийн ажиллах горимд орохгүй бол (AWD Launcher хэмээх цэс гарч ирэхгүй байвал) буцааж сэргээх алхамыг хийх хэрэгтэй.

( Ийнхүү агаар дутагдлын улмаас ухаан алдан унавай … )

Чимх чимхээр

Суулгах пакетаа татаж аваад (зип файл байгаа) задлахад sdcard гэсэн сан доторх хоёр сан (tmp, updates) бас sdcard сантай зэрэгцэж байрласан PRS-T1 Updater.package файл гурав бол гол хуулагдах ёстой гурван файл нь юм.

ЮСБ ээр залгаад Data transfer mode горимд төхөөрөмжийг оруулахад компьютер дээр SETTINGS, READER гэсэн хоёр диск танигдаж ирнэ. READER дискэн дээр PRS-T1 Updater.package файлыг tmp, updates хоёр сантай хамт хуулна. (Анхаар: sdcard сан биш харин түүн доторх tmp,updates хоёр санг READER дискэн дээр хуулна )

Хуулж дуусаад танигдсан дискээ компьютерээс салгана (Алим дээр бол CMD+e товч дарж танигдсан төхөөрөмжүүдийг салгадаг). Төхөөрөмж дээрх Settings цэсэн дээр буй унтраа гэсэн цэсийг сонгож унтраана. ( ЮСБ залгуураа салгаж болно.) Home ба Menu гэсэн хоёр товчийг зэрэг дарж байгаад асаах товчийг дараад авахад (өмнөх хоёр товчоо дарсан хэвээр байлгана) төхөөрөмж асаж эхлэх бөгөөд opening books гэсэн цэс гартал ойролцоогоор арван таваас хорин секунд өнгөрөөд дарж байсан хоёр товчоо суллана. Ингээд rooting зөв хийгдсэн бол хоёр цэс сонгогдохоор харагдах болно. Тэрний нэг нь Awd Launcher буюу андройд цэс рүү хөтлөх цэс мөн бөгөөд тэрэн дээр дарж андройд систем рүү орох нь тэр дээ. Хэрэв хоёр дахийг нь сонгох юм бол ердийн сони-гийн програм руу ороод явчихна. Нэг ёсондоо танд андройд систем рүү юу эсвэл сони-гийн өөрсдийнх нь оригинал програм руу орох уу гэсэн хоёр сонголт байгаа гэсэн үг.

Яагаад ч юм шинээр суусан пакетуудын зарим файл нь системийн үндсэн атаманд захирагдахгүй зөрчилдөх шалтгаанаас болж төхөөрөмж гацах, алдаа заах гэх мэт сөрөг мэдээлэл их байгаа тул найдвартай нь дээр гээд хэрэглэх гэсэн програмуудаа андройдынхоо settings буюу тохируулга руу орж байгаад устгаад дахин суулгах хэрэгтэй. Root explorer гэж дискэн дээрх файлуудыг харж болдог програмыг нээгээд /updates/data/app сан дотроос дахин суулгах пакетуудаа олж суулгаарай. Миний хувьд cool reader хэмээх ном уншдаг програмаа устгаж /updates/data/app/cr3.0.55-19.apk ийг дахин суулгаж байж алдаагүй ном уншдаг болсон (cr3.0.xxx гэсэн хэд хэдэн хувилбар давхар ирсэн байгаагаас хамгийн сүүлийнхийг нь сонгов).

Интернэт холболтоо тохируулчихаад Dropbox эрхээ тохируулж дууссанаар их эд бад ажиллагаа өндөрлөсөн гэжээ.

ӨӨӨөөө… ӨнӨӨх ҮмбҮҮ ӨтӨнд ордог Ө Ү байхгҮй шҮҮ…

Кирил үсгээр бичсэн монгол номнуудыг нээхэд сони-гийн анхдагч ном уншдаг програм болон cool reader дээр ӨнӨӨх Үнэ хҮндтэй хоёр (өү) зөв дүрслэгдээгүй бөгөөд cool reader дээр Menu товч дээр дарж Options гэсэн нэмэлт сонголт дээрх Font Face гэсэн харуулах фонтны тохиргооноос Droid Sans юмуу Droid Serif хоёрын аль нэгийг сонгосноор үнэтэй хоёр үсэг маань дуртай дургүй нэг юм үзэгдэж санааг минь амраав.

ШИНЭЧЛЭВ: READER дискэн дээр fonts гэсэн сан үүсгээд тэндээ дуртай ttf фонтоо хуулаад шинээр ачаалахад Cool Reader дээр нэмсэн фонтоо сонгож болж байна.



Ээ баларааа….

Дараах зааврыг зөвхөн бүх юм дампуурч буруу эргэсэн тохиолдолд төхөөрөмжөө үйлдвэрээс суулгасан горимд аваачихад хэрэглэнэ. Ингэхийн тулд нэмэлт micro-SD карт хэрэгтэй бөгөөд тэрэн дээрээ sdcard-rescue.zip файлыг татаж авч задлахад дотор нь OS Firmware гэсэн сан бий. Уг санг яг тийм нэртэйгээр нь картан дээр хуулчихаад төхөөрөмж рүүгээ картаа зоох хэрэгтэй. Хэрэв төхөөрөмж унтраагүй, эсвэл унтраах боломжгүй гацсан байх аваас RESET дээр дарж шинээр ачаалах хэрэгтэй (гэхдээ… дараах хоёр товчийг дарна). Ингээд шинээр ачаалахаасаа өмнө өнөөх хоёр HOME, MENU товчийг дарж асаагаад (бас л ойролцоогоор хорин секунд) opening books цэс гарч тогтворжих үед хоёр товчоо сул тавина. За тэгээд л хүлээгээд л байна шүү дээ… хүлээгээд л байна… хүлээгээд л … таваас арван минутын дараа өөрөө асаагүй байх юм бол RESET дээр дарж шинээр асаана. Ингээд л анхны горимон дээрээ очих нь тэр. Хор шар буцалж байвал ахиад л нөгөө рүүтлэх пакетаа суулгаад бүтэлгүйтвэл энэ зааврыг дагаж сэргээгээд ахиад л шар хөдөлж байвал … эргүү юм шиг эргэлдээд л … Амжилттай сэргээсэн бол micro-SD картан дээрх OS Firmware санг устгах юмуу нэрийг нь өөрчлөхгүй бол ёстой жинхэнэ эргэлдээд л байна шүү :)

Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор

Монгол хэл дээр epub юмуу mobi хэлбэрээр ном татаж авч болох хоёр хуудас (Мэдээж та өөр хуудас мэдэх бол нэмэрлээрэй :)

Конец первой серии

Бага байхдаа зурагтаар гараад дуусаж байгаа киноны төгсгөлд ийм бичиг гарвал "яагаад ч юм зөнгөөрөө" үргэлжлэл байгаа юм байна гэж мэдээд хөөрдөг байж :) Уншигчдаас өөр ebook reader-ийг хэрхэн эд бад хийсэн холбоосоо мэдээлэхийг хүсэхийн ялдамд болсон болоогүй дүрэмтэй кирил бичигт төгсгөл тавьж жинхэнэ монгол бичигтэй ном уншиж бичдэг болох сайхан цагийг ерөөж энэ тэрлэлийг цэглэв.

28 comments:

  1. Сайхан дэлгэрэнгүй бичжээ. Баярлалаа. Zoom -ийн талаар тодруулах зүйлс байна.

    2 хуруугаараа томруулдаг (pinch zoom) нь хэр ажилладаг юм байна? Өөрөөр хэлбэр PDF -ийн цагаан захыг нь алга болгож zoom хийж болж байна уу?

    Мөн zoom нь дараагийн хуудсанд шилжихэд алга болоод дахиад zoom хийлгэдэг юм байна уу, хадгалагдаад явдаг юм байна уу?

    Zoom тэй үед drag and scroll (pan effect) хийж болдог юм байна уу?

    Уг нь 7 инчийн prs 950 нь таалагдаад байдаг даанч үнэтэй дээр нь хийхээ болчихсон бололтой :(

    ReplyDelete
  2. @Аниад, яг одоогоор гэртээ биш ажлаас орж бичиж байгаа тул (даргаас нуун ;) туршиж үзээгүй ч, http://www.the-ebook-reader.com/sony-prs-t1.html хуудаснаас харах юм бол таны хэлсэний заримыг нь гүйцэлдүүлдэг бололтой (Customize View). Эхний ээлжинд юутай ч ингээд хариулчихая, хариад шалгаж байгаад дахин бичье :)

    ReplyDelete
  3. @Aниад, pdf файлыг нээхэд EBookDroid гэж рүүтинг хийхэд хамт суугдсан програмаар онгойлгож үзлээ. Хоёр хуруугаар томруулдаг нь боломжийн ажиллаж байна, тохируулгын цэс дээр нь хэрхэн томруулах тохиргоо байдаг юм байна. Яг тааруулсан хэмжээндээ аваачих гэж жаахан анивчуулах байх, гэхдээ ажиллаж байна. Дараагийн хуудсанд шилжихэд томруулсан тохиргоо алдагдахгүй байна. Томруулсан үедээ мөн pan effect хийж болж байна.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. За тэгвэл уншихад эвтэйхэн л юм байна :)

      Delete
  4. Толь бичиг дунд нь Англи-Монгол оруулбал бүр тасрах юм байна даа. Гэхдээ интернет ашиглахгүй шууд ашигладаг толь бичиг байвал ч бүр гоё.

    ReplyDelete
    Replies
    1. @Аниад, интернэт ашигладаггүй дангаараа толь бичигтэй хүн бол READER дискэн дээрх dicdata санд түүнийгээ хуулаад л болох юм. Cool reader-н тохиргоон дээр танигдсан толь бичгээ заагаад дуухаа. Гэвч тийм толь бичиг дангаараа хаанаас олох вэ (Элдэв хуулийн хязгаарлалтгүй нээлттэй эрхтэй тийм толь бичиг би юу)?

      Delete
    2. Нээлттэй эрхтэй толь бичиг байгаа эсэхийг мэдэхгүй юм. "Fora dictionary" -г суулгаад stardic-т хэлбэрээр интернет дээр байдаг Англи-Монгол толь бичгүүдээс авч оруулаад, Cool Reader -тэйгээ холбочихвол ч сайхан юм. Гол нь Fora нь суух болов уу?

      Delete
    3. Fora dictionary гэсэн үгийн сан Cool reader тэй хамт суугдсан байгаа. Хэлсэн аргыг тань би бас харж л байсан. Гэхдээ "интернет дээр байдаг Англи-Монгол толь бичгүүдээс авч оруулаад" гэдэг л жаахан тийм байна... :)

      Delete
    4. Харин тийм ээ.

      Delete
  5. online toli bichig ashiglay gevel Nook deer baigaa zaavriin daguu Sony deer hiigeed ashiglaj bolno.

    ReplyDelete
  6. Нэг ном уншдаг юмтай болох санаатай хараад л байна. Тэгж яваад http://reviews.cnet.com/8301-18438_7-20021227-82.html нэг ийм юм олж уншаад зүгээр нэг хөөрхөн android tablet байсан нь дээр ч юм уу. Өнгөт зурагтай ном их уншвал гэж бодлоо. Нүд ядрах тал дээр ялгаа хэр бол?

    ReplyDelete
    Replies
    1. Надад бол E-Link дээр унших нь хамаагүй дээр, олон цаг гөлөрсөн ч тэр нүдэнд муу нөлөөгүй, яг л цаас ширтэж байгаа юм шиг. Таблетууд батерей түргэн дуусах л байх даа. Таблет удаан гөлөрч үзээгүй болохоор бас хэлж мэдэхгүй юм. Энэ Сони-г лав авсанаас нь хойш одоо болтол цэнэглээгүй явж л байна.

      Delete
    2. Баярлалаа. харин сонголт хийж чадахгүй л сууж байна... Nook simple touch арай хямд юм... авчихдаг юм билүү гээл сууж байна. Sony арай л илүү байна уу?

      Delete
    3. за даа, зөвхөн ном уншина гэсэн хүнд бол технологи нь ижилхэн болохоор ямар ч ялгаа байхгүй. Би бусдыг нь хэрэглэж үзээгүй болохоор аль нь сайн гэж хэлж мэдэхгүй юм. Хямдыг нь бодох юм бол Нүүк ч дээр байж магадгүй.

      Delete
  7. Бас root энэ тэр хийж оролдож үзмээр санагдаад байгаа болохоор бусад юмыг нь бүгдийг нь л гэдэс дотрыг нь гаргаж үзмээр байгаа юм.
    Яг цаас шиг бол ч нүдэнд хамаагүй дээр байх аа. Tablet болохоор LCD л юм чинь.
    Nook захиалчихдаг юм билүү л гэж бодож байна. Хямд бас root хийж болж байгаа болохоор. Хариу бичсэнд баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Бас нэг бодлоо хэлэхээ мартчихаж. Рүүт хийх явц нь надад лав нүүкээс амар санагдаж байна. Төгөлдөрийн нүүк дээр рүүт хийсэн явцыг би өөрийнхтэйгөө харьцуулж хэлж байгаа нь энэ. Хэрэв рүүт хийх дээр санаа зоволтгүй бол хямд нь мэдээж ялах байхаа (ахиад эргэлзүүлчихгүй байхаа гэж найдая :) ) Амжилт хүсье!

      Delete
    2. Zovhon nom unshina gevel Nook ni deer. Hajuugaar ni hogjim, audio book sonsono gevel Sony ni deer.

      Za tegeed ooroo android app bichne gevel Sony ni deer. Nook ni buur android 2.1 geed huuchin huvilbartai. Sony ni arai gaigui 2.2 gesen huvilbartai.

      Oor ch surhii yalgaa baihgui dee.

      Delete
  8. Өө бүүр эргэлзүүлчихлээ. хэхэ харин утас уг нь андройд болохоор утсаараа хөгжим энэ тэр сонсоод байсан нь амар, халаасандаа хийчихээд. Тэгэхээр ном уншигч дээр бараг юм сонсоод байхгүй л байх л даа. Давхар нэг хужаа андройд таблет авъя гэж бодоод хараад байгаан. Тэгвэл ч уншигчийг рүүт хийхийн ч хэрэггүй болчих юм байна. Бүүр хямдхан зүгээр ном унших юм E-Ink дэлгэцтэйг хайж үздэг юм билүү дээ...
    Nook захиалсан байсныгаа болилоо. хэхэ

    За ямар ч байсан сэтгэл гарган хариу өгсөнд маш их баярлалаа. Дахиад жоохон бодож байгаад болно оо. :)

    ReplyDelete
    Replies
    1. Nook ees hymdhan EInk delgetstei oligtoi Ebook Reader baihgui l dee. Yor ni shine ebook reader avaad mongol font bolon dictionary oruulya gevel yaltchgui Rooting hiij taarna.

      Hujaa gaigui android tablet gevel Ainol Novo7 gesen tablet hamgiin gaigui baih shig baina. Busad ni bol tegeed hog l baih daa.

      Delete
  9. Нэг toshiba Japan only эд байна. Асуугаад орхичихлоо. Энэ дэмий бол нүүкээ л авъя..

    Нөгөө нь нэг ийм юм байгаад байгаа. http://m.alibaba.com/product-gs/522518635/Nice_new_10_1_inch_tablet/productdetail.html дэлгэц том юм нь зүгээр юм болов уу гэж ходоод байгаа юм?

    ReplyDelete
  10. Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу,
    Ирж буй шинэ ондоо элдэв олз омгоор блог тань дүүрэн байх болтугай :)

    http://techcrunch.com/2010/10/19/biblio-leaf-sp02-toshibas-answer-to-the-kindle/ За нэг ийм юмтай болоод авсан. Уг нь бол дотор нь android ажиллаад байна.
    PDF, XPDF, EPUB уншдаг юм байна. Өөр ид шид одоогоор алга. Уг нь root хийчихэж болдог бол үнэн хөөрхөн эд байна. USD47$-т авчихлаа. Энд бол Nook-ээс 4 дахин бараг хямд болж байгаа юм. Nook Simple touch 13200yen гэхээр арай л үнэтэй санагдаад...
    Уг нь унтрааж байгаад Volume - товч дарж байгаад асаагаад USB залгаад үзсэн чинь ADB холболт орж ирж байна. Даанч драйвер нь олдох янзгүй эд бололтой. Мундаг нөхдүүд бол root энэ тэр хийх л байх даа...

    Бас дээр бичсэн хужаа таблетаа захиалчихсан... Хүмүүсийн сэтгэгдэл уншаад гайгүй юм уу л гэж бодсон...

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан шинэлж байна, та сайхан шинэлж байна уу? Хэрэв Ө Ү үсэгнүүдийг зовлонгүй харуулдаг бол нэг их оролдох хэрэг байхгүй байх аа даа. Ямар ч байсан их хямд туссан байна. Дэлгэц нь гэхдээ E-Link биш юм шиг байна. Харин тэр нанхиад таблет чинь их зүгээр эд байна шүү.

      Delete
    2. Ө Ү ямар нэг зовлонгүй харуулж байна. Энд сайт дээр нь бол Electronic paper гэж ээ. Өөр сайтууд дээгүүр E-ink гэж бичсэн л харагсан.
      Ямар ч байсан баттерей энэ тэр нь бол хичнээн ч асаалттай хаясан суух янзгүй юм байна. Нүдэнд бас санаснаас хамаагүй амар байх шиг байна. Бас өөртөө хөөрхөн хавтастай ирсэн. Яг нэг нимгэн ном шиг л юм. Хамаг PDF-ээ чихэж аваад сэтгэл өндөр сууж байна. :)

      Бас жоохон оролдсон. Kindle fire -г SuperOneClick гээд програмаар root хийсэн зааврыг хараад дуурайж үзсэн чинь ямар ч байсан driver-ыг нь таниулчихаж болж байна. Тэгээд adb devices гээд харахад au by KDDI e-Book offline гэж гарч ирж байна. USB debug mode идэвхжүүлдэг шиг төхөөрөмж дээрээ уг нь тэгвэл болох юм шиг байна. Даанч энэ нөхөрт тийм тохиргоо энэ тэр алга. Тэгээд SuperOneClick-ээр гомдлын мөр нэг оролдож үзээд болохгүй больсон. Уг нь root хийж болвол тольтой өөр уншигч энэ тэр суулгаж болвол зүгээр юм уу гэж бодсон юм. Уг нь чихэвч энэ тэр залгадаг л юм байна. Epub дуутай байдаг юм уу?

      За нахиад таблет арай ирээгүй байна. Ирэхээр нь ямархуу юм байна хэлнэ :-)

      Delete
  11. Худлаа ярьсан байна. pdf бол зүгээр мөртлөө epub файл бол кириллийг ерөөсөө уншихгүй байгаа бололтой юм байна. Бөөн асуултын тэмдэгнүүд байна...

    ReplyDelete
  12. Kobo авчлаа http://bayarhuu.blogspot.com/2012/02/kobo-touch.html

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Кобо-оо хэрэглэж байгаа юу. Минийх ө,ү үсэг нь гарахгүй байна. Ийм асуудал гарч байсан уу?

      Delete
  13. За дээр бичиж байснаараа нэг ийм юмтай болчихлоо.
    Харин яг доторхыг нь бас сайн мэддэггүй ээ. Харсан чинь RAM нь 800MB гэж гарч ирээд байна. DDR3 нь мөн эсэх, бас CPU нь ямар юм байгааг нь мэдэж чадахгүй л байна. 4GB гэсэн чинь 8GB дисктэй ирж.
    10" том нь зүгээр байх гээд авсан чинь бас биш ээ. 7" авсан нь дээр байсан юм шиг байна. Уг нь кино энэ тэр үзэхэд аятайхан ч гэсэн арай л том, хүнд нүсэр оргиод байна. Бусдаар ч гайгүй л юм шиг байна. Нөүтбүүктэйгээ харьцуулаад тэгээд байна уу арай ч удаан л юм шиг санагдаад байгаа. Гэхдээ яах вэ боломжийн нэт ухаад, видео үзээд, дуу сонсоод болчихож байна. USB дээрх файлаа үзэж болж байна. Номнууд уншчихаж байна. Ямар ч байсан нэг их муугүй л гэж бодогдож байна эхний сэтгэгдэл :-)

    ReplyDelete
  14. Сайн байцгаана уу,
    Android 4.0 ICS бүхий хужаа таблетынхаа stock rom-той болчихсон. update.zip дотор нь баахан юмнууд байна. Энийг засаж янзлаад root хийчих боломжтой болов уу? Уг нь root хийгээд авбал санаа амар оролдмоор байдаг... Мэддэг юм байвал хэлж өгөөрэй.

    ReplyDelete