2011/11/19

Монгол ном Nook Simple Touch дээр унших

Хараа муутай болохоор компьютерын дэлгэц дээр удаан хугацаанд юм уншихаар нүд өвдөөд байдаг тул, нүдээ хайрлах санаатай Nook Simple Touch хэмээх 99$-ын үнэтэй E-Ink дэлгэцтэй ebook reader Америкаас авлаа. Энэ EInk дэлгэцийн технологи яг л муухан бор цаасан дээр хэвлэсэн юм шиг харагддаг бөгөөд LCD дэлгэцийн технологи шиг цаанаас нь гэрэлтүүлэх хэрэггүй тул хэчнээн ч цаг уншихад нүд өвдөнө гэх зовлонгүй, мөн маш бага тог ашигладаг учир нэг цэнэглэсэн байхад хэдэн долоо хоног ном уншиж болох аж.

Nook Simple Touch -ын техникийн үзүүлэлт нь:
  • 800 Mhz TI OMAP3 ARM Cortex-A8 Cpu
  • 256 MB RAM
  • 2 GB Flash
  • Android 2.1 OS
Nook Android ашигладаг болов ч Launcher программыг нь хийсэн компани нь өөрсдийнхөө Launcher-аар сольчихсон тул гаднаас нь харахад Android ашигласан гэж огт мэдэгдэхгүй юм.

Хэд хоног Nook дээрээ 19 ээр зууны сонгодог зохиолууд Project Guttenberg ээс татаж уншив. Зохиолч нь нас бараад 75 жил өнгөрсний дараа номыг нь элдэв бусын copyright гэлтгүй хэрэглэж болдог бөгөөд ийм номуудыг энэ Project Guttenberg цуглуулдаг ажээ. Nook дээ эндээс номуудаа EPUB гэсэн форматаар татаад авчихна, Amazon Kindle -тэй хүмүүс бол MOBI форматаар татаад авчих боломжтой ажээ.

Хэдэн гадаад ном уншчихаад Монгол хэлээр ebook байж юу магад гээд хайлаа. Ibooks.mn гээд монгол хуудас байна. EPUB, MOBI аль алинаар нь Монгол хэл дээр ном татаж болох юм байна. Багадаа унших дуртай байсан Санниковын газар байхаар нь баярлаад татан авч унших гэж үзэв. Тэгтэл ингэж харагддаг юм даа:


Нөгөө алдартай Ө, Ү үсгүүд гардаггүй ээ. Тэгэхээр нь Android дээр фонт дутаж дээ гээд цаг гаруй оролдон байж Android Rooting хийгээд файл систем руу нь орж хартал бүх Android фонтууд нь байж байх юм. Ном уншдаг программ нь системийнхээ фонтыг ашиглахгүй зөвхөн өөрийн хэдэн фонтуудыг ашигладаг, тэр дотор хоёр үсэг маань дутаж дээ. Интернетээр яаж фонт солих вэ гэж хайтал ийм заавар олдож байна. Татсан номоо Calibre EBook Management хэмээх программаар онгойлгоод Convert E-Books -> Look & Feel -> Extra CSS гэсэн хэсэг дээр заавар дээрх CSS кодыг хуулж оруулаад номоо хувиргахад хангалттай аж. Хувиргасан номоо Nook дээрээ нээхдээ харин Publisher Defaults гэсэн чагтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Одоо ингэж харагдаж байна:


Одоо Монголоор ном уншаад байж дээ.

PS: Nook дээр Англи-Монгол толь ашиглах мөн хэрхэн хэвтээ хэлбэрээр ном унших талаар бичлэг оруулав: http://mongolian-it.blogspot.com/2011/12/nook-simple-touch.html

38 comments:

  1. Яагаад заавал nook ийг сонгох болов? Би бас нэг ebook reader авах гээд байгаа юм л даа. Сэтгэл ханамж ямархуу байна? :P

    ReplyDelete
  2. Nook их таалагдсан. Nook сонгосон шалтгаан маань болохоор Touch дэмждэг тул шууд үгэн дээрээ дараад орчуулга харчихна, мөн Android үйлдлийн системтэй учир ямар нэгэн зүйл нь ажиллахгүй бол өөрөө программ бичээд ажиллуулчихна.

    Одоо ганц таалагдахгүй байгаа юм нь бол Merriam Webster's гэсэн толь бичиг. Дараа нь тэрийг нь өөрчлөн Англи-Монгол толь оруулах санаа байгаа.

    ReplyDelete
    Replies
    1. Хөө найзаа надад туслаач тэхүү. Миний оюуны бяд үнэндээ хүрдэггүээ. Хэд хоног ноцолдлоо чадсангүй. дээрх зааврыг яаж ажиллуулдагийг ойлгохгүй байна. Туслах боломж байна уу?

      Delete
  3. Хөндлөнгөөр нь уншиж болж байна уу?

    ReplyDelete
  4. өөрийх нь nativ reader app нь landscape mode дэмждэггүй юм байна лээ. Гэхдээ android юм чинь rooting хийгээд Aldiko, Moon+ гэх мэт дурын ebook reader app суулгаж болно.

    ReplyDelete
  5. энэ kindle deer unshij bolohgvi bh tee..

    ReplyDelete
  6. @ @kAbZ@
    ibooks.mn -aas mongol nomnuud .MOBI format aar tataj bolj baigaa. Iim formattai file iig Amazon Kindle deer unshij bolno.

    ReplyDelete
  7. "epub2" дээрээс эхлээд фонт эмбед хийж болдог болсийм байна. хэрвээ төхөөрөмж нь стандартаа яг дагадаг бол www.ibooks.mn гэх сайтууд оруулчихаасай билээ :)

    ReplyDelete
  8. Thanks a lot! Bi Nook touch-toi tegeed epub formataar nom unshij chadahgui pdf ru hurvuulj unshaad bsan yum, ene argig turshij uznee, mash ih bayarlalaa. Bi bas nook-dee root hiisen bolovch hadvar dutaad system ru ni nevterch chadaagui ee, net deer uur yu yu ch gene uu hii gesen zaavar bsan ch mergejliin bus uchir sain oilgohgui, tegeed yamar neg damage garah magadlaltai gesne bolohoor aigaad dahin oroldoogui. Za odoo ene argig chini uzie baiz ...

    ReplyDelete
    Replies
    1. Хөө найзаа надад туслаач тэхүү. Миний оюуны бяд үнэндээ хүрдэггүээ. Хэд хоног ноцолдлоо чадсангүй. дээрх зааврыг яаж ажиллуулдагийг ойлгохгүй байна. Туслах боломж байна уу?

      Delete
  9. nook maani mongol fontoo buren tanidag bolloo, bayarlalaa. Harin english-mongolian toli oruulahaaraa turshlgaa huvaaltsaarai

    ReplyDelete
  10. kindle awya gej boddog bsan odoo nook awdag um bilyy kk

    ReplyDelete
  11. @genkule:

    Nookd mongol dictionary oruulah gej oroldood chadaagui. Gehdee oortoo zoriulj android deer ebook app bichej baigaa, ter deer mongol dictionary ajilna. Teriigee Nook deeree suulgaad nom unshina. Sariin daraa gehed barag duuschih baih.

    ReplyDelete
  12. Saihan sonsogdoj bna. Duusaad Nok deer yaj suulgaj ajilluulah talaar zaavar tavival ih bayarlah baina. Harin her hetsuu baih boldoo? bi Nook-de root hiigeed system ru ni orj chadaagui sh d

    ReplyDelete
  13. @genkule and @Сандагсүрэн.Г

    Монгол толь бичиг болон хэвтээгээр ном унших: http://mongolian-it.blogspot.com/2011/12/nook-simple-touch.html

    ReplyDelete
  14. kobo touch нь арай дээр юм биш үү?

    ReplyDelete
  15. @bayarhuu

    Nook Android ashigladag bolohoor hackdahad iluu amar. Hamgiin suuld oruulsan bichleg deer Nook deer herhen Android Ebook App suulgaj Bolor toli ashiglah talaar bichsen baigaa :) Kindle yum uu Kobo ashiglasan bol ingej amarhan oorchloj chadahgui.

    ReplyDelete
  16. Baabariin Nuudel suudal baival share-leech pls.....

    word deer baisan ch hamaagui thanks.....
    esvel haanaas avch bolohiig ni helj ogooch...

    ReplyDelete
  17. Nook avchihlaa. Odoo RSS reader l suulgamaar baihiin. Arga charga yu baidag bol

    ReplyDelete
    Replies
    1. root hiigeed launcher suulgaad duriin RSS reader app suulgah l baih daa. Bi odoohondoo launcher suulgaagui, app uudaa adb ashiglaj asaagaad baigaa.

      Nook avsan bol ene hack ih zugeer haragdaj baina lee: http://www.youtube.com/watch?v=6pBPsyno5PY

      Delete
    2. Ovoo ed bna shuu. 2,3 udur notsolduulj baij neg yum Market ajillalaa. Odoo heden mongol nomnuud olood avchihval hereg butlee. ibooks.mn bodvol haagdsan bololtoi. Mongoliin zohiogchiin erhgui nomnuudiig digital bolgoj interneted tavibal yer ni heregtei ch yum uu.

      Ene hackiig uzlee. Boloh ni ch bolj bna. Gehdee delgets ni buren refresh hiihgui bolohoor tas har bolood ashiglahad tuvugtei yum bna.

      Ene RSS readeruudiin (gReader, Google Reader, ...) textiin ungiig uurchilj boldoggui. Herev boldog bol tas har text, tsav tsagaan background bolgomoor yum bna. Tegehgui 2 iin hoorond ungutei text budeg haragdaj bna.

      Delete
    3. @hasherdene: yor ni bol APK g zadlaad text nii color resource iig ni oorchlood butsagaad apk uusgeh bolomjtoi. Tegj uusguudiig tas har bolgoj bolno.

      ibooks.mn haagdsan baina lee. Bi neg heseg ooriin gesen ebook reader app hiij baisan. Zohiogchiin erhgui mongol nomnuudiin san tai hiigeed shuud app naasaa tataad unshchihdag maygaar. Gantsaaraa bolohoor tegshiigeed zalhuuraad orhiv. Ongo zus iig ni zasaad joohon bug fix hiichehvel yor ni barag belen.

      Delete
    4. APK zadlahiig mani meted arga geheergui l yum bna :-) Gehdee Google Reader har tsagaan yum baina. Dutuu shalgasan baina. End Google Reader deer RSS feed unshij baigaa baidal.

      Tegeed Aldiko -s arai uur Cool Reader turshij uzlee. Taalagdav. Bas toli bichigees ug harj boldog. Fora dictionary suulgaad heden babylon formattai Angli-Mongol toli tataj avaad stardict format ruu hurvuuleed nook ruugee suulgachihlaa. Neg iimerhuu haragdaj bna. Bolor toli zuvhun online bolohoor tiimhen yum. Toli bichig yamar bainga uurchlugduh bish. Ingeed neg iimerhuu haragdaj bna.

      Delete
    5. хаанаас тийм монгол англи толь татаж болдог юм бол? Би сони уншигч дээрээ Cool Reader ийг хэрэглэж байгаа. Их зүгээр эд. CSS засалгүй өөрийн гэсэн фонт суулгаад амар. Яг энэ аргаар толь бичиг суулгаж бас болно. татаж авах толь бичиг л олдоогүй байв. Эсвэл нүдээ онийлгож байгаад сайн хайгаагүй байх л даа :)

      Delete
    6. Babylonii toli bichigees tuuchihsan. Free gej baigaa yum chini bodvol oruulsan humuus ni busdad ashigluulna gedgee medej l baisan bailgui. Bi stardict format ruu pyglossary ashigaj hurvuulsen.

      Delete
    7. Яг eink дээр суулгаж үзээгүй ч, android tablet дээр суулгаж үзэхэд Orion Viewer илүү зүгээр санагдсан. Ялангуяа PDF ийн захын цагаан зайг арилгах, дараагийн хуудаст шилжихэд zoom алдагдахгүй. Fora, GoldenDict (babylon, stardic гэх мэтийг шууд танина) тэй холбож ашиглаж болно. Мөн eink -д зориулсан болохоороо арай л хурдан ажиллаж байна лээ.

      Delete
    8. Google Reader дээр дээш доош хуруугаараа үрж гүйлгэхэд төвөгтэй юм байна. apk -г нь задалж товчлуураар гүйлгэдэг болгох гэж 1 өдөр болов. Тэгээд бүтсэнгүй буцаж gReader дээрээ бууж ирлээ. gReader дээр Volume +/- даралтыг дээш доош гүйлгэхтэй харгалзуулж болдог юм байна (Volume +/- даралтыг Nook-ийн зүүн 2 товчлууртай харгалзуулсан). Тэгээд өмнө зөвлөсний дагуу apk -г нь задалж өнгийг нь өөрчиллөө. Бүтэхгүй гарууд кодын зарим газраа өнгөө шууд биччихсэн байна. Энэнээс болж дахиад нэг өдөр алдав...

      Delete
    9. @hasherdene

      АПК яаж задлах өөрчлөх талаар блогондоо бичлэг оруулаач хө, зарим нэгэн хүнд хэрэг болох байх...

      Delete
  18. Баярлалаа. Ө, Ү үсгийг таниулах тал дээр эндээс л мэдэж авч хэрэгжүүллээ. Одоо утсан дээрээ номнуудаа гоё уншиж байна. Дахин баярлалаа

    ReplyDelete
  19. Zaavriin daguu ajillasan bolovch bolohgui bna ? Zaaval root hiisen bh shaardlagatai yu ? bayarlalaa

    ReplyDelete
  20. CSS нэмээд болж байна шд , гэхдээ style нь жоохон тийм юмаа :P янзалж сурна даа

    ReplyDelete
  21. bi nook simple sariin umnu avsan yum, yag ene asuudal tulgarhaar n mash amarhnaar shiideed unshaad l bna, sigil geed program aar epub file aa oruulaad o usgiig ni e geed u usgiig v gej orluulaad replace all hiigeed hadgalchaad nook ruugee oruulaad unshij bga,unshihad e usgiig anzaarahgui yum bna le, nud uwduhgui amar yum bna le, sar bolohod tseneg n duusaagui l bna, nadad 150-200 orchim uran zohioliin dandaa mongol hel deer nomnuud bga, neg negeer n hiigeed l unshij bna. daanch unshih tsag zaw maani baga bnaa.

    ReplyDelete
  22. zaaaaaaaaaaaaa bi chadahgui yum bnoo ed nariig chin


    ReplyDelete
  23. tsooo shine nook zarna shuu ashiglaj chadahgui yum bn 50000 aaas yriii 95227733

    ReplyDelete
  24. yaj nookdee root hiisnee tailbarlaad ogooch tehuu baga zereg dem bval chadah yum shig bnaa kkk pls

    ReplyDelete
  25. nook vs kindle 2iin ali ni deer yum be ? avah gsen chini tulgamdaad aliig ni avhaa meddeggui. helj ugj tuslaach

    ReplyDelete
    Replies
    1. android l gehgui yum bol Kindle l zugeer baih.

      Delete
  26. Туслаач.Сайн ойлгодоггүй. Extra CSS гэсэн хэсэг дээр яг ямар CSS хуулаад хийгээд байна аа?
    "заавар дээрх CSS кодыг хуул" гэхээр яг ямар юм хуулаад байна?

    ReplyDelete