2010/07/30

Ном сонин уншъя, ногоон модоо тарья, ,,,

Өнөөдөр ачтай хүү надад үнэхээр сайхан номнуудын хаяг өглөө. Хүүдээ маш их баярлалаа. Уг номыг уншихын тулд эхлээд уг хуудсанд заасан байгаа үсгийн маяг суулгаж байж бичиглэлт нь зөв дүрслэгдэнэ. Би ч суулгачихсан байсан болохоор зовлонгүй харуулж байгаа боловч тэнгэрээс бууж ирж буй мэт босоо бичиг маань хэвтээ харагдаад болдоггүй ээ. Бас дээрээс нь эх зураг нь байгаа боловч томруулж харах гэхээр тусдаа цонхонд нээгдэхээр хийчихэж. Баярласан ч жаахан гомдолтой хэсэг харж суутал толгойд "Өөртөө тааруулаад харуулчихаач" гэсэн хүсэл бараг хашхирдаг юм байна.

Галт үнэг дээрх энэ сармагчны ачаар ямар ч хуудасны юуг ч харуулах явцдаа өөрчилж болдог билээ. Ингээд хэсэг оролдсоны үр дүнд дараах зурган дээр харуулсан шиг болгож байж санаа минь амарлаа.


Хэрэв та бас ингэж уншмаар байгаа бол тэр сармагчин өргөтгөлийг суулгачихаад дараах бичлэгийг өөр дээрээ ХХХХ.user.js гэж файл болгож хадгалаарай (*.user.js гэсэн өргөтгөл нь заавал ийм хэлбэртэй байх ёстойг анхаарна уу. Та өөр дээрээ жишээ нь mongolbichig.user.js гэж хадгалж болох юм ). Тэгээд галт үнэг дээрээ File-> Open file гэж нээхэд танаас суулгах эсэхийг асуух болно. Ингээд амжилттай суулгасан бол өнөөх болдоггүй хуудсаа дахин дуудаад үзээрэй. Хэрэв тэгээд ч болохгүй бол яадаг юм байгаа юм, гадаа гараад орж ирээд ахиад нэг үздэг юм бил үү :)

ШИНЭЧЛЭЛ: Хазсан алимтай машин дээр padding-left:0px; гэдгийг padding-left:200px; болгож байж эвтэйхэн харагдаж байна. Бүндөүс машин дээр туршиж үзээгүй байгаа болохоор бас энэ зай авалтанд өөрчлөлт гарч магадгүй!

ШИНЭЧЛЭЛ: Уг хуудсыг бүтээсэн эзнийг нь оллоо. Билигсайхан хэмээх залуу хийжээ. Бас л бидний адил монгол бичгээ хүссэн хүмүн байна. Үйлс тань бүтэмжтэй өөдрөг байх ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа.

ШИНЭЧЛЭЛ: Мөнхбаатар-н Google-Chrome дээр ажилладаг болгосон сайжруулсан хувилбарыг эндээс суулгаарай. Галт үнэг дээр туршиж үзсэн бөгөөд саадгүй ажиллаж байна. Баярлалаа Мөнхбаатараа!

// ==UserScript==
// @name         mongolbichig
// @namespace    http://mongolian-it.blogspot.com
// @description  customized layout for the mongolian script book
// @include  http://www.dl.is.ritsumei.ac.jp/*
// ==UserScript==

var preElement, replText, inText, lines, lnumber, mydiv, mypre, myimg, newlink;

function replacePreElement() {
    preElement = document.getElementsByTagName('pre')[0];

    if (preElement) {
        inText = preElement.innerHTML;
        lines = inText.split("\n");
        lnumber = lines.length - 1;
        mydiv = document.createElement("div");
        mydiv.setAttribute('class','mglbichig');
        mypre = document.createElement("pre");
        replText = "";
        for(i=lnumber; i >= 0; i--){
            replText += lines[i];
            replText += '\n';
        }
        mypre.innerHTML = replText;
        mydiv.appendChild(mypre);
        preElement.parentNode.replaceChild(mydiv, preElement);
    } else {
        GM_log('notfound');
    }
}

function addGlobalStyle(css) {
    var head, style;
    head = document.getElementsByTagName('head')[0];
    if (!head) { return; }
    style = document.createElement('style');
    style.type = 'text/css';
    style.innerHTML = css;
    head.appendChild(style);
}

function replaceImage() {
    imageFive = document.evaluate("//img[@width='500']", document,null,XPathResult.UNORDERED_NODE_SNAPSHOT_TYPE,null);
    myimg = imageFive.snapshotItem(0);
    var newlink = myimg.src.split("_screen.jpeg")[0];
    newlink += ".jpg";
    myimg.src = newlink;
    myimg.removeAttribute('width');
    myimg.removeAttribute('height');
}

replaceImage();
replacePreElement();
addGlobalStyle('div.mglbichig { -moz-transform: rotate(90deg); display: block; writing-mode: tb-lr; font-family:MongolianScript; padding-left:0px; padding-bottom:200px; padding-right:0px; padding-top:0px; clear: both; }');
addGlobalStyle('.table {width: 100%; }');

23 comments:

  1. Яасан сайхан юм гаргаад ирсэн бэ, үүнийг туршиж үзнэ. Японд хийгээд байгаа байгаа номын сангийн төсөлийнх байна тиймээв Эхний зураг нь лав Чоймоо багшийн эх бичиг судлалаар галиглан гаргасан "Хадийн үндсэн хураангуй алтан товч" номын 3а (p 278) байна. Ингэж гаргадаг болж байгаа нь маш их сайн байна. Туршиж үзнэ асуух зүйл гарвал асууж тусламж авна.

    Номон дээр хуудас бүрээр нь галиглаад бэлдсэн байгаа. Авсан эх сурвалжаа дурдаж уу? Энэ бас их чухал асуудал шүү.

    Чиний бичлэгийг уншаад бүүр баярлаад хөөрчих лөө.

    ReplyDelete
  2. Уучлаарай өмнөх бичлэгт баярлаад "Хаадын үндсэн хураангуй алтан товч" гэдгийг ташаа бичиж

    ReplyDelete
  3. Эрдэнэчимэг эгчийг баярласныг уншаад би бас баярлалаа :) Өргөтгөл суулгахад их хүндрэл гарахгүй байх гэж найдаж байна. Асуух юм гарвал дуртайяа туслая. Мэргэшсэн ЖаавСкрипт бичдэг хүн биш болохоор болхидуу л юм хийсэн дөө. Сайжруулах юмуу засах нөхдүүд байвал дайрөөөд :)

    ReplyDelete
  4. Ай даа, одоо Билигсайханы жаваскриптийг аваад бас нэг сармагчин гаргаад ирвэл ч вэб даяар монгол бичгийг босоогоор үзэх нь ээ... :D

    ReplyDelete
  5. Гацан ахын скриптэд жаахан өөрчлөлт хийчихлээ.

    Google-Chrome (Chromium)-тай нөхдүүд энэ дээр дараад шууд суулгаад үзэж болно шүү. Минийх дээр гайгүй л харагдаж байна. Өөр төмөр дээрээс ажиллах л байгаа даа. Галт үнэг дээр туршиж үзээгүй байгаа.

    ReplyDelete
  6. Бичлэгт :
    "хэвтээ харуулагдаад" ->хэвтээ харагдаад
    "эвтэйхэн харуулагдаж" -> эвтэйхэн харагдаж

    үгийг ингэж засвал зүгээр юм уу?

    монгол хэлний багш хэлэхдээ ...

    монгол хүн ерийн яриандаа даатгуулах, батлах ~ батлуулах, машинд дайруулах, шалгалт авч байна, үдэшлэг болно... гэдэг атлаа албаны зүйл дээр юм уу, зарлал бичихдээ даатгагдах, батлагдах, дайрагдах, улсын шалгалт явагдаж байна, үдэшлэг явагдана... гэх зэргээр бичиж ярьдаг болжээ.

    Зав гарвал “Урд гараараа цохих” гэдгийг үзээрэй.

    ReplyDelete
  7. Хэлснээр тань засчихлаа. Үг утга найруулгатай зөв ярьдаг бичдэг болох гэж хичээж сууна. Үнэтэй ийм сургамжийг марталгүй биелүүлнээ. Би ч энэ үеийн монгол хүүхдүүдийн ярьж хэлж байгааг сонсоод уур хүрж уушиг дэлбэрэх гээд байдаг мөртлөө өөрөө тэдний адил утга муутай үгээр бичих гээд байдаг болж. Танд баярлалаа.

    ReplyDelete
  8. Нүдээ баясгах зүйл нэгээр нэмэгдэж, баярлалаа анд минь...

    Зааврын дагуу хийж үзлээ, болж байна. Гацан андын скрипт болж байна, харин Мөнхбаатарынх зурагтайгаа давхцаж харагдаад байна. (Линукс, Галт үнэг)

    ReplyDelete
  9. Уучлаарай, ташаарч... фонт суулгаад харахаар зүгээр байсан байна.

    ReplyDelete
  10. Баянаад: Гээж болшгүй соёл! :)

    ReplyDelete
  11. Билигсайхантай холбогдоод энэ хийсэн ажлаа нийлүүлвэл зүгээр юм байна даа, тийм ээ.

    ReplyDelete
  12. Сая та бүхний хийсэн зүйлийг ашиглан Бадаагийн хийсэн дээр фонтоо шууд embed хийчихвэл ер нь шууд болоод явчих шинжтэй. Ойрд төгсөх гээд зав муутай болохоор яг болтол нь туршиж үзсэнгүй. Сонирхвол энд хуулаад доор нь сэтгэгдлээр нэг юм үлдээчихлээ. :) http://dusal.blogmn.net/35517/

    Гоё байна шүү. Тэгж байгаад блогоо Монголоороо бичдэг болно оо :)

    ReplyDelete
  13. Баярлалаа, Нацагаа.

    Өөрийн тоон номын сандаа хэрэгтэй хэдэн мөрийг нэмчихлээ.
    http://www.dl.is.ritsumei.ac.jp/tmsdl

    Билигээ

    ReplyDelete
  14. Сайн байна уу?
    Үнэхээр сайн ажил болжээ. Та бүхний ажлыг байнга сонордон хүлээж, хийсэн бүхнээр чинь байнга бахархаж явдаг шүү.
    Бид бүхэн фонт гээд яриад сурчихжээ. Уг нь бидний өвөг дээдэс монгол бичгийнхээ үсгийн хэлбэрийг "Тиг" гэж хэлдэг байсан уламжлалтай билээ.
    Илүү үгэлсэнд уучлаарай.
    Та бүхний ажилд амжилт хүсье
    Та бүхний дэмжигч

    ReplyDelete
  15. Хүндэт Ванчиг танаа баярлалаа. Фонтыг би "үсгийн маяг" гэж явж байсан бөгөөд бусад нөхдүүдийн зарим нь "тиг" гэж ярьж байхад нь гайхаж л байв. Одоо учир нь тайлагдав. Тиг нэрээр явж байхаар шийдлээ. Хүн хэлэхээс нааш, цааш чичихээс нааш гэдэг шиг үгэн дэм ч үнэхээр хэрэг болдог шүү.

    ReplyDelete
  16. Сайн байцгаана уу?
    Та бүхэнд нэг мэдээ хүргэх гэсэн юм.
    Talchir.com гэж unicode монгол бичгээр бичдэг сайт гарчээ.
    Та бүхэн орж үзээрэй.
    Мөн та бүхний эрч хүч 2010 оных шигээ байгаа гэдэгт итгэж сууна.

    Та бүхнийг хүндэтгэв

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа, бид ч энэ хуудсыг хэдэн сарын өмнөөс мэднэ л дээ. Сайн хийсэн хуудас байна лээ. Эрх ч хүртэл нээж гишүүнээр орсон байх. Юникод фонтоо жааваскриптээр зөв дүрслүүлж шийдсэн байсан. Ердийн тохиолдолд миний галт үнэг дээр (юникс машин дээр) харфбуз хэмээх тиг дүрслэгчийн алдаанаас (алдаа одоо засагдсан ч хараахан галт үнэг рүү ороогүй байгаа) болж алдаатай харуулдаг юм. Энэ хуудсан дээр тийм алдаагүй харуулдагийг нөхдүүд жааваскриптээр сайхан зохицуулсан байна лээ. Эрч хүч буурах нь ч хаашаа юм, гэхдээ зав зайнаас болж саатсан гэх үү дээ :) Ямартаа ч зорилгын шугам хэвээрээ шулуухан л байгаа даа.

      Delete
    2. Таны зориг шулуун үгийг сонсоод баярлаж байна. Сайн юмны хажуугаар саар юм бас нэг гараад ирчлээ. Хэдэн жилийн өмнө Монгол бичгийн UNICODE -той боллоо гээд бид бүхэн дэвхцэх нь холгүй баярлаж байтал саяхнаас энэ код маань Монгол бичгийн онцлогт огт тохироогүйн дээр хэрэглээнд хүндрэл учруулж байгаа нь харагдаж эхэллээ. Өвөрлөгчүүд энэ талаар их ярьцгааж байна лээ. Гэхдээ хийх хүн байхгүй юм шиг санагдсан.
      Учирч байгаа хүндэрлийн жишээ нь:
      hitad gitad hidad hitat hidat gitat gidad gidat hited gited hitet hided hidet gitet gided gidet гэх мэтээр нэг үг олон янз бичлэгтэй болж байгаа нь хайлтанд хүндрэл учруулж байна. Мөн ижил зурлагатай үсгүүдийг өөр өөр товчлуур дээр байрлуулсан нь РС -ийн олон товчлуурыг ашиглах болгосон.
      Миний бодлоор Монгол бичиг нэгэнт ижил бичлэгтэй үг цөөтэй /кирилл үсэгтэй харьцуулахад/ тул O=U, Ö=Ü, G=H, D=T нэг товчлуураар нэг кодтой болговол хожим хэрэглээнд хэрэгтэй бололтой. Ингэвэл зай авдаггүй таслав /NNBSP/ зай авдаг таславчийг тус тусад нь болгох хэрэглэх товчлуур ч гараад ирэх юм билээ.
      Энэ код олонд хэт их түгэхээс нь өмнө тэгэж зохицуулах боломж хир их байдаг бол.
      Амжилт хүсье

      Delete
    3. Яг энэ сэдвээр нөхдүүд мөн ч их маргасан даа. Үнэхээр миний хүслээр байсан бол титэм, шүд, нуруу, гэдэс, шилбэ, за тэгээд үлдсэн хэдэн гийгүүлэгчийн эхлэл дунд төгсгөлүүд гэсэн л товчлууртай бол болохоор. Өөртөө их хүсэл агуулсан ч мэдлэг дутуудаа харамсдаг тул тийм хэлэлцээнд ингэж ам таглахаар асуудал гаргаж чаддаггүй байлаа. Таны хөндсөн энэ сэдэв хөндөгдөөгүй өнгөрсөн юм биш, хөндөгдөж мартагдсан эд. Олонд түгээд үнэхээр утга үгүй бол утга үгүй л замхрана. Тэрэнд би санаа зовохгүй байна. Санаа зовж байгаа юм бол хэрхэн зөв зам гаргах вэ? Өөрөөр яаж шийдэх вэ? Ямартаа ч таныг ингэж санаа тавьж асуудал гаргаж бичсэнд маш их баярлалаа.

      Delete
    4. Би гэдэг хүн мэдээллэийн технологийн тал дээр таг амьтан байгаа юм аа. Миний бодлоор бол ижил зурлагуудыг нэг кодны дор л оруулмаар санагдаад тэгвэл хэрэглээ болон уг бичгийн хөгжилд хэрэгтэй санагдаад байгаа юм. Тэгээд хэнд, яаж, хэрхэн хандах вэ гэдгээч мэдэхгүй юм. Гэхдээ зөвхөн өөрийг чинь энийг хий гэж шахаж байгаа хэрэг биш шүү. Би өөрийнхөө ч чадах чинээгээр оролцоход бэлэн байна.
      Бас нэг асуудал байгаа нь Google chrome дээр монгол бичиг огт харагдахгүй юм. Энийг шийдэх арга зам байдаг болов уу?

      Дэлгэрэнгүй хариу илгээсэнд баярлалаа

      Delete
  17. Цаг нь болохоор танаас тусламж гуйнаа. Одоохондоо гар дүрж амжаагүй л байна. Гэхдээ ямар ч байсан мартаагүй шүү. Хром дээр уул нь линукс машин дээр бол harfbuzz хэмээх үсэг дүрслэгч ажиллаж байх ёстой. Бүндөүс машин дээр бол ямар гэдгийг үзээгүй л байна. Ямартаа ч санаа тавьж асуудал дэвшүүлж байдаг танд баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Өвөрлөгчдийн хэлдгээр мэргэжил байхгүй болохоор ам л нэмэх юм.
      Та бүхний үргэлжид дэмжиж байдаг. Даанч сэтгэл ам хоёроос өөр олигтой юм гарахгүй юм даа.
      Амжилт хүсье.

      Delete