2014/07/14

Европчууд яагаад тахианы өндөг хөргөгчинд агуулдаггүй вэ

Английн дэлгүүрт өндөгийг хөргөгчинд байлгадаггүй. Өглөөний цайндаа идэж уух зүйлс лаазалсан ногоо юмуу эсвэл бялуу хийх хуурай хөрөнгө гэх мэт зүйлстэй цуг нэг лангуунаас олддог.

Америк улсад болохоор өндөгийг сүү, бяслаг, тостой хамт хөргөгчинд агуулдаг болохоор намайг гайхахад хүргэсэн юм. Энүүний цаана ямар учир байна вэ? Яагаад бүтэн өдөржин өрөөний дулааны хэмд өндөгийг байлгаад байхад Англи улсад хэн ч санаа зовохгүй байгаа юм бол.

Өндөгийг хадгалах зарчмын энэ ялгаа нь Америк улс ба Англи болон европ улсуудад тахианыхаа фирмээс хэрхэн бэлдсэн арганд нь байдаг болж таарлаа.

Америкийн хөдөө аж ахуйн албанаас гаргасан шаардлагын дагуу дэлгүүрт зарах өндөгийг тусгай зэрэглэлд хамруулж (зэрэглэлтэй өндөг хэмээн нэрлэдэг) салмонэл бактераас сэргийлэхийн тулд эхлээд угааж дараа нь химийн ариутгал бодис шүршдэг.

Харин Англи улсад өндөгийг угаадаггүй бөгөөд харин ч угаах үйлдлийг "салмонэл бактери өндөгний хальснаас дотогш халдахад туслана" гэж боддог бөгөөд үүнийгээ ч Ирланд улсын хүнсний аюулгүй байдлын мэдээлэх хуудсанд бичсэн байдаг. Мөн Америк улсад боловсруулсан өндөгийг Англи улсад зарж болохгүй тухай Forbes сэтгүүлд нийтэлсэн байдаг бөгөөд энэ бүхэн бэлтгэх зарчмынх нь ялгаатай хамаатай юм.

Гэвч яагаад америкт өндөгийг эхлээд угаадаг, бас хөргөгчинд хадгалах ямар учир байна вэ? гэсэн ауулт хэвээрээ үлдэж байгаа байх.

Өндөгөнд салмонэл бактери халдах хоёр зам байдаг. Энэ бактери өвчтэй тахианаас өндөг болж үүсэх явцдаа өөртөө халдчихсан байж нэг болдог. Эсвэл эрүүл өндөгийг тахианы ялгадастай газарт байрлуулснаар өндөгний хальс бохирдож дотогшоо халдах зам бий.

Америкийн өндөгний фирмүүд бага газраас олон өндөг хураах сонирхлын үүднээс тахиануудыг задгай талбайд үржүүлэх систем биш харин байшинд үржүүлэх системийг илүүд үздэг байна. Хичнээс сайн цэвэрлэгээ хийдэг ч байсан ингэж байшин үржүүлэг хийхэд өндөг халдвар авах нь өндөр магадлалтай. Иймд тахианаас өндөгийг нь шууд туузан дамжуургаар ус руу оруулж дараа нь шүршдэг.

Өндөг угаахдаа зөв үйлдэхгүй бол өндөгний хальсанд буй бактери дотогшоо халдах явцыг бас ихэсгэх аюул байдаг. Өндөгний хуурай хальсийг норгох үед шалбааг үүсэж улмаар их шалбааг өндөгний хальсыг гэмтээж бактери нэвтрэх боломж үүсэж болзошгүй хэмээн Америкийн хөдөө аж ахуйн албаны зааварт тайлбарласан байдаг.

Ийм үзэгдэл үүсэхээс сэргийлж угаах усны хэмийг хамгийн багадаа 45 хэмийн халуун байлгах ёстой бөгөөд өндөгний дотор хэсэг халуун усаар угаагдаж дараа нь хөргөгчинд орж хөрөхдөө агших үед үүсэх завсарт нь бохир ус нэвтэрч урсахаас бас сэргийлэх ёстой гэж албанаас заасан байна.

Европ салмонэл бактераас сэргийлэх өөр арга барилтай. "Хурааж авсаны дараа цэвэрлэх биш харин хураах явцдаа цэвэрхэн өндөг боловсруулах замыг илүүд үздэг" хэмээн Ирландын хүнсний аюулгүй байдлыг хариуцсан ажилтан ярьж байна. "Тэр байтугай Европд өндөгийг цэвэрлэхгүй байх нь үйлдвэр фирмүүд өөрсдөө цэвэрхэн ажиллахад нь туслах болно" гэж Лондон хотын Кингстон их сургуулийн эм зүй микробиологич мэргэжилтэн профессор Mark Fielder ярив.

Нэмж хэлэхэд, өндөгний хальсны онцлогоос шалтгаалж, угаах үйлдэл нь өндөгний хальсийг гэмтээдэг гэсэн эрдэм шинжилгээний судалгааны үр дүн байдаг юм байна. Ингэснээр хими хэрэглэхгүй л бол цэвэрлэгдсэн өндөг рүү бактери халдах нь илүү хурдан байдаг. Хүйтэн орчинд байлгаснаар бактери түргэн үржихээс сэргийлнэ.

Америкийн албадын шаардлагаар бол цэвэрлэсэн өндөгийг хасах 23 хэмд харин цэвэрлээгүй өндөгийг хасах 30 хүртэл хэмд байлгах ёстой юм байна.

Хэрэв өндөг хөргөгч рүү орсон л бол тэр хэмдээ цаашид хадгалагдах ёстой. Хүйтэн өндөг буцаад дулаан хэмд оронгуут бактери сэргэж өндөгийг халдаах магадлал өндөр байдаг гэж Өндөг үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос мэдэгдсэн байдаг бөгөөд хөргөгчнөөс гаргаад хоёр цагаас илүү удаан байлгах хэрэггүй гэж зөвлөдөг юм байна.

Ийм учраас Америкийн халдвар хяналт болоон урьдчилан сэргийлэх албаны журамд өндөгийг хасах 20 хэмийн хүйтэнд байлгах ёстой гэж заасан байдаг. Харин европд бол өндөгийг 8 аас 12 хүртэлх хэмийн дулаантай орчинд хадгалахыг санал болгодог юм гэж Fielder ярьлаа.

Америк шиг өндөг угаахгүй байдаг английн зарчимд бас нэгэн шалтгаан бий. Англи улсад салмонэл бактери тийм ноцтой түвшинд авч хэлэлцдэггүй. Учир нь өндөгний фирмүүд 1997 онд олон мянган хүн уг бактераас болж өвчилсний дараа тахиагаа вакцинжуулж эхэлсэн байна.

Ингэж вакцинжуулсны үр дүнд англи улсад өвчлөлтийн тоог эрс бууруулсан ч америк улс энэ аргыг урьтал болгохгүй байгаа. Гэхдээ өнөөдөр америкийн олон фирмүүд тахиагаа вакцинжуулж байгаа. 2010 онд хүнс тамхи зохицуулах албанаас вакцинжуулах аргыг хууль ёсны гэж зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд "тахиаг вакцинжуулснаар хүнд халдахгүй байх гэсэн хангалттай баталгаа байхгүй" гэж New York Times сонинд нийтэлж байжээ. Фирмийн зардал бас өснө гэж бичиж байв.

Америкийн хүнс болон тамхи зохицуулах албаны судалгаагаар салмонэл бактери хамгийн элбэг тохиолддог нь юм байна. Жилд 140 000 хүн бактери халдвартай өндөг хэрэглэснээс болж өвддөг бөгөөд амь насанд аюултай биш ч гэсэн татах, өтгөн алдах, бөөлжих гэх мэт өвчлөлтөнд өртдөг байна.


Эх сурвалж нийлэлийг нь эндээс уншаарай.

2014/06/23

Хайрт эх орон

Уржигдар нэгэн цус хөөргөсөн нэвтрүүлгийг үзээд, мөн өмнөх блогийн сэтгэгдэл дээр яагаад чимээгүй болсныг минь асууж сурагласныг уншаад өнөөдөр нэг юм бичмээр санагдсаных энд сараачиж сууна.

Товчхондоо бол: энэ блог дээр сараачиж байдаг гурван нөхөд гурвуулаа завгүй байх шиг байгаа юм. Миний хувьд ажлын бусад цагаар амжуулж бүтээх зүйлс гээд жагсаалт барьж явдаг мөртлөө яагаад ч юм эхэлсэнээ дуусгаж чадахгүй, эхлүүлж ч чадахгүй зүйлстэй, нэг тиймэрхүү төлөв байдалд хэдэн сарыг өнгөрөөж байна. Жишээ нь, үнсэн самбар гээд хүүхэддээ монгол бичиг зааж өгөхөд дөхөм болгох гэж эхлүүлж хийсэн зүйлээ одоо болтол бүрэн дуусгаж чадаагүй явж л байна. Эсвэл энийг дуурайж хийсэн хайрцаг маань хүнд үзүүлэхэд ёстой ичмээр дамшиг шиг юм болж гэртээ нуугаастай байж л байгаа. Гэх мэтчилэн хувийн сонирхолоор гэж хийсэн, хувьсгалд зориулж хийх гэсэн гэх мэт юмс толгойд байгаа ч тийрч давхиад гүйцээж чадалгүй цаг алджээ.

Эсвэл юу ч чаддаггүй юм байна гэдгээ мэдээд дуугаа хураасан ч байж болох юм (нөгөө хоёроо биш өөрийгөө хэлж байгаа юм шүү) :). Гэхдээ, хүн сураглаж байгааг мэдэх бас зүгээр санагдсаныг нуух юун. Хойшид чадахгүй ч чадсан юм шиг, хийгээгүй ч хийсэн юм шиг гээд юм бичиж байяа :)

За одоо гол сэдэв рүүгээ оръё. Юуны өмнө, Го.Бадарч гуайд дүйнгэтэж битүүрсэн толгойг цочиж задартал сэрээсэн нэвтрүүлэг хийсэнд тань чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Нийгмийн давхрага бүрээс жишээ авч, ялангуяа эрдэмтэн мэргэдийн дүлэгнэж түгдэрч гацсан биш шулуун оночтой яриаг чагнахад үнэхээр бахдалтай байлаа. Ингээд төрсөн сэтгэгдлээсээ жаахан нээмээр санагдаж үүнийг сараачиж байгаа билээ.

Энэ нэвтрүүлгийг залуучууд бол заавал үзэх хэрэгтэй. Үзсэн нэгэн нь үзээгүйдээ хэлж тараах хэрэгтэй. Үзэл санааны ямарваа нэгэн хагарал гарахгүйгээр хийсэн нэвтрүүлэг болсон гэж би бодож байгаа учраас үүнээс болж хэрүүл маргаан үүсэх ёсгүй. Монголыг хятадтай турхирсан ч юмуу, ямар нэгэн хэмжээгээр хальж "хэн нэгний" бууны нохой болж залуучууд маань бүү алдаасай. "Үг, үзэл санаа хоёрт бүү итгэ, үйл хэрэгт нь итгэ" гэж хэлж байгаа хэсэг бол чухал хэсэг.
Үзсэн залуу хүнд бол ямар ч байсан эх орноо хайрлах, хамгаалах сэтгэгдэл төрж байгаа гэдэгт итгэж байна. Тэр хэмжээгээрээ бид төрийнхөө удирдлагыг жинхэнэ монгол болгоход хөндлөнгийн гар толгой биш зөвхөн бидний толгой л шийдэж хийх юм байна гэсэн үүрэг ногдож байгааг ухамсарлаасай. Долоон сарын нэгнийх шиг үйл явдал дахин гараасай гэж хүсдэг хүмүүс байдгийг мэдүүштэй. Интернэтээр дүүрэн хэрүүл маргааны чимээ сонсогдож байна. Энэ нэвтрүүлгийн гол агуулга бол хэрэлдэж маргах түвшинд үзүүлсэн сэдэв биш байсан юм. Үндэстний тусгаар тогтнол ярьж байхад хажууд нь мөнгө ашиг ярьж байгаа тэр Дамба мэтийн бууны нохойнуудад үнэтэй үгээ бүү бар. Баттулга шиг л босоод явчих хэрэгтэй. Үйл хэргээрээ бид харуулах ёстой. Өөрийгөө боловсруулж, нийгмийн идэвхи үзүүлж, сонгуульд ухаалгаар оролцож, хог тоосоо гүвж, харийн хэлийн урт сунгасан сэдэвтэй нүд чих тагласан кино үзвэрт үнэт цагаа алдалгүй хийх бүтээх эрмэлзлээр өөрийгөө цэнэглэж эх орноо аварч хамгаалах ёстой юм шүү.

За бүр огшоод гар салгалаад ирлээ. Явж димидрол уух юмуу эсвэл ажлаа цааш нь хийе дээ :)

Монгол орон мандан бадраг!



2014/02/27

Embedded World 2014

Embedded World 2014 дээр хоёр хоног хэсэж жаахан нүд тайлав. Бас дээрээс нь жаахан тор, үзэг бал цуглуулснаас заримыг нь сонирхуулъя :)

2014/02/10

Цомбон туурайтай морь долоон жил

Ялгуулсан хэмээх модон морин жилийн сар шинийн мэнд хүргэе! Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн биз дээ? Өмнөх жилүүдийн ул боовны хэвийн хувьд ижил аргаар хийсэн ч, амтын хувьд ахицтай жил боллоо. Ингээд зураглалаар товчхон харуулъя.




2014/01/10

Univision AnywhereTV & Samsung SmartTV

ТВ дээр 2 хүүдээ Монгол хэлээр хүүхэлдэйн кино үзүүлчих санаатай Youtube-ээс хайв. Царцаа Намжил, Азар Базар Тазар гэх мэт хэдхэн хүүхэлдэйн киноноос өөр юм олдох шинжгүй аж. Харин Univision AnywhereTV-ын нэвтрүүлэг нөхөж үзэх хэсэг дээр тэр тусмаа Боловсрол сувгаар хүүхэлдэйн кино үзэх боломжтой бөгөөд 3 хоног гэлтгүй 3 долоо хоногийн өмнөхийг ч үзэж болж байна. Харамсалтай нь Samsung SmartTV дээр Univision үзэх боломжгүй тул сарын өмнө Samsung SmartTV app бичиж үзэв. Source code нь: https://github.com/tugstugi/univision_on_samsung_tv

JavaScript сайн мэдэхгүй болоод тэрүү Univision-ы live tv үзэж болдог болгосон боловч нэвтрүүлэг нөхөж үздэг болгож чадсангүй. Та Samsung SmartTV дээр зөвхөн live tv үзэмээр байвал дээрх хаяаг руу ороод зааврын дагуу суулгаад ашиглаж болно.

Нэвтрүүлэг нөхөж үзэх арай амархан арга хайж Plex гэж программ байдагыг олж мэдэв. PC дээр PlexMediaServer гэж программыг нь харин ТВ дээрээ Plex гэж app суулгаад ашиглаж болдог аж. Univision AnywhereTV-г дэмжүүлэхийн тулд Python дээр 300 мөр код хангалттай байв: https://github.com/tugstugi/univision_plex_channel   Хэрхэн суулгаж ашиглах заавар нь дээрх хаяаг дээр байгаа. Ганц дутагталтай тал нь гэвэл ТВ үзэхийн тулд ямар нэгэн PC дээр PlexMediaServer нь ассан байх ёстой. Давуу тал гэвэл та Plex app суулгаж болдог бүх device дээр Univision үзэх боломжтой.

Safari дээр Plex-ийн Univision суваг харагдаж байгаа байдал нь:


2013/12/23

iOS7 дээрх Монгол гарын байрлал

iOS 7 дээр шоронгоос оргуулах арга дөнгөж саяхан гарсан болохоор ихэнх tweak-үүд ажиллахгүй байгаа юм. 64 бит болсон iPhone5s-ийн хувьд бас ялгаа бий. Ялангуяа mobilesubstrate tweak нь reboot/restart хийтэл зүгээр ажиллаад, хийчихсэний дараа ажиллахгүй байгаа. Монгол гарын байрлал үүнтэй холбоотойгоор бас асуудалтай байгаа. Үүнийг хоёр янзаар одоохондоо аргалж болно. Эхнийх нь mobilesubstrate-ийг дахиж суулгах, нөгөөх нь LaunchDaemon скрипт бичиж байрлуулах юм.
Хоёр дахь аргын хувьд дараах маягаар скрипт бичээд /System/Library/LaunchDaemons/org.thebigboss.5rowcustomizablekeyboard.Startup.plist
гэх мэт нэрээр байрлуулах юм:

<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<!DOCTYPE plist PUBLIC "-//Apple Computer//DTD PLIST 1.0//EN" "http://www.apple.com/DTDs/PropertyList-1.0.dtd">
<plist version="1.0">
<dict>
<key>Label</key>
<string>org.thebigboss.5rowcustomizablekeyboard.Startup</string>
<key>Program</key>
<string>/usr/libexec/cydia/startup5row</string>
<key>RunAtLoad</key>
<true/>
</dict></plist>

/usr/libexec/cydia/startup5row нь 0755 эрхтэй байх бөгөөд энэ дотроо дараахийг хийж өгнө:

#!/bin/bash

#export PATH=$PATH:/usr/sbin:/usr/bin:/sbin:/bin

/var/lib/dpkg/info/mobilesubstrate.extrainst_ upgrade && killall SpringBoard

За тэгээд амжилт :)

iOS7.x болон iPhone 5s  дээр туршихыг хүсэж байгаа хүмүүст, энэ хамгийн сүүлийн хувилбар шүү (Landscape горим бас засагдсан):

https://dl.dropboxusercontent.com/u/18095947/MongolKeyboard_1.2-9_iphoneos-arm.deb

Landscape горим одоо зүгээр болсон байх ёстой.

5s надад байхгүй учир дээрхийг туршиж үзээгүй болно.

Cydia substrate саяхан шинэчлэгдээд гарсан байна. Тэгэхээр дээрх хоёр скрипт хэрэггүй гэсэн үг шүү.

Утсанд чинь дээрх зүйлүүдээс болоод асуудал үүсвэл харин хариуцахгүйг анхааруулъя.