2014/01/10

Univision AnywhereTV & Samsung SmartTV

ТВ дээр 2 хүүдээ Монгол хэлээр хүүхэлдэйн кино үзүүлчих санаатай Youtube-ээс хайв. Царцаа Намжил, Азар Базар Тазар гэх мэт хэдхэн хүүхэлдэйн киноноос өөр юм олдох шинжгүй аж. Харин Univision AnywhereTV-ын нэвтрүүлэг нөхөж үзэх хэсэг дээр тэр тусмаа Боловсрол сувгаар хүүхэлдэйн кино үзэх боломжтой бөгөөд 3 хоног гэлтгүй 3 долоо хоногийн өмнөхийг ч үзэж болж байна. Харамсалтай нь Samsung SmartTV дээр Univision үзэх боломжгүй тул сарын өмнө Samsung SmartTV app бичиж үзэв. Source code нь: https://github.com/tugstugi/univision_on_samsung_tv

JavaScript сайн мэдэхгүй болоод тэрүү Univision-ы live tv үзэж болдог болгосон боловч нэвтрүүлэг нөхөж үздэг болгож чадсангүй. Та Samsung SmartTV дээр зөвхөн live tv үзэмээр байвал дээрх хаяаг руу ороод зааврын дагуу суулгаад ашиглаж болно.

Нэвтрүүлэг нөхөж үзэх арай амархан арга хайж Plex гэж программ байдагыг олж мэдэв. PC дээр PlexMediaServer гэж программыг нь харин ТВ дээрээ Plex гэж app суулгаад ашиглаж болдог аж. Univision AnywhereTV-г дэмжүүлэхийн тулд Python дээр 300 мөр код хангалттай байв: https://github.com/tugstugi/univision_plex_channel   Хэрхэн суулгаж ашиглах заавар нь дээрх хаяаг дээр байгаа. Ганц дутагталтай тал нь гэвэл ТВ үзэхийн тулд ямар нэгэн PC дээр PlexMediaServer нь ассан байх ёстой. Давуу тал гэвэл та Plex app суулгаж болдог бүх device дээр Univision үзэх боломжтой.

Safari дээр Plex-ийн Univision суваг харагдаж байгаа байдал нь:


14 comments:

  1. ухрааж үзэх линк нь шууд үзэхтэйгээ яг ижилхэн байсан. танд үүнийг хийхэд ямар асуудал тулгарав?

    ReplyDelete
  2. 2 öör l link baigaa daa. neg ni URL dotroo "hls" nogooh ni "vod" gesen string aguulsan...

    ReplyDelete
  3. tugstugi ta yag yuunii chigleler surj bj iim medlegtei bolson be

    ReplyDelete
  4. tugs tugi nadad tuslamj heregtei baina namaig ezgvi manai dvv manai hajuy horsh aildaa univision password oo helchijee tegeed gertee oroi ireed medew tegeed password oo solih sanaatai zaawar netees haigaad router iinhaa 192.168.1.1 gesen luu orloo tegeed oroh geheer password username bn teren deeren admin admin geed orood solih geheer wrong username password geed baih ym ymar odoo hajuu taliinhaa ailaas mongoo tsug tolno gej helehench bas haishen ym.ndd tuslamj hregtei bn

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  5. HD сувгууд нь HD-ээр гарч байна уу?

    ReplyDelete
  6. http://tsetsee-life.blogspot.com/2013/12/univision-hack.html

    ReplyDelete
  7. yaaj samsung smart tv- deer univision vzeh bolhin delgerengvi tailbar zuwluguu uguuch

    ReplyDelete
    Replies
    1. hamgiin amarhan arga ni samsung deeree plex suulgaad ene channel iig ashigla: https://github.com/tugstugi/univision_plex_channel

      Delete
    2. Сайн уу? Хамгийн сүүлд оруулсан мэдээлэл бсан болохоор оруулчихлаа.
      Nook simple touch-д яаж root хийх вэ. Би өөрөө бол чадахгүй юм байна. Хаана хэнд хандаж болох вэ?

      Delete
  8. http://www.rent-acoder.com/projects/hardware-programming-lpc-1769/44752

    ReplyDelete
  9. tugstugi-tei yaj holboo barih ve?

    bat_t2gs@yahoo.com

    ReplyDelete