2013/12/23

iOS7 дээрх Монгол гарын байрлал

iOS 7 дээр шоронгоос оргуулах арга дөнгөж саяхан гарсан болохоор ихэнх tweak-үүд ажиллахгүй байгаа юм. 64 бит болсон iPhone5s-ийн хувьд бас ялгаа бий. Ялангуяа mobilesubstrate tweak нь reboot/restart хийтэл зүгээр ажиллаад, хийчихсэний дараа ажиллахгүй байгаа. Монгол гарын байрлал үүнтэй холбоотойгоор бас асуудалтай байгаа. Үүнийг хоёр янзаар одоохондоо аргалж болно. Эхнийх нь mobilesubstrate-ийг дахиж суулгах, нөгөөх нь LaunchDaemon скрипт бичиж байрлуулах юм.
Хоёр дахь аргын хувьд дараах маягаар скрипт бичээд /System/Library/LaunchDaemons/org.thebigboss.5rowcustomizablekeyboard.Startup.plist
гэх мэт нэрээр байрлуулах юм:

<?xml version="1.0" encoding="UTF-8"?>
<!DOCTYPE plist PUBLIC "-//Apple Computer//DTD PLIST 1.0//EN" "http://www.apple.com/DTDs/PropertyList-1.0.dtd">
<plist version="1.0">
<dict>
<key>Label</key>
<string>org.thebigboss.5rowcustomizablekeyboard.Startup</string>
<key>Program</key>
<string>/usr/libexec/cydia/startup5row</string>
<key>RunAtLoad</key>
<true/>
</dict></plist>

/usr/libexec/cydia/startup5row нь 0755 эрхтэй байх бөгөөд энэ дотроо дараахийг хийж өгнө:

#!/bin/bash

#export PATH=$PATH:/usr/sbin:/usr/bin:/sbin:/bin

/var/lib/dpkg/info/mobilesubstrate.extrainst_ upgrade && killall SpringBoard

За тэгээд амжилт :)

iOS7.x болон iPhone 5s  дээр туршихыг хүсэж байгаа хүмүүст, энэ хамгийн сүүлийн хувилбар шүү (Landscape горим бас засагдсан):

https://dl.dropboxusercontent.com/u/18095947/MongolKeyboard_1.2-9_iphoneos-arm.deb

Landscape горим одоо зүгээр болсон байх ёстой.

5s надад байхгүй учир дээрхийг туршиж үзээгүй болно.

Cydia substrate саяхан шинэчлэгдээд гарсан байна. Тэгэхээр дээрх хоёр скрипт хэрэггүй гэсэн үг шүү.

Утсанд чинь дээрх зүйлүүдээс болоод асуудал үүсвэл харин хариуцахгүйг анхааруулъя.

2013/10/15

Kindle дээр Англи-Монгол толь бичиг

Kindle Paperwhite дээрх Англи-Англи тайлбар толь таалагдаагүй учир Алтангэрэлийн Англи-Монгол толь бичгийг MOBI формат руу хувиргаж ашиглав. Та бас Kindle дээрээ Англи-Монгол толь ашигламаар байгаа бол эндээс татаж аваарай. Kindle Paperwhite дээр иймэрхүү харагдаж байна:

2013/07/08

Robocup 2013

Өнгөрсөн долоо хоногт 6 сарын 27-оос 30-ны хооронд Нидерланд улсын Эиндховен хотод Robocup 2013 тэмцээн болж өнгөрлөө. 40 гаруй улсаас нийт 2500 гаруй хүн ирж оролцов. Манай баг Humonoid Soccer-ын Standard Platform League (SPL) гэсэн төрөлд оролцож quarter final хүртэл явав. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд Humonoid Soccer-ын лиг бүрийх нь финал тоглогтын бичлэгүүдийг орууллаа:

Standard Platform League (SPL): German vs. German



Kid Size: Iran vs. USA



Teen Size: Japan vs. German



Adult Size: Taiwan vs. Japan



Бусад бүх лигүүдийг харуулсан teaser видео:

2013/06/07

Монгол Бичиг (өнөөгийн байдал)

Зиа хө аль гурван жилийн өмнө Монгол бичгээ Оцон шувуу болон Хазсан алим дээр дэмжүүлэх гэж бичсэн нөхөөс маань цаашаа дэлгэрж явсаар байгаад ямарч байсан нэлээд олон систем дээр Монгол бичиг ашиглах боломжтой болов. Хүмүүст хэрэг болох болов уу гээд хаана дэмжлэг орсон болон түүнийг яаж ашиглах талаар бичхээр шийдлээ.

Linux

Убунту 13.04-өөс эхлээд Монгол бичиг элдэв бусын нөхөөс суулгахгүйгээр шууд цаанаасаа дэмжигдэж байгаа. Бусад Оцон шувуунууд ч гэсэн ялгаагүй дэмжиж байгаа байх. Ашиглахын тулд мэдээж фонт суулгасан байх ёстой. МонБайти, МонголФонт гэх мэт дурын фонт ашиглаж болно.

Мэдээж Оцон Шувуу дээр босоо бичиж болохгүй. Мөн NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа, үүнийг засах нөхөөсийг Панго руу оруулсан, удахгүй засагдах байх.

Галт Үнэг

Галт Үнэг өнгөрсөн жилээс эхлээд Харфбуз ашигладаг болсон. Дэмжлэг дээр ацаг шүдний ямар нэгэн алдаа байхгүй, гэхдээ одоохондоо босоо бичих боломжгүй. Туршиж үзмээр байгаа бол энэ линк дээр дараарай.

Хазсан Алим дээр
Оцон Шувуу дээр
Андройд дээр

Chrome

Хром бас Галт Үнэгтэй адил өнгөрсөн жилээс эхлээд Харфбуз ашигладаг болсон. Туршиж үзмээр байгаа бол энэ линк дээр дараарай. Босоо бичиж болно, гэхдээ араа шүдний алдаа байгаа. Оцон Шувуу дээр байгаа алдаатай адил NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа. Энэ алдаа хэзээ засагдах нь тодорхойгүй. Хром дээр Монгол бичиг хэрхэн ашиглах зааврийг Webkit гэсэн хэсгээс хараарай.

Хазсан Алим дээр
Оцон Шувуу дээр
Андройд дээр

Opera

Opera (Opera Next гэж нэрлээд байх шиг байгаан) энэ жилээс эхлээд Хромын Webkit ашигладаг болсон. Тиймээс Монгол бичгийн дэмжлэг Хромтой яаг адилхан байгаа.

OperaNext Хазсан Алим дээр
OperaNext Андройд дээр

Safari

Safari Монгол бичиг дэмжиж байгаа. Энэ дэмжлэг гэхдээ миний оруулсан нөхөөстэй ямар ч хамаа байхгүй. Японд байдаг хэдэн өвөр Монгол нөхдүүд AAT хэмээх font technology ашиглаад  үүнийг шийдсэн байгаа. Босоо бичиж болно, мөн ямар нэгэн ацаг шүдний алдаа байхгүй. Туршиж үзмээр байгаа бол энэ линк дээр дараарай. Safari дээр Монгол бичиг хэрхэн ашиглах зааврийг Webkit гэсэн хэсгээс хараарай.

Safari Хазсан Алим

WebKit дээр Монгол бичиг хэрхэн ашиглах

Галт Үнэгээс бусад бүх хөтчүүд WebKit (Safari, Chrome, OperaNext) ашиглаж байгаа. WebKit Монгол бичиг гайгүй дэмжих боловч хажуугаар нь нэлээд хэдэн алдаатай:
  1. Хром болон OperaNext дээр NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа. Үүнийг одоохондоо аргалах арга байхгүй.
  2. WebKit Хазсан Алим дээр OpenType-ыг биш харин AAT-ыг default font technology-оор ашиглаж байгаа. Үүнийг өөрлчөхийн тулд -webkit-font-feature-settings: "ccmp"; гэж шал дэмий комманд дуудаж OpenType-ыг идэвхжүүлнэ.
  3. Босоо бичиж байгаа тохиолдолд саяхнаас glypth 90° буруу иргэдэг алдаа гарсан байгаа. Үүнийг -webkit-text-orientation: sideways-right; ашиглаж аргална.
Дээрх 2 workaround-ыг нийлүүлээд мөн Монгол фонт нетээс таддаг CSS (Safari ашиглаж байгаа бол mnglwhiteotf.ttf-ыг mnglwhiteaat.ttf-аар солиорой):



Ямар ч байсан нэг үеээ бодвол Монгол бичгийн дэмжлэг нэлээд сайжирсан байгаа. Энэ хэдэн ацаг шүдний алдаа засагдаад, Галт Үнэг дээр босоо бичиг дэмжигдчихвэл тэгээд болчих гээд байна даа...

2013/06/05

Долоо хэмжиж нэг огтол - II

Долоо хэмжиж нэг огтол гэсэн үгийг сайн цээжлэхгүй бол болохгүй нь дээ янз нь :) Духан дээрээ шивүүлдэг ч юм бил үү гэж бодох юм. Тэгэхээр юм хийж байхдаа харахгүй юм байна. Аягүй бол өглөө нүүрээ угаах үедээ толинд нэг харвал харах юм даа :). Бараг гарынхаа алга юмуу шуун дээрээ шивүүлчихвэл юм хийж байхдаа анзаардаг болж магадгүй. Энэ удаа бас л духаа алгадах юм хийв.

Энэ болон энэ нөхдүүдийг дуурайж иймэрхүү үнэтэй юмыг өөрөө хийчихнэ гэж бодсон юм. Гол нь гэрийн үүд хавьцаа шатны гишгүүр дээр л юм бодож тогтоох зай байгаа. Нэмэлт тулгуур багана босгож тэрэндээ тулгаж өлгөдөг болгоё ч гэж бодож байсан. Гэхдээ шатны гишгүүр болгон дээр углачихдаг өндөр намыг нь тааруулчихдаг маягийн бодоод хийж нэг үзэв:






За ингээд гар дух уруу савах болсон шалтгаанууд эхлэх нь тэр. Углаж байгаа банзнууд нарийдав. Дугуй мод уул нь зузаан хүнд боловч хэрэв та өөр хүмүүсийн хийснийг анзаарсан бол дээр нь зузаан зузаан мод тавьж ойлт болон чичиргээг нь дардаг юм байна. Хэд цохиж үзээд дээрээс хугарч унаж өөрөө цохиулахаас айж авч тавив :). Тийм ч хэврэг болоогүй л дээ. Гэхдээ их чичиргээтэй болчихож. Нэг бол бүр зузаан модоор, эсвэл төмрөөр хийвэл болох юм байна гэж бодлоо. Дугуй модны ард нь бас зузаалах хэрэгтэй.

2013/05/31

iPod 4G дэлгэц солих

Охины ipod-ны дэлгэц хагараад нэлээн удсан байв. Apple ийн дэлгүүрээс дэлгэцийг нь авна гэхээр 64 евро гэх юм. Харин ebay дээр нэг нөхөр 17 еврогоор зарж байх юм :) Ингээд юүтүб дээр хэрхэн сольдог тухай бичлэг хайж үзсэн чинь зөндөө гарч ирэв. Надад эхний нэг хоёр видеог нь үзэхэд л хангалттай байлаа. Нөхөр болохоор задалдаг багажтай нь зардаг юм байна. Тэрийг нь ашиглаж сольж байгаа нэг видео , харин тэрүүнгүй ердийн нарийн хутга ашиглаж байгаа бас нэг видеог харсан. Ингээд хоёр цаг суусны эцэст дэлгэцийг нь сольж чадлаа :)