Зиа хө аль гурван жилийн өмнө Монгол бичгээ Оцон шувуу болон Хазсан алим дээр дэмжүүлэх гэж бичсэн нөхөөс маань цаашаа дэлгэрж явсаар байгаад ямарч байсан нэлээд олон систем дээр Монгол бичиг ашиглах боломжтой болов. Хүмүүст хэрэг болох болов уу гээд хаана дэмжлэг орсон болон түүнийг яаж ашиглах талаар бичхээр шийдлээ.
Linux
Убунту 13.04-өөс эхлээд Монгол бичиг элдэв бусын нөхөөс суулгахгүйгээр шууд цаанаасаа дэмжигдэж байгаа. Бусад Оцон шувуунууд ч гэсэн ялгаагүй дэмжиж байгаа байх. Ашиглахын тулд мэдээж фонт суулгасан байх ёстой. МонБайти,
МонголФонт гэх мэт дурын фонт ашиглаж болно.
Мэдээж Оцон Шувуу дээр босоо бичиж болохгүй. Мөн NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа,
үүнийг засах нөхөөсийг Панго руу оруулсан, удахгүй засагдах байх.
Галт Үнэг
Галт Үнэг өнгөрсөн жилээс эхлээд Харфбуз ашигладаг болсон. Дэмжлэг дээр ацаг шүдний ямар нэгэн алдаа байхгүй, гэхдээ
одоохондоо босоо бичих боломжгүй. Туршиж үзмээр байгаа бол энэ
линк дээр дараарай.
|
Хазсан Алим дээр |
|
Оцон Шувуу дээр |
|
Андройд дээр |
Chrome
Хром бас Галт Үнэгтэй адил өнгөрсөн жилээс эхлээд Харфбуз ашигладаг болсон. Туршиж үзмээр байгаа бол энэ
линк дээр дараарай. Босоо бичиж болно, гэхдээ араа шүдний алдаа байгаа. Оцон Шувуу дээр байгаа алдаатай адил
NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа. Энэ алдаа хэзээ засагдах нь тодорхойгүй. Хром дээр Монгол бичиг хэрхэн ашиглах зааврийг
Webkit гэсэн хэсгээс хараарай.
|
Хазсан Алим дээр |
|
Оцон Шувуу дээр |
|
Андройд дээр |
Opera
Opera (Opera Next гэж нэрлээд байх шиг байгаан) энэ жилээс эхлээд Хромын Webkit ашигладаг болсон. Тиймээс Монгол бичгийн дэмжлэг Хромтой яаг адилхан байгаа.
|
OperaNext Хазсан Алим дээр |
|
OperaNext Андройд дээр |
Safari
Safari Монгол бичиг дэмжиж байгаа. Энэ дэмжлэг гэхдээ миний оруулсан нөхөөстэй ямар ч хамаа байхгүй. Японд байдаг
хэдэн өвөр Монгол нөхдүүд AAT хэмээх font technology ашиглаад үүнийг шийдсэн байгаа. Босоо бичиж болно, мөн ямар нэгэн ацаг шүдний алдаа байхгүй. Туршиж үзмээр байгаа бол энэ
линк дээр дараарай. Safari дээр Монгол бичиг хэрхэн ашиглах зааврийг
Webkit гэсэн хэсгээс хараарай.
|
Safari Хазсан Алим |
WebKit дээр Монгол бичиг хэрхэн ашиглах
Галт Үнэгээс бусад бүх хөтчүүд WebKit (Safari, Chrome, OperaNext) ашиглаж байгаа. WebKit Монгол бичиг гайгүй дэмжих боловч хажуугаар нь нэлээд хэдэн алдаатай:
- Хром болон OperaNext дээр NNBS-ын дараа орсон үсэг буруу хувирж байгаа. Үүнийг одоохондоо аргалах арга байхгүй.
- WebKit Хазсан Алим дээр OpenType-ыг биш харин AAT-ыг default font technology-оор ашиглаж байгаа. Үүнийг өөрлчөхийн тулд -webkit-font-feature-settings: "ccmp"; гэж шал дэмий комманд дуудаж OpenType-ыг идэвхжүүлнэ.
- Босоо бичиж байгаа тохиолдолд саяхнаас glypth 90° буруу иргэдэг алдаа гарсан байгаа. Үүнийг -webkit-text-orientation: sideways-right; ашиглаж аргална.
Дээрх 2 workaround-ыг нийлүүлээд мөн Монгол фонт нетээс таддаг CSS (Safari ашиглаж байгаа бол
mnglwhiteotf.ttf-ыг
mnglwhiteaat.ttf-аар солиорой):
Ямар ч байсан нэг үеээ бодвол Монгол бичгийн дэмжлэг нэлээд сайжирсан байгаа. Энэ хэдэн ацаг шүдний алдаа засагдаад, Галт Үнэг дээр босоо бичиг дэмжигдчихвэл тэгээд болчих гээд байна даа...
За уг нь ч бас нохойн дуу ойртоод л байна даа. :)
ReplyDeleteСайн байцгаана уу? Ойрд ер нь завгүй байна уу? Монгол бичгийн тал дээр юу болж байдаг юм бол? Би Андройд дээр Монголоор биччих гээд нэлээн үзлээ. Тэгээд гацаад сүүлдээ ямар ч байсан нэг хүсэлт явуулчихлаа. https://code.google.com/p/android/issues/detail?id=181663
ReplyDeleteАндройд тэгэхээр harfbuzz-ын дээр үеийн хувилбарыг хэрэглээд байгаа гэсэн үг юм болов уу? Уг нь андройд хэрэглэдэг гэж байх юм. Гэхдээ Монгол бичгийг зөв харуулахгүй байна. Эсвэл өөр ямар нэгэн тохиргоо юм хийж өгөх ёстой юм болов уу?