2013/05/31

iPod 4G дэлгэц солих

Охины ipod-ны дэлгэц хагараад нэлээн удсан байв. Apple ийн дэлгүүрээс дэлгэцийг нь авна гэхээр 64 евро гэх юм. Харин ebay дээр нэг нөхөр 17 еврогоор зарж байх юм :) Ингээд юүтүб дээр хэрхэн сольдог тухай бичлэг хайж үзсэн чинь зөндөө гарч ирэв. Надад эхний нэг хоёр видеог нь үзэхэд л хангалттай байлаа. Нөхөр болохоор задалдаг багажтай нь зардаг юм байна. Тэрийг нь ашиглаж сольж байгаа нэг видео , харин тэрүүнгүй ердийн нарийн хутга ашиглаж байгаа бас нэг видеог харсан. Ингээд хоёр цаг суусны эцэст дэлгэцийг нь сольж чадлаа :)









4 comments:

  1. Хүүе ээ. Нэг юм асууя аа. Боломжоороо хариулахыг бодооч хө. Манай охины iphone4 нь нэг борооноор битүү уутанд хийгээд явснаас хойш wifi нь саарал өнгөтэй болчихоод огт идэвхиждэггүй ээ. Уутнаас гаргаад ирсэн чинь камерных нь шилэн дотор цантчихсан байсан юмаа. Нэтээр мэдээлэл хайсан чинь градусын огцом өөрчлөлтөөс болоод wifi антенийх нь тэнд чийг цохичихоор тэгдэг юм байна л даа. Тэгээд нэтээс хайж байгаад хөргөгчинд 30 минут хийдэг л гэнэ, үсний сэнсээр камерных нь хавьд үлээлгэдэг л гэнэ. Хоёуланг нь туршиж үзлээ нэмэр байдаггүй ээ. Тэгээд аргаа бараад задалж үзлээ, надад бол мэдэх юм алга. Тэгээд буцаагаад хаачихлаа. Одоо яахаа мэддэггүй ээ. Уг нь нэтэд хүмүүс хөргөгчинд хийгээд зүгээр болчихсон л гээд байх юм. Нэг арга хайж өгөөч хө. Би байнга орж ирж шалгаад байяа, эндээ хариу үлдээчихэж болноо.

    ReplyDelete
    Replies
    1. яг чийг нэвтрээд норсоныг нь мэдэнгүүтээ унтраагаад хэд хоног байлгах юмуу халуун сэнсээр үлээж ядаж нэг хонуулах л байсан байх даа. Тэрнээс хойш нэгэнт асаагаад яваад байгаа мөртлөө wifi нь идэвхижихгүй бол нэг газар нэг мөсөн л юм болсон байх даа гэж бодож байна. Энүүнээс өөр олигтой юм хэлж чадахгүй юм байна даа даан ч :)

      Delete
  2. Wifi-nh ni chip l gemtsen baihdaa namaig gar utas zasdag baihad lav budag shingelegcheer archij uzeed bolohgui bol 1 smd-iin alhaar uleelgej uzeed buur bolohgui bol uur chip-r solidog baisandaa. Zuvhun wifi-n chip dangaaraa baina gedeg yu l bol evderhii utasnaas l avch taarna baih sain yavaad uzehgui yudoo

    ReplyDelete
  3. Өө тэгвэл монголд очиж байж л гар утас засдаг газруудаар явж үзэх юм байна даа. Одоо тэгвэл ёстой нэгмөсөн чад хийсэн юм байна л даа тэр вайфай антен нь. Дан вайфай чип нь ч биш байх гэдэг нь үнэн байхаа, яагаад гэвэл bluetooth нь бас ажиллахгүй байна лээ. Онгойлгоод тэр чипийг нь харсан л даа. Гаднаас нь хараад ямар мэдэгдэх биш тэгээд л орхисон. Надад ямар ч тусгай элдэв тоног төхөөрөмж байхгүй юм чинь яаж ч чадаагүй.
    Ёстой мэдмээр юм байна, мэдээгүй нэгэнтээ хэлмээр юм байна. Бусад iphone-ууд яадгийг мэдэхгүй, 4 бол ингээд чийг цохьвол wifi нь будаа л болдог юм байна.

    ReplyDelete