2013/05/27

RASPBERRY PI - III-A

За энэ удаа гэрт бараг тоосон дарагдаж зөвхөн дискэн дээрх кино бичлэг энэ тэрийг тоглуулах үүргээс өөр даалгаваргүй хэвтэж байдаг залхуу RSPI-г дайчилж дайчин болгож эр цэргийн албанд мордуулахаар шийдэвээ :)

Охин минь хийн буудлагын спортоор хичээллэдэг юм. Энд германы хуулинд гэртээ юмуу зоориндоо хийн буудлагаар бэлтгэл хийж болдог юм байна. Тэгээд зооринд арван метр зай байдаг болохоор тэнд бэлтгэл хийг хэмээн модоор шон босгож бай тогтоож бэлтгэл хийдэг байв. Жинхэнэ бэлтгэл хийдэг клуб дээрээ бол дасгалжуулагч нь буудах бүрд нь дурангаар харж буунд алдаа байна уу хүнд нь байна уу хэмээн оношлож овоо хараагаа тааруулж тохируулах шаардлага гардаг. Даралтат хийгээр бууддаг буу нь нэг иймэрхүү:

Тэмцээн дээр бол бай нь электрон байдаг бөгөөд буудсан оноог нь дэлгэцэн дээр сайхан харуулдаг юм байна лээ. Тиймэрхүү бэлтгэлийн электрон копьютержсэн төхөөрөмж 1900 евро хавьцаа байдаг юм байна. Арай ч дийлэхгүй юм :) Саяхан болсон нэг тэмцээнийх нь дараа тиймэрхүү юм хийчихмээр санагдсаных дайрахаар шийдэвээ. Ингээд эхлээд 7 еврогоор вэб камер захив. 3 еврогоор нэг серво мотор бас захилаа. 14 еврогоор usb wlan авав. Ингээд дараах маягаар эхлээд нь мөрөөдөв :)

Сум байнд тусангуут камер байны урд ирж зургийг нь авна. Дараа нь өмнө авсан зурагтай харьцуулж хаана сум нүхэлсэнийг олж хадгална. Raspi дээр usb wlan аа залгаж access point болгож вэб сервер ажиллуулаад сум тусах бүрд зургийг нь тавина. Буудагч нөхөр болохоор хажуудаа таблет юмуу гар утаснаасаа Raspi руу wlan аар холбогдож вэб хуудсыг нээж буудсан оноогоо харж дүгнэлт хийнэ. Хэрэв хүсвэл эдгээр зурагнуудаа интернэтээр дасгалжуулагч руугаа захиагаар явуулах, эсвэл буудлага бүрийн дараа өөр вэб хуудсан дээр тавьж болох бөгөөд дасгалжуулагч нь дэлхийн хаана ч байсан бай буудлага бүрийг харж дүгнэлт хийн санал зөвлөгөө өгч болдог байхаар. Бэлтгэл дуусангуут бүх буудлагыг дүгнэсэн хуудас бэлдэж хэвлэх эсвэл pdf болгож интернэтээр илгээнэ. Ёоооё, мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж ямар үнэн үг вэ хэхэ.

Камер ирэхээр нь rspi дээр зовлонгүй таниулдаг юм байна. usb wlan аа таниулж авав. Серво моторыг харин python хэл дээр байдаг RPIO хэмээх library аар зовлонгүй удирдчихдаг юм байна. Энд электроникоор сурдаг дүү хүүгээр онолын crash course хийж авав. Вэб камераар авсан зургийг opencv аар янзалж таниулах бөгөөд энэн дээр харин хоёр хоног нэлээн дүнхүүтэж байтал хөл бөмбөг тоглодог төмөр хүмүүсийн дасгалжуулагч харин нүд нээтэл заавар өгөх нь тэр. Энэ хэсгийг дараагийн үргэлжлэл дээр тодорхой бичье. Өнөөдөр харин хагас өдөр нухсаных иймэрхүү байдалтай зогслоо:











RPIO ашиглаж TCP порт чагнаж байгаад өгөгдөл ирэнгүүт мотороо удирдаж болдог болгож туршив:

14 comments:

  1. Сайн байна уу. Энэ бичлэгт хамаагүй юм бичиж байгаа шүү. Би өөрөө энэ чиглэлийн хүн биш болохоор бодоод өнгөрхөөс өөр юм хийж даанч чадахгүй юм. Өөрийн тань бичлэгүүдийг уншихад бүгдийг нь ойлгодоггүй ч мэдлэггүй надад ойлгогдохоор бичсэн, мөн шинэ хэрэгтэй гоё санааг тайлбар зурагтайгаар бичиж байдагт баярладаг шүү. Хэрэвээ өөрт тань цаг зав гарвал "Ургын бичиг" хөтөлдөг нэг "app" хийвэл яадаг бол. Тэр төрлийн "app" байдаг ч өөpсдийн хэл дээр байвал илүү хэрэглэхэд дөхөм байна бх гэж бодоод хэллээ. Их хэцүү л байдаг бх. Заа тгд илүү үх юм бичиж байгаарай ажил хөдөлмөрт чинь амжилт хүсье. Сэргэлэн

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Урмын үгэнд тань баярлалаа. Заримдаа сайхан тухтай сууж байгаад дэлгэрэнгүй бичье гэж боддог ч цаг завны багаас болоод жинхэнэ сараачиж л орхидог болж байна дөө :) Миний хувьд заавал хийж үзнэ гэсэн юмны жагсаалтан дотор таны хэлсэн санал багтдаг юм. Бусад чадалтай сүрхийчүүл нь амжуулаад хийчихгүй бол би тэгж байгаад заавал хийнээ.

      Delete
    2. Хөндлөнгөөс орж байгаад уучилаарай. Ургын бичиг гээд апп уул нь байгаа, гэхдээ нэг их сайн биш санагдсан. Хэрэглэхэд төвөгтэй, магадгүй би ашиглаж чадахгүй байж магад. Ямар ч байсан байгаа гэж хэлэх гээд :)

      Delete
  2. Их сайхан сэтгэсэн төхөөрөмж болсон байнаа. Гэрийн нөхцөлд өөрөө хийх гэж оролдоод мэдээж чадахгүй л байх даа. Монголд тейр дээр цаас буудаад л хэд хэд буудсаны дараа очиж цаасаа сугалж аваад л сургуулилтаа хийж байгаа даа. Уул нь таны хэлснээр бол ингэж хийхэд зардал багатай, бас нэг их хэцүү биш харагдаж байна. Танай охин одоо болох Мюнхэний тэмцээнд орохоор бэлдэж байгаа юу

    ReplyDelete
    Replies
    1. Хийж дуусгачихаад л зардлыг нь нэг сайн тооцноо. Болж өгвөл 100 евро дотор л босгочих санаатай байгаа юм. Хямд камер авсанаас болоод зургийн чанар их муу гарч байна. Аягүй бол ахиад гайгүйхэн камер авдаг юм бил үү гэж бодож сууна. Түүнээс биш хийхийн хувьд бол хаана ч, хэн ч хийчих юм шиг байна лээ. Хөгийн муу би хүртэл ийм хэмжээнд нэг өдрийн дотор амжуулж байгаа юм чинь чадалтай, мэргэжлийн хүмүүс бол хамаагүй хурдан чанартай хийнэ байлгүй :). Охин Мюнхэний тэмцээнд ороход хэдхэн оноогоор дутаад шалгарч чадаагүй. Хичээллээд ердөө 5-6 сар л болж байгаа нөхөр шүү дээ :)

      Delete
    2. CSI camer avchih module helbereeree gartsan bna lee http://www.raspberrypi-spy.co.uk/2013/05/the-official-raspberry-pi-camera-module/

      Delete
    3. тэр камерийг нь харсан, кабел нь богинохон, бас өргөн. энүүнд хэрэглэхэд тохиромжгүй. Дандаа raspi тайгаа цуг байхаар бодож хийсэн юм шиг. Тэгээд raspi тай нь цуг эргүүлнэ гэвэл арай хүнддэх байх. http://www.microsoft.com/hardware/en-us/p/lifecam-cinema иймэрхүү юм хараад л байгаа.

      Delete
  3. Сайн байна уу. Таны блогийг өдөр бүр шинэ нийтлэл нэмэгдэж үү гэж орж шагайдаг. Би ТИС-н ЭХИС-д сурч байхдаа электроник, автоматжуулалтын хичээлд сууж байсан болохоор их сонирхолтой санагддаг юмаа. Ерөнхий зарчмуудыг нь ойлгоод байгаа хэрнээ яг өөрөө гардаад хийж үзнэ гэхээр таг гацчаад байхын. Намайг сурч байхад моторыг алхам алхамаар нь ингэж удирдана гэж зааж байсанаас биш туршиж үзэх нь байтугай бодитоор барааг нь харж чадаагүй төгсөж байсан.RSPI гэж их л гоё эд байна гэж шүлсээ гоожуулахаас хэтрэхгүй юмаа.
    Бас ургийн бичгийн програмын хувьд Старсофтын https://itunes.apple.com/us/app/urgijn-bicig/id599251572 програм байдаг. Хэрэглэж үзээгүй болохоор тайлбар бичиж чадахгүй ч хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдээс харахад шийдлүүд нь зүгээр боловч нилээн дутагдалтай, баазтайгаа харьцахдаа старсофтоос хэт хамааралтай юм болов уу гэж бодсон. Тийм болохоор ургийн бичиг хөтөлдөг өөр нэг програм гараад ирвэл өрсөлдөж нэг нэгнээ нөхөж илүү хөгжих байх гэж бодож байна.

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  4. Iimerhuu yumiig internet suljeetei holboh geed l yavaad bna. Twitter, Gmail 2toi bol holboj bolood baigaan Raspberry Pi deeree server uusgeheer bas boloh baihaldaa daanch routeriinhee passwordiig medehgui bolohoor port forwarding hiij chadahgui bolood bna.Cloud server baidag yum boluu? Node.js -g jaahan harsan oilgosongui

    ReplyDelete
  5. sn bnu? tanid micro servo motor belen bga yu endees awahgsn cyber land drh n duustsn robotiin hul hiih gd 1 muchniih n dutaad boldggu 3 shirheg micro servo ?tus bolooch humuusee bwl tus bolooroi 99165235

    ReplyDelete
  6. sn bnu? tanid micro servo motor belen bga yu endees awahgsn cyber land drh n duustsn robotiin hul hiih gd 1 muchniih n dutaad boldggu 3 shirheg micro servo ?tus bolooch humuusee bwl tus bolooroi 99165235

    ReplyDelete
  7. Hobby center gedeg delguurt servonuud zondoo baigaa

    ReplyDelete
  8. Hobby center gedeg delguurt servonuud zondoo baigaa

    ReplyDelete