2013/04/07

Долоо хэмжиж нэг огтол!

Abalone хэмээх энэ хөлөгт тоглоомоор нэг удаа тоглож үзээд их сонирхсон юм. Тэгээд хэдэн жилийн өмнөөс зав гарахаараа нэгийг авчихая гэж зөндөө бодсон боловч заримдаа үнэ нь өндөрдөөд (ойролцоогоор гучаас дөчин евро ) заримдаа мартаж санасаар өдий хүрвээ. Ингээд өчигдөр сэтгэл шулуудаж хийж үзэв. 2.5 см диамтертэй хорь гаран шилэн бөмбөлөг цуглуулсан байсан болохоор гараагаа иймэрхүү эхлэв:



Лазер хэвлэгчээр хэвлэсэн цаасаа хортой талыг нь модон дээрээ тавьж байгаад индүүдэж буулгаад 20 мм ийн өрмөөр өрөвдөв. Түлхэгдэж гарсан бөмбөгүүдийг нь байрлуулах хүрээг нь 25 мм ийнхээр өрөмдсөн.



Ингээд нүхнүүдийн хооронд нь бөмбөлөг гүйлгэх замыг дээрээс нь өрөмддөг 12 мм-н диаметртэй өрмөөр хэрж өгөв. Дараа нь захад нь жаахан зай үлдээж хөрөөдөж салгаж авбаа.



Нарийн зүлгүүрээр жаахан зүлгүүрдэж дуусгаад бөмбөлөгнүүдээ будахаас нь өмнө тавьж үзлээ:


Эцэст нь духаа алгадах мөчид тулж ирэв. Зайнуудыг нь хэт ойрхон (2 мм) хийснээс болоод шулуун түлхэх гэхээр шахцалдаад хажуудах бөмбөлөгнүүдээ түлхэж хөдөлгөөд ерөөсөө аятайхан тоглох боломжгүй юм болчихож :( Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг энэ мөчид л санах шив дээ. Дараагийн амралтын өдрөөр ахиад л оролдохоос. Муу толгой биеэ зовооноо гэж :)



2 comments:

  1. хөөх, ур ухаан гарсан байна шүү. Гэхдээ залхуурахгүй байна гэдэг л хамгийн сайн чанар юм!

    ReplyDelete
  2. ene yostoi goyo togloom bna aa. ene niitleliig unshaad google play store oos abalone apk iig tataj avaad togloj baina. heden udur toglood l odoo bur salahiin argagui toglosoor l baina. goyo togloom zaaj ugsund bayarlasan shuu.

    ReplyDelete