Шинэ жилийн баяраар RSPI бэлгэнд авсан юм. Интернэтээр дүүрэн энэ жижиг компьютерийг ашиглаж төрөл бүрийн зүйл л сэдсэн байдаг билээ. Оролдож амжихгүй өдий хүрсэн бөгөөд саяхнаас яагаад ч юм ажиллуулж үзмээр санагдав. Ердийн жижиг сажиг зүйлс турших зориулалтаар нэг, xmbc хэмээх multimedia center болгож турших гэж бас нэг SD disk авав. SD дискээ сонгохдоо хурдыг нь анхаарах хэрэгтэй. Type 6 аас дээш байх хэрэгтэй гэсэн байдаг бөгөөд HD видео тоглуулах, бичих хэрэгтэй бол Type 10 байх хэрэгтэй гэсэн байдаг юм байна. Би Type 10 аас нь (Adata 8GB SDHC, Type 10) хоёрыг авч бэлдлээ. За ингээд эхлээд бэлтгэл ажлын зургийг харуулъя:
Тэжээл өгөхдөө бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байдаг юм байна. 0.7 Aмпераас доош гүйдэлтэй тэжээл өгөөд хэрэггүй. Хэрэв тэгэх юм бол гарнаас товчлуур дарахад гацах, хурдны удаашрал зэрэг нь анзаарагдах болно. Бэлэглэсэн хүн маань надад байгаа iPhone утасны цэнэглэгч 1 Ампер гаргадаг гэдгийг мэддэг нэгэн байсан болохоор тэжээлийн залгуургүй өгсөн байлаа. За тэгээд би баахан видео дуу хадгалсан дискнүүдээ залгах шаардлагатай байсан бөгөөд тэр дискнүүдийн зарим нь өөсрдөө тэжээлтэй (active), зарим нь үгүй (passive). Эдгээр passive дискнүүд RSPI ийн шүүснээс соруулахгүй гэж usb hub авсан юм. Энэ hub өөрт залгагдсан төхөөрөмжийг 3 Ампер хүртэл шүүс өгөх чадвартай учраас хэд хэдэн дискийг хангалттай цатгана. За ингээд зурагт руугаа HDMI залгуураар залгаад, usb гар хулгана залгаад, дискнүүдээ залгаж эцэст нь LAN руу нь сүлжээгээ залгаж ашиглахад ердөө л SD дискэн дээрээ үйлдлийн систем суулгах л үлдэж байна:
Ингээд Absolute Raspberri ээс нэг татаж аваад эхэлвээ :)
Нэг дискэн дээр нь Raspbian, нөгөө дээр нь XBMC суулгаж авав. Нэг амар нь унтраагаад л дискээ солиод л өөр юм оролдож болно. Байнга унтрааж асаах үед SD дискийг салгах бүр тогтвортой барьж татахад эвтэйхэн байлгах гэж, эсвэл тоосонд даруулахгүй хүмүүс интернэтээр дүүрэн хэрхэн хямдхан хайрцаг бэлтгэх тухай заавар байдаг юм байна. Надад хамгийн боломжтой нь хүүгийн Lego тоглоомноос хэдийг нь "хулгайлж" гэр хийх нь амар байв :) :
За ингээд xmbc суулгасаны дараа юу юу ажиллаж байгааг энд жаахан дэлгэрүүлье. xmbc ийн цэснээс pluggin гэдэг рүү орж төрөл бүрийн плагин суулгаж болдог юм байна. Баахан их сургуулийн интернэт курс, тв-н нэвтрүүлгүүдийн архив руу ханддаг плагинууд их сонирхолтой байлаа. Караоке сонирхдог хүнд бол караоке шууд л ажиллах юм байна. Турших бэлэн дуу сайн хайсангүй. Түүнээс биш mp3+cdg, mp3+lrc, mp3+text, midi гэх мэт караоке төрлүүдийг бүгдийг нь тоглуулдаг юм байна. Тийм дуунуудаа usb дискэн дээрээ овоолж байгаад шөнөжин орилж үзэхгй юу :). HDMI+CEC хэмээх харилцах протоколыг дэмждэг тул зурагтныхаа удирдлагаар xmbc гээ бас удирдаж болдог юм байна. Гэхдээ зурагтан дээрээ HDMI+CEC ийг идэвхижүүлэх хэрэгтэй байх. Манай зурагтан дээр анхнаасаа идэвхижигдсэн байсан уу бүү мэд, xbmc асангуут зурагтын удирдлагаараа удирдаж болж байв. Apple AirPlay сервер болж ажилладаг гэдгийг нь анхнаасаа мэдэлгүй байж байгаад iphone утсан дээрээ видео тоглуулаад үзэж байтал утасны баруун доод буланд xbmc гэсэн товч байхаар нь дарсан чинь шууд зурагт уруу цацахаар нь мэдэж авав. Samba сервер суулгаастай байл уу, эсвэл плагин суулгасанаа санадаггүй ( Absolute Raspberri хэтэрсэн байж магадгүй.. хэхэ ), ямар ч байсан залгасан дискнүүд дээр байгаа видеонуудыг нь гар утсан дээрээ FileExplorer гэсэн апп суулгаад үзэж болж байсан. Гэх мэтчилэн ухаж төнхөөд байвал энэ жижигхэн 35 хан долларын үнэтэй жижиг компьютерт ид шид их байгаа бололтой догоо.
2013/03/27
Subscribe to:
Post Comments (Atom)
Хэхэ би бас дипломынхоо ажлаар Raspberry Pi-р хийж байгаа webcam server хийж үзсэн. Berry IO суулгахаар олон үйлдлийн систем зэрэг суулгаж болдым байна лээ Open Elec гээд xmbc шиг юм суулгасан чинь минийх харин гацаад байна лээ шууд cpu-гаа мониторинг хийж үзэхэд 100% гэж гараад. Нет-с зөндөө хайгаад их л юм туршиж үзлээ Panic-таад байхаар нь сүүлдээ залхаад устгацан. GPIO - нь бас гоё юм байна лээ. Уг нь манай ангын хүүхэд wifi hdmi гэсэн сэдэв авчихсан тэрийг хийж үзэх гээд TP-Link TL-WN725N гэсэн wireless хүлээн авагч аваад таниулах гэсэн чинь Driver олддоггүй угаасаа бараг Driver-ууд нь хаалттай эх байгаад кернелийн run-time library нээлттэй эхээр дамждаг юмшиг байна лээ :) тэгээд таниулж чадсан ч юмгүй хоцорлоо. OLSWANG, CAMBRIDGE гээд их дээд сургуулиуд сургалтандаа ашигладаг юмшиг байгаан. Манай сургуульд л гэхэд Техникийн програмчлал, Python хэл, Алгоримт, C хэл, Компьютерийн архитектур, Интерфейсын програмчлал, Web design, Тоон системийн дизайн (VHDL, Verilog, Python), Үйлдлийн системын онол гээд хичээлүүдийг энэ хавтан дээр орж болмоор санагдсан. Энэ Pi-ын зорилго нь Open source hardware л гэж ойлгосондоо хэхэ :). Та сурж мэдсэн юм байвал хуваалцаж байгаарай :)
ReplyDeleteБи энд сараачихдаа xmbc гэж ерөнхийд нь хэлсэн боловч openelec ийг суулгасан юм. Мэдээж процессорынхоо давтамжийг нэлээн нэмсэн. Ганц хоёр тохиргооны файлд хоёр гурван мөр бичсэн. Гэхдээ гацаад байвал эхлээд ампер нь ахиухан тэжээл өгөх хэрэгтэй. Бас олон төхөөрөмж залгалгүйгээр ажиллуулж үзэх хэрэгтэй. GPIO оор нь өөр төмөртэй харилцах гэж бодоод байгаа. Wireless driver ууд дээр сайн судалж танигдаж байгаагаас нь захиж байсан нь дээр. Одоо нэг оролдож үзмээр байгаа юм бол openelec буюу xmbc дээр пайтон дээр плагин бичиж монгол радио зурагт үздэг байвал зүгээр. Хэрэв хэн нэг нь аль хэдийн хийчихсэн бол бүр сайн л биз :)
DeleteТа миний блогоор орж үзээрэй Webcam серверээ нээлттэй эх Bambuser гэдэг нөхөртэй холболоо Webcam аа livestream хийдэг болгоцон :) Одоо overclock хийгээд тэжээл Webcam - аа гайгүйхэн камераар солчих юм бол гараад өглөө. OpenCV -р дүрсээ боловсруулах зорилготой байгаа тэгээд хөдөлгөөн илэрвэл бичлэгийг нь хийж аваад gmail-рүү нь явуулдаг юм хийх гээд :). http://esdclub.blogspot.com/ энд stream хийж байгаа
DeleteОрж харлаа. дажгүй болсон байна. Баяр хүргэе. Би ч хөдөлгөөн илрэнгүүт нь буудчихдаг юм хийх гээд л чадахгүй байгаа юм (наргиа :))
DeleteБи монголоос Raspberry Pi-г захиалаад шороон замаар, усан онгоцоор, кантенерт ачигдаад явж явж 35$-соо 71$-р ирсэн яг 1 сарын дараа миний гар дээр ирсэн. Хятадруу захивал арай хурдан ирэх юмшиг байна лээ Их Британид үйлдвэр байдаггүй хятадад үйлдвэрлэдэг юм байна лээ. Ганц gps модулиараа л 25$ гэж байхад 35$-ын компьютер гэдэг бол бараг үнэгүй шахуу юм гэж бодоол байгаа :)
ReplyDeleteүнэхээр их таалагдлаа гэхдээ яг юу юу гэдгийг нь ерөөсөө ойлгож өгдөггүй ээ сайн тайлбарлаж өгөөч
ReplyDeleteЭнгийн хүнд бол ердөө л компьютер гэж бодох хэрэгтэй. Зурагт руу залгаж болдог, удирдлагаар нь удирдаж цэснүүдийг нь сонгож болдог гэх мэт. xmbc гээд байгаа програм нь диск залгаад тэрэн дотор байгаа видеонуудыг нь зурагтан дээр тоглуулдаг. Хэрэв usb зурагтын хүлээн авагч залгасан бол нэвтрүүлгийг хүлээн авч үзүүлэхээс гадна давхаж бичиж авч болдог. Сүүлийн үеийн том том зурагтнууд өөр дээрээ процессортой бас програмууд ажиллуулж болдог болсон шиг, үүнийг бас ердийн зурагт руу залгаад адилхан үүрэгтэй болгож болдог гэсэн үг. Гэртээ зугаацах түвшинд иймэрхүү маягаар төсөөлж болох байх. Харин электроник, инженер хүмүүсд бол энэ нь арай өөрөөр харагдах байхаа.
Deleteэлектроник инженер хүмүүст яаж харагдах талаар гоё бичээд өгөөч тэх үү, сонирхолтой байна.
ReplyDeletePentesting хийх, Кернел ухах, GPIO програмчилах, доод түвшний интерфейс болох SPI, I2C, UART, I2S, Mini CSI, DSI интерфейс програмчилах, USB програмчилах, Webserver болгон ашиглах, сүлжээ тандагч болгох, Printer server, Fileserver болгох, Тоон дохио боловсруулах гээд зөндөө л юм хийж болж байнадаа
ReplyDeleteЭнэ талаар сонирхоод л байгаа даан ч хичээл ажил давхцаад амжихгүй юм. ямартай ч хийсэн зүйлээ хуваалцсанд баярлалаа, дараа оролдож үзэхээрээ блог оороо нийтлнэ ээ
ReplyDeleteМинийх цэвэр тэжээлийн асуудал байсан байна гүйдэл нь хүрэхгүй байж 1A гэцэн л сүрхий цэнэглэгч байсан чинь худлаа юм байна 700mA хүрэхтэй үгүйтээ л юм байна.
ReplyDeleteЯагаад гүйдэл хүрэхгүй байгааг нь ч ойлголоо Raspbmc ажиллахдаа өөрийнхөө клокын хурдыг 800MHz болгож overclock хийдэг юм байна. FULL HD гаргахын тулд гацалтгүй бичлэг нтр үзүүлэхийн тулд л ингээд байгаам байна хэхэ
ReplyDeleteБи ч бас яг ийм зүйл хийх гээд бэлдээд л байна. Харин Absolute Raspberri аваагүй юм байна :P Хийж дуусаад бас нэг блог бичлэг хийнээ
ReplyDeletehttp://pi.gbaman.info/?p=14
ReplyDeleteЭнэ бас давгүй эд шиг санагдлаа. http://www.epictinker.com/Hackberry-A10-p/hackberry.htm
ReplyDeleteСайн байн уу? Гацан гэдэг хүнтэй холбогдох гэсийн би холбооны инженерийн мэргэжилээр сурдаг 3-дугаар курсын оюутан юм л даа. Ангийн ажил хийх гэж байгаан. Жоохон тусламж зөвөлгөө өгөөч бас боломжтой бол Rasberry PI хавтангаа сарын хугацаатай түрээслэх боломжтой юу? Надаа маш чухал хэрэг болоод байгаан. Боломжтой бол холбоо бариач.
ReplyDeletee-mail хаяг: munh92@yahoo.com
https://www.zotac.com/us/product/mini_pcs/all iimerhuu yum oruulj irehgui biz
ReplyDelete