Хэрэв амьдрал тань улам хэцүү болоод ирэхэд, эсвэл хоногийн 24 цаг хангалттай биш юм шиг санагдаад ирэх үед энэхүү цэцгийн сав болон шар айрагны тухай түүхийг санаарай.
Философи заах цаг дээрээ оюутнуудынхаа өмнө профессор нь гартаа хэсэг юм барьсаар ангид орж ирэв. Тэрээр нэг ч үг дуугаралгүйгээр нэгэн том цэцгийн савыг авч өмнөө тавиад гольфийн бөмбөгөөр дүүргэж эхлэв. Дүүргэж дуусгаад тэрээр оюутнуудаас сав дүүрсэн эсэхийг асуув. Бүгд тэглээ хэмээн хариулав.
Дараа нь профессор ууттай хайрга чулуунууд гаргаж ирээд цэцгийн саван дээр сэгсэрч асгав. Саваа аажуухан займчуулж хөдөлгөн гольфийн бөмбөгөн завсарт байгаа зайг хайргаар чихэж өгөв. Ингээд оюутнуудаас сав одоо дүүрсэн үү гэж ахин асуулаа. Оюутнууд бүгдээрээ тэглээ гэв.
Тэгээд профессор лаазтай элс гаргаж ирээд сав руу сэгсэрч асгалаа. Үлдсэн нарийн завсар зайгаар элсний ширхэгүүд чихэж дүүргэв. Ингээд сав одоо дүүрсэн үү гэсэн асуултанд бүгдээрээ "тэглээ" хэмээв.
Одоо профессор ширээн доороос хоёр ширхэг шилтэй шар айраг гаргаж онгойлгоод сав уруу асгаж элс рүү шингээж дуусгахад оюутнууд бүгдээрээ инээлдэв.
Ингээд инээд хөөр намжих үесд профессор: "Одоо, би та бүхнийг энэ саваар өөрсдийнхөө амьдралыг төлөөлж харахыг хүсэж байна:
Гольфийн бөмбөг бол та бүхний амьдралын хамгийн чухал зүйлс юм. Амь амьдрал, гэр бүл, үр хүүхдүүд, тэдний эрүүл мэнд, найз нөхөд гэсэн амьдралын туршид тань сэтгэлд хамгийн ойрхон байдаг давуу эрхтэй зүйлс бөгөөд хэрэв та нар бүх зүйлээ алдаад эдгээр зүйлстэй үлдсэн байсан ч амьдрал тань дүүрэн байсаар байх болно.
Хайрга чулуунууд бол та нарын амьдралын бусад зүйлс болох ажил, гэр орон, унаа хөсөг зэргийг төлөөлж байгаа юм.
Элс бол бусад жижиг сажиг зүйлсийг төлөөлж байгаа.
Хэрэв та нар эхлээд элсээр саваа дүүргэх юм бол хайрга болон гольфийн бөмбөгөнд зай үлдэхгүй болно.
Амьдрал дээр үүнтэй адил хэрэв хамаг цаг энергээ жижиг сажиг юманд зарцуулах аваас чухал зүйлд зарцуулах зай гарахгүй гэсэн үг.
Аз жаргалд тань саад болох зүйлсээс зайлсхий. Хүүхдүүдтэйгээ тогло, цаг гаргаж эмчид үзүүл, ханиа халамжилж хоолонд урь. Гэр засаж янзлах юмуу бусад үүрэгт ажлыг гүйцээх цаг хангалттай гарч л таарна.
Гольфийн бөмбөгнүүдийг анхаарлын төвөөсөө бүү гарга. Эдгээр зүйлс бол хамгийн чухал зүйлс. Чухал зүйлсээ түрүүлж хийхээ зөв шийд. Үлдсэн нь ердөө л элс."
Оюутнуудаас зарим нь гараа өргөж шар айрагнууд ямар учиртайг мэдэхийг хүсэв.
Профессор жоготой инээмсэглэж: "Та бүхэн үүнийг асуусанд би их баярлаж байна.
Та нарын амьдрал хичнээн хэцүү байсан ч нэг юмуу хоёр пивонд зай байгааг харуулах гэсэн юм" гэжээ.
2013/02/24
Subscribe to:
Post Comments (Atom)
medmeer l ym bn
ReplyDeletegoy yum bna. ene yamar nom be?
ReplyDeleteГэрийнхээ хуучин хог новшийг цэвэрлэж байхад нэг хэвлэсэн цаас байсан. Хаяхаасаа өмнө орчуулаад хаячихая гэж бодоод орчуулж тавьсан юм. :)
Deletetaalagdlaa.
ReplyDelete