За, энэ цагаан сараар уламжлалт арван хоёр жилийнхээ ээлжит могой жилийн ул боов хийж идээ будаагаа засах ажил шувтарлаа. Өмнөх жилд хийсэн ул боовноос ялгаатай нь, халуун зууханд биш ургамалын тосонд шарав. Жорны хувьд ч бас шинэчлэл хийв. Нэг кг гурилд 250 грам масло, 120 грам элсэн чихэр, 120 мл сүүгээр зуурч тосон шарсанаар амт чанар эрс сайжирлаа :) Ингээд зарим зураг сонирхуулахад:
Сайхан шинэлээрэй!
2013/02/11
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment