2012/10/19

Хазсан алим дээр Монгол толь бичиг

Би уг нь Болор толь бичиг ашигладаг юм. Миний бодлоор Монгол толь дундаасаа хамгийн чанартай нь байх. Харамсалтай нь зөвхөн онлайн хэлбэрээр ашиглаж болох бөгөөд сүүлийн үед сүлжээгүй тохиолдолд байн байн мэдэхгүй үг харах хэрэг гарсан учраас офлайн хэлбэрээр ашиглаж болох толины эрэлд гараад Очирхуягын github дээрээс хэдэн Монгол stardict толь бичиг олов. Энэ хэдэн толь дээр Я. Цэвэлийн толийг нэмээд DictUnifier хэмээх багаж ашиглан Хазсан Алимны үндсэн толь бичиг формат руу хувиргаж Dictionary.app дээр ашигладаг болголоо. Иймэрхүү харагдаж байна:


Та Хазсан алимд зориулсан Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь болон Алтэнгэрэлийн Англи-Монгол толь бичгүүдийг эндээс татаж авч болно. Суулгахын тулд татаж авсан файлаа задлаад үүссэн *.dictionary файлуудыг ~/Library/Dictionaries/ руу хуулаарай. Дараа нь Хазсан Алимныхаа Dictionary.app-ын тохиргоо дотор Монгол толь бичгээ идэвхжүүлэхээ мартуузай.

Жич: энэ толь бичгүүдийг iPhone, iPad дээр суулгаад iBook дээр ашиглаж болно.

17 comments:

  1. Яг энэ монгол бичгийн галигаар гаргадаг нь аль толь бичиг нь юм бэ?

    ReplyDelete
  2. Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь

    ReplyDelete
  3. iphone, ipad deer yaj suulgah ve? jailbroken baih yostoi yu?

    ReplyDelete
    Replies
    1. Zugeer iphone deer ch suulgasan boloh baih. Eniig haraarai: http://forums.macrumors.com/showthread.php?t=1213497

      Delete
    2. iPhone or Ipad deer hiij uzeed saihan tailbartai taviad ugvul bayarlana daa. bi uuruu oroldood bolsongui eee. ter BKDictionaryManager_LanguageToOrder.plist file-ig copy hiij bolohguim

      Delete
  4. Өөр нэг юм асуучих уу? Mac дээр монгол драйвэраа ашиглаж байгаа үед гарнаас өгдөг коммандууд ажиллдаггүй юм байна. Жишээ нь, command+c and command+v гэм мэт. Үүнийг янзалж болдог уу? Windows дээр монгол драйвэр хэрэглэж байгаа үед тэр нь зөвхөн тухайн программ дээрээ л ажилладаг. Word дээр монголоор бичиж байгаад нэтээс хайлт хийх хэрэгтэй бол драйвэраа солих шаардлага байдаггүй шиг Мас дээр ингэж болдог уу? Мөн гарнаас драйвэраа яаж сольдог юм бол ...

    ReplyDelete
    Replies
    1. Хазсан алим дээр Монгол гар ашиглаж байхад command+c болон command+v зүгээр ажилдаг шд.

      Мөн та Хазсан алимны гарны тохируулга дээрээ "Allow a different one for each document" гэдэгийг сонговол сонгосон гарны байрлал чинь тухайн программ дээрээ л үйлчлэнэ.

      Delete
    2. command+space болор alt+command+space аар гарын сонголтуудыг шууд гарнаас сонгож болно. "Input source shortcuts" тохиргоо байгаа.

      Delete
  5. Хазагдаагүй ногоон роботод байхггуймуу?

    ReplyDelete
    Replies
    1. Android deer stardic toli bichig ashigladag hed heden Reader app uud bii. Teren deer https://github.com/ochko/stardict-mn-dics deer baigaa toli bichiguudiig ashiglaj boloh baih daa.

      Delete
  6. HTC EVO 3D activate your phone geed boldoggui ee yaaj yanzlah uu

    ReplyDelete
  7. SAin bain uu? axaa bi 5, 6 jilch hamaaggui haranhui oroond ch suuj bgad odor shongui ogloonooos ahuulaad oroi boltol hack hiij surlaa gej bodhod etses t ni yu boloh uu ta hack surlaa geed ter chigleleeree amidarlaa zogooh mongo olj chadah u

    ReplyDelete
  8. Чи эхлээд сайн хамгаалаад сурчуул дараа нь сайн довтолгч болж чаднаа

    Эхлээд сайн инженэр болох хэрэгтэй тэгвэл аяндаа сайн довтлогч болно ок?

    Мууг биш сайныг эхэлж сурах хэрэгтэй

    ReplyDelete
  9. Цэвэлийн толийн сангаа хаанаас авсан бэ?

    ReplyDelete
  10. Uuchlaarai ene dictionary iig herhen macbook bolon iphone deer tatah ve? Helj ugch tus bolno uu, mash yaraltai hereg bolood bn.

    ReplyDelete
  11. macbook deer tataj avsan ch dictionary luugaa oruulj chaddaggui yaraltai hariu helj uguuch please

    ReplyDelete