2012/10/06

Монгол бичиг ба Галт Үнэг

Яаг одооноос хоёр жилийн өмнө бидний хэдэн нөхөд Оцон Шувуу болон Хазсан Алим дээр Монгол бичиг дэмжүүлдэг баатар болцгоовоо. Зарим нь фонт хийнэ гээд харин би ОпенТайп энжайн дээр Монгол бичгийн дэмжлэг оруулахаар боллоо. Тухайн үед нээлттэй эхийн Панго болон ИЦУ гэсэн хоёр энжайн байв. Эхний ээлжинд Панго дээр Монгол бичгээ дэмжүүлээд албан ёсоор оруулах гэтэл Пангог хөгжүүлэгч Иран нөхөр Панго хуучирсан оронд нь Харфбуз гэж шинэ энжайн хийж байгаа тиймээс Панго дээр ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэв. За тэгэхээр нь тэр Харфбуз дээр нь Монгол бичгийн дэмжлэг орууллаа. Тэгсэн удалгүй нөгөө Иран нөхөр чинь Гүүглд ажил орчихвоо. Ажил нь ч ихэдсэн юм уу зав нь ч болдоггүй юм уу мань нөхөр Харфбуздаа гар бага хүрдэг болсон учир Харфбуз нь бэлэн болдоггүй ээ. Тэгэхээр нь хүлээж ядаад Убунту д зориулж хэдэн Панго нөхөөс бичвээ. За тэгээд хүлээгээд л байлаа хүлээгээд л байлаа хүлээсний эцэст харин Галт Үнэг Монгол бичгийн дэмжлэг орсон Харфбуз хувилбарыг ашиглаж эхэллээ.

Галт Үнэг дээр Монгол бичиг ашиглахын тулд та хамгийн сүүлийн хувилбарыг нь суулгасан байх ёстой. Хэрвээ та сүүлийн хувилбарыг нь суулгасан бол about:config дээрээ gfx.font_rendering.harfbuzz.scripts гэсэн тохиргоог Хазсан Алим дээр gfx.font_rendering.harfbuzz.scripts = 87 гэж харин Оцон шувуунд gfx.font_rendering.harfbuzz.scripts = 23 гэж тус тус өөрчлөөрэй. Үүнээс гадна та мэдээж Монгол бичгийн фонт суулгасан байх хэрэгтэй.

Оцон Шувуу дээр харагдах байдал:


Хазсан Алим дээр харагдах байдал:

9 comments:

  1. Баярлалаа Төгөлдөрөө! Энүүгээр маш их олон сайн үйлсийн үүд нээгдэж байгаа юм. Үр өгөөж нь улам дэлгэрэх болтугай!

    ReplyDelete
  2. Яасан сайхан мэдээ вэ

    ReplyDelete
  3. гайхалтай :) Одоо эргүүлчихвэл ч...

    ReplyDelete
  4. erguuleh yu bhav dee teee :D ,saihan medee bna

    ReplyDelete
  5. IE deer CSS -n "writing-mode" geed demjdeg um bnalee, bi neleen um amjuulsan, shuud MS -n bga font-g ashiglaj bolohgui yu? tsaaduul chin bas open baih heregtei gehiin boluu.

    ReplyDelete
    Replies
    1. firefox oos busad ni yor ni writing-mode iig demjdeg bolson. Eniig haraarai: http://mongolian-it.blogspot.de/2010/11/vertical-text-layout-in-webkit.html

      MS-iin monbaiti font open bish. Oor uildliin system deer ashiglah horiotoi baih. Harin http://mongolfont.com/ bolon Badral iin gargasan font iig Linux bolon Apple deer ashiglaj bolno.

      Delete
  6. Сайн байцгаана уу?
    Босоо Монгол бичгээ цахим тооцоолуурт оруулж байгаа үйлсэд талархал илэрхийлэхийн сацуу нэгэнтэй санал хүргэх гэсэн юм. Хараад байхад зүүнээс баруунд(LTR), дээрээс доош чиглэлтэйгээр оруулж байгаа нь буруу юм шиг санагдаад болдоггүй ээ :D Учир нь Дээрх байдлаар бичигдсэн бичвэрээ "Босоо" хэлбэрт оруулахаар баруунаас зүүнш уншигдах гээд болдоггүй ээ :P Тиймээс бараг бүх веб хөтчүүдэд байдаг "RTL" буюу баруунаас зүүн чиглэлтэйгээр оруулчихвал зөв болох бус уу? Дараагаар нь үүнийгээ босоо болгоход ч амар болмоор санагдаад байгаа юм аа...

    ReplyDelete
    Replies
    1. Галт үнэг CSS-ын writing-mode хэмээх property дэмждэг болбол автоматаар зөв дүрслэгдэнэ. Энийг л хүлээгээд байна даа: https://bugzilla.mozilla.org/show_bug.cgi?id=145503

      Delete
  7. Nice post thank you Chris

    ReplyDelete