2010/08/13

Шинж тэмдэг

Өнөөдөр галзуу биднийг ажиглаж байдаг эмч домч нарын тоо 37 хүрсэн байхыг хараад өглөөний сэрүүлэг маань 5:37 тул нүдэнд их л дотно харагдав. Анхдагч тоо. Хагардаггүй бутардаггүй элементүүд. Хүний тархинд юугаар ч орлуулашгүй орон зайнууд. Тоо хараад өөрөө ч мэдэлгүй хамгийн түрүүнд боддог бодол "анхдагч тоо мөн үү?". Аж амьдралдаа тоолж хийх зүйлсээ анхдагч тоотой зэрэгцүүлэхийг бас зорино. Арав хорь гэж тэгшилж тагладаггүй. Нэг, гурав, тав, долоо, арван нэг, арван гурав,,, хорин гурав, хорин ес гэж буталж нэгжилнэ. Сонин тоонууд. Эдгээр тоогоор ямар ч тоонуудыг задалж болно. Эгэл олны дунд буй элитүүд гэлтэй. Даравч далдайж, булавч бултайдаг нөхдүүд. Овооролдон буй хогон дунд онцгойрон гэрэлтэх эрдэнэс. Орох ёстой газрыг хаасан хаалганд гоц таардаг ганц түлхүүр. Эвдэрч буснисан ардыг эвлэрүүлж нийлүүлэх санаа. Тоо, сонин тоо, гоц тоо, гайхамшигтай тоо, тэнд эмч ирж байна. Эм уух цаг болчихож. Долоон цаг. Долоо, долоогийн тоо, анхдагч тоо, хагардаггүй бутардаггүй эд, юугаар ч орлуулашгүй орон зай…

6 comments:

  1. Анхны тоо биш болгосонд уучлаарай :P

    ReplyDelete
  2. @Өнөржаргал, уучлалт гуйх юу байх вэ. Би харин бичиж дуусахаас өмнө нь хүн элсэж нэмэгдвэл харин хөгтэй юм болох юм байна даа гэж бодож байсан. Ашгүй амжсан байсан болохоор баяртай байна.

    ReplyDelete
  3. 38=2*19 bas l anhnii toonuud

    hed ch baisan anhnii too

    ReplyDelete
  4. 7-chini zov l doo vnendee bol 7.4 yum

    ReplyDelete
  5. Аниагийн 7.4 гэдгийг ойлгосонгүй. Та надад дэлгэрүүлэн ухуулж өгнө үү?

    ReplyDelete
  6. Би анхны тоонд дургүй. Сонсоход тэс хөндлөн хүнээр бол зожиг, ааш муудтай, хүйтэн хүн шиг санагддаг. Би бол 2тийн зэргүүдэд дуртай.

    ReplyDelete