Тэжээл өгөхдөө бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байдаг юм байна. 0.7 Aмпераас доош гүйдэлтэй тэжээл өгөөд хэрэггүй. Хэрэв тэгэх юм бол гарнаас товчлуур дарахад гацах, хурдны удаашрал зэрэг нь анзаарагдах болно. Бэлэглэсэн хүн маань надад байгаа iPhone утасны цэнэглэгч 1 Ампер гаргадаг гэдгийг мэддэг нэгэн байсан болохоор тэжээлийн залгуургүй өгсөн байлаа. За тэгээд би баахан видео дуу хадгалсан дискнүүдээ залгах шаардлагатай байсан бөгөөд тэр дискнүүдийн зарим нь өөсрдөө тэжээлтэй (active), зарим нь үгүй (passive). Эдгээр passive дискнүүд RSPI ийн шүүснээс соруулахгүй гэж usb hub авсан юм. Энэ hub өөрт залгагдсан төхөөрөмжийг 3 Ампер хүртэл шүүс өгөх чадвартай учраас хэд хэдэн дискийг хангалттай цатгана. За ингээд зурагт руугаа HDMI залгуураар залгаад, usb гар хулгана залгаад, дискнүүдээ залгаж эцэст нь LAN руу нь сүлжээгээ залгаж ашиглахад ердөө л SD дискэн дээрээ үйлдлийн систем суулгах л үлдэж байна:
Ингээд Absolute Raspberri ээс нэг татаж аваад эхэлвээ :)
Нэг дискэн дээр нь Raspbian, нөгөө дээр нь XBMC суулгаж авав. Нэг амар нь унтраагаад л дискээ солиод л өөр юм оролдож болно. Байнга унтрааж асаах үед SD дискийг салгах бүр тогтвортой барьж татахад эвтэйхэн байлгах гэж, эсвэл тоосонд даруулахгүй хүмүүс интернэтээр дүүрэн хэрхэн хямдхан хайрцаг бэлтгэх тухай заавар байдаг юм байна. Надад хамгийн боломжтой нь хүүгийн Lego тоглоомноос хэдийг нь "хулгайлж" гэр хийх нь амар байв :) :
За ингээд xmbc суулгасаны дараа юу юу ажиллаж байгааг энд жаахан дэлгэрүүлье. xmbc ийн цэснээс pluggin гэдэг рүү орж төрөл бүрийн плагин суулгаж болдог юм байна. Баахан их сургуулийн интернэт курс, тв-н нэвтрүүлгүүдийн архив руу ханддаг плагинууд их сонирхолтой байлаа. Караоке сонирхдог хүнд бол караоке шууд л ажиллах юм байна. Турших бэлэн дуу сайн хайсангүй. Түүнээс биш mp3+cdg, mp3+lrc, mp3+text, midi гэх мэт караоке төрлүүдийг бүгдийг нь тоглуулдаг юм байна. Тийм дуунуудаа usb дискэн дээрээ овоолж байгаад шөнөжин орилж үзэхгй юу :). HDMI+CEC хэмээх харилцах протоколыг дэмждэг тул зурагтныхаа удирдлагаар xmbc гээ бас удирдаж болдог юм байна. Гэхдээ зурагтан дээрээ HDMI+CEC ийг идэвхижүүлэх хэрэгтэй байх. Манай зурагтан дээр анхнаасаа идэвхижигдсэн байсан уу бүү мэд, xbmc асангуут зурагтын удирдлагаараа удирдаж болж байв. Apple AirPlay сервер болж ажилладаг гэдгийг нь анхнаасаа мэдэлгүй байж байгаад iphone утсан дээрээ видео тоглуулаад үзэж байтал утасны баруун доод буланд xbmc гэсэн товч байхаар нь дарсан чинь шууд зурагт уруу цацахаар нь мэдэж авав. Samba сервер суулгаастай байл уу, эсвэл плагин суулгасанаа санадаггүй ( Absolute Raspberri хэтэрсэн байж магадгүй.. хэхэ ), ямар ч байсан залгасан дискнүүд дээр байгаа видеонуудыг нь гар утсан дээрээ FileExplorer гэсэн апп суулгаад үзэж болж байсан. Гэх мэтчилэн ухаж төнхөөд байвал энэ жижигхэн 35 хан долларын үнэтэй жижиг компьютерт ид шид их байгаа бололтой догоо.