2012/04/16

Усгүй талд цусгүй тулаан

Ийм тулаанд би бол хамгийн түрүүнд л чад хийх нөхөр. Тэгээд ч сонирхолын журмаар худлаа үнэн үзнээ бас. Ингээд өнгөрсөн зун нагац ахтайгаа нэг нүүдэг юм болов. Ахын дэлгэсэн шатрын хөлөг нь тал шиг том зузаан шир, бод хүүнүүд нь сөөм хэрийн өндөр, жижиг шатар гөлийж сурсан надад Гулеверийн аялалд гардаг үлэмж биетний хэсэг санаанд ордог байгаа. Дасах гэж хэсэг л сандардаг юм байна. Ингээд л хааяа хааяа нэг тийм шатрын хөлөг тааралдвал авах юм шүү гэж бодсоор өдий хүрчээ. Тэгж яваад санамсаргүй нэг өдөр интернэт дээр шатрын хөлөг олов. Үнэ ч гэж дээшээгээ өндөөр юм. Хамгийн хямд тэмцээний стандартад зориулсан нь 22 евроноос эхлээд л дээшээ талийжээ. За дүрснүүдийг нь модоор хийсэн бол нэг өөр, хуванцар бол бас нэг өөр үнээр гээд ерөнхийдөө бүгдийг нь хамгийн хямдаар тооцвол тээврийн зардалтайгаа нийлээд тавь орчим евро болж байх юм. Тэгээд гэнэт нэг тэнэг бодол орж ирлээ: "өөрөө хийчихэе л дээ".

Онолын хэсэг

Шатрын хөлөг гэж хайгаад олдсон монгол хэл дээрх вики хуудасны мэдээлэл арай л чамлалтай. Англи герман вики дээр нэлээн дэлгэрэнгүй байх бөгөөд шатрын холбооны дүрэм хуудаснаас бас нарийн зүйлсийг мэдэж авч болдог юм байна. Гэтэл ердийн тэмцээний шатрын хэмжээ улсын аваргын тэмцээний шатрын хэмжээ хоёр өөр юм байна.

Тэмцээний шатрын хэмжээ

Ердийн тэмцээний шатрын хөлгийн дөрвөлжин 5 аас 6.5 хүртэлх см ийн хэмжээтэй байж болдог юм байна. Ноёны өндөр 8.5 аас 10.5 хүртэл байж болно.

Улсын аваргын шатрын хэмжээ

Модон хөлөг байх ёстой. Хөлгийн дөрвөлжин 5.8 см байна. Ноёны өндөр 9.5 см байх ёстой бөгөөд дүрснүүд Стаунтон хэлбэртэй байх ёстой.

Хөлгийн хар тал нь хар бор өнгөөр, цагаан тал нь цайвар шар модны өнгөтэй байх ёстой байдаг юм байна. Энэ хуудаснаас өнгөнүүдийг нь харна уу.

Оролдлого - 1

Mahagony (монгол нэрийг нь олсонгүй), Maple гэсэн мод өнгө оруулагч лак авав. 50x50 см-н хулдаас аваад тэрэндээ дөрвөлжин нүхнүүд ухаж аваад тэр нүхээрээ өнгө оруулаад байвал яадаг юм гэж бодов. Тэгээд цаасан дээр эх бэлтгэл хийж туршлаа. Гэвч энэ аргаар хийх юм бол нэг өнгийн 32 нүхийг хоёр удаа будах шаардлагатай. Нийтдээ дөрвөн удаагийн будалт хийж байгаа юм. Будах тоолондоо хатахыг нь хүлээх юм бол бас удах шинжтэй. Тэрнээс гадна өнгө оруулагч лак энэ нүхэнд таарсан зураас шигээр нарийн түрхэгдэхгүй тархаж уусах шинжтэй юм гэнэ. Ингээд энэ дурлал бүтсэнгүй.

Оролдого - 2

Тэгээд бодов. Ингэж олон будалт хийлгүйгээр нэг дор шууд нэг өнгөөр шүршчихдэг загвар бэлдчихвэл хаа хамаагүй газар загвараа тавьж байгаад л шүршчих юм байна гэж. Тэгээд дараах маягийн юм бэлдэж авлаа. Гэтэл бас л санаанд хүрсэнгүй. Завсар зай гараад доогуур нь урсах, уусалт нь тардаг учраас нарийн бас болдоггүй шинжтэй. Модон дээрээ эхлээд нь суурь өнгө тогтоодог шингэн байдаг гэнэ. Тэрийг цацаж хатаасны дараа дээрээс нь өнгө оруулагч тавьбал болдог л гэж байна. Ер нь бол юм оролдох тоолондоо туршлага сууж байлаа. Тэгээд энэ оролдлогоо голж орхив оо.

Оролдоогүй оролдлого - 3

Мебелний хуулга байдаг юм байна. Яг тэр хоёр модны өнгөтэй хуулганууд бас байх юм. 45 Х 200 см ийн тийм хуулга 6.50 евро гэж байх юм. хайчлаад л дөрвөлжин модон дээрээ наах юм бол болох байх л даа. Гэхдээ би өмнөх оролдлогуудад зориулж хүнээс хөрөө зээлж, шинээр будаг авчихсан байсан болохоор ийм амархан болчихно гэхээр нэг л гомдолтой санагдаад байв. Хүүхэд хуруугаараа хуулчихвал яана гэж шууд сул тал хайж олов. Гэхдээ дээрээс нь лакдчихвал ч болох л байх л даа. Нарийн хайчилж чадаа ч уу үгүй ч уу, тэр болгоныг нь хуулгыг нь авч наах гэж төвөг гэх мэтчилэн ёстой дургүйд хүчгүй тайлбарууд урсгаж байгаад энэ оролдлогыг оролдсонгүй ээ хэхэ.

Шинэчлэл: яг энэ аргаар хийх зааврыг нөхөр явуулав.

Оролдсон оролдлого - 3

Ингээд жаахан интернэт дээр сэлгүүцэж байгаад нэг хуудас олов. Энийг хийнээ. Энэ заавар дээрх шиг модтой харьцах нарийн багажнууд байхгүй болохоор панердахаар шийдэв. 50 х 50 см ийн хэмжээтэй 4 мм-н зузаантай панер 2 евро 60 цент гэхээр нь хоёрыг авчихлаа. Нэгийг нь 55 х 55 мм ийн хэмжээтэйгээр жижиглэж хөрөөдөв. Хөрөөдсөнийхөө дараа өнгө оруулагч лакаар өнгөлөв. Өнөөх дөрвөлжин дээрээ өрж наав. Санасныг бодоход аятайхан болж байнаа. Дүрснүүдийг нь анхандаа өөрөө хийчихэе гэж бодсон ч эхлээд нь ямар юм байдгийг нь үзэх гээд бас хямд болохоор нь хуванцараар хийсэн дүрснүүдийг арваад евро гэхээр нь авчихлаа. Тэгээд өрж байгаад хүүгээ түлхсэн чинь доод зөөлрүүлэгчтэй нь зууралдаад олигтой гулгадаггүй. Дахиад хоёр давхар өнгөггүй лакаар будаж дуусгалаа. Хийж байх зуураа жаахан юм юмнаас төсөөрсөнөө мэдэж авсан ч юм юм сурж авсандаа би лав баяртай байв. Нэгдүгээрт: Зориулалтын багажгүй бол үнэхээр явдаггүй юм байна. Хоёрдугаарт панер гэсэн сонголт буруу юм байна. Панер өнгө оруулах үед норохоороо хотойх юмуу гүдийдэг юм байна. Дээрээс нь юм овоолж цаг болж байж тэгширсэн л дээ хэхэ. Хөрөөдөж жижиглэхээсээ өмнө өнгө оруулах ёстой байж гэх мэтчилэн алдаандаа анализ хийлээ хэхэ.

Оролдох ёстой оролдлого - 4

Ингээд хийсэн зургаа таньдаг хүндээ гайхуулж үзүүлээд ийм ийм багаж байхгүй болохоор модоор хийж чадсангүй гэж хэлсэн чинь - "надад тэр багажнууд чинь байгаа, хэрэгтэй бол авч хэрэглээрэй" гэдэг юм даа. Тэгэхээр нь дэлгүүрт байгаа модны үнэ харсан чинь хоёр метр мод 80 сент гэж байна. Нэг евронд багтааж хийх оролдлого байгаа л юм байна… :)

ШИНЭЧЛЭЛ: Бусад хүмүүсийн оролдлого

Сэтгэгдэл дээр өөрөө оролдож хийсэн Аниагийн бичлэгийг уншаад энэ хэсгийг нэмэрлэв. Хэрэв уншигч авхай нараас өөрөө хийж чадсан бол зургаа энэ хаягаар илгээвэл энд тавьж харуулъя. Мод хөрөөтэй, эсвэл хайч хутгатай харьцаж байгаагүй бол болгоомжтой байхад илүүдэхгүй шүү :)

7 comments:

  1. Наалддаг тунгалаг туузаар торлож нааж байгаад шүршиж будаад хатахаар нь туузаа авахад л Хөлөг шиг болох юм биш үү.

    ReplyDelete
    Replies
    1. Наалддаг туузаа нэгдүгээрт стандарт хэмжээгээр нь хайчилна, хоёрдугаарт торлосон эхний будалт чинь оролдлого 1 ийнх шиг болох бөгөөд зөвхөн 16 нүх будна. Дахиж хуулаад гурван удаа хийнэ гэхээр оролдлого нэгээс ч явдалтай болох байхаа даа :) Эсвэл гучин хоёр дөрвөлжин хайчилж наагаад шүршинэ гэвэл оролдлого 2 шиг болох бөгөөд болох л байх, гэхдээ л бас л хэмжээгээр нь хайчилна, зүйж наана. Бас л жаахан төвөгтэй биш үү? :)

      Delete
  2. Нилээд бодлоо, хийж үзэхээр ч шийдлээ :D,

    1. Квадрат хэмжээтэй өнгийн цаас 200₮
    2. Хатуулаг хавтан (тортны суурь ашиглалаа), 0₮
    3. Хүрээ хийх юм. 4 ширхэг нуруутай хавтас авлаа (хатуухан, нэвт харагддаг гялгар) 600₮

    1. Өнгийн цааснуудаас 2 өнгө сонгон 9, 9 зүсэж 10, 10-н урт гонзгой болгов.
    2. Тэдгээрийг өнгө дарааллуулан тор мэт сүлжлээ. (илүү гарсан хааш хааш нэг нүд нь хүрээнд зориулагдсан)
    3. Гэгээлэг өнгөтэй баганаас 2 захынхыг нь аваад голоор нь хайчилж өргөнөөрөө 1/2 хэмжээтэй 4 ширхэг хүрээний тууз болгов.
    4. Хатуулаг хавтан дээрээ өнөөх торлосон хөлөгөө тавиад дээрээс нь хүрэний туузаа 8x8 ын гадуур хүрээ татан тавиж тоог бичив. хөлөгнөөс илүү гарч буй 1/2 хэсгийг шугам тавьж байгаад нугалчихлаа.
    5. Дээрээс нь хавтасныхаа нэг талыг 9 нэгж өргөнтэй хайчилж хөлөг дээрээ тааруулан тавилаа.
    6. Эцэст нь 4 ширхэг нуруугаа 9 нэгж өргөнтэй тааруулан хувааж хүрээ хийлээ.

    Ингээд миний шилэн мэт нүүртэй, хатуу шатрын хөлөг бэлэн боллоо. Анхны өөрийн хийсэн шатрын хөлөг гэхэд, Хар, шар хосолсон өнгөлөг бас тэгээд дээр нь хямд өртгөөр (800₮)-р бүтсэн ч, бат бэх зүйлийг харахад урамтай байна.

    ReplyDelete
    Replies
    1. a3 цаас дээр өнгөтөөр хэвлэж, хатуулаг зүйл дээр наахаас хамаагүй илүү цэвэрхэн бас, хүний хөдөлмөр шингэсэн байгаа биз :) , Ийм зүйлийг хийж, хийсэн зүйлээсээ кайф авхад хүргэсэн нийтлэгч таньд талархлаа :D

      Delete
    2. Зургийг нь нэг газар тавиад үзүүлбэл сонирхолтой байна. Ямархуу болж вэ харъя.

      Delete
    3. Баяр хүргэе хүндэт Аниа минь ээ. Хийсэн алхмыг тань дотороо төсөөлөөд хагас хугас зураг шиг зүйл тархинд босож байна. Зураг явуулбал энд тавьж хүмүүсд харуулъя? Өөрөө гараараа хийгээд бат бэх болсныг харахаар үнэхээр урамтай шүү! :)

      Delete
  3. your blog is more usefull ans easly use...

    Fancy designer wear and fashioable.......
    Here We Have Some For You In Your Budget
    For More.... Plz visit Plz visit:-
    designer wear printed

    ReplyDelete