2012/03/04

iБулан

Манай гэрийн хаалганы цаана юу болж байгааг мэдээлэх эх сурвалж энэ булангаас эхэлнэ. Гэрийнхээ цонхоор бид нар хаалганы цаахан юу болж байгааг харж чаддаг ч энэ булангийн ачаар бид нар тив алгасаж мэдээлэл авна. Мэдээлэл авахаас гадна бас мэдээлэл түгээхэд энэ булангаар л гарна. За тэгээд энэ булан руу хүүхдүүд шээх, томчуул гартаа барьж байсан цай юмуу айргаа салгалж асгах, бөмбөг өшиглөх гэх мэтийн санамсаргүй болон санаатай үйлдэл хийх аваас өнөөх сайхан мэдээлэл хаагдах болно. Тийм болохоор энэ булан бол гэрийн хүндэт iБулан юмаа :)

Манай гэрийнхний нүд чихийг бөглөгч зурагт, интернэт, утас гурвыг нэг байгууллага хангана. Тэр байгууллага манай гэр лүү зурган дээрх нэг гэсэн дугаартай нүхээр сүвэгчилж ирнээ. За тэгээд нэг нь зурагт руу, нөгөө нь хоёр гэсэн дугаартай хар хайрцаг руу орно. Хар хайрцагнаас гурав дугаартай Фритц рүү зургаа дугаартай кабелаар интернэтээ салаалж, тав дугаартай кабелаар утасны аппарат руу гэрийн утас залгагдана. Дөрөв дугаартай кабел Фритцээс гарч явсаар бас нэгэн утас руу холбогдох бөгөөд тэр утас нь долоо дугаартай юсб дээр суугдсан астериск хэмээх програм ашиглаж монголд байгаа жмобайл болон мобикомooc авсан интрнэт утасны дуудлага хүлээж авах, эсвэл монгол дугаар луу залгахад хэрэглэгддэг утас. Найм хэмээн дугаарлагдсан шар ногоон өнгийн шаарууд бол энэ сараачиж байгаа зүйлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хоёр шааргүйгээр тэр буланд цугларсан тоос шороог юугаараа далдлах бил ээ? :)

Фритц дээрх үйлдлийн системийг нь Фрээтцээр сольж болдогт л хамгийн гол нь байгаа юм. Ингэж чадах аваас рөүтэр дээрээ tor, эсвэл астериск гэх мэтчилэн маш олон програм багцуудыг сонгож суулгах давуу эрх үүснэ. Фрээтцийн хуудсан дээрх үндсэн суулгах заавар болон астерискийг фрээтц дээр суулгах зааварыг зөв дагах аваас хүссэндээ хүрэх боломжтой. Мэдээж астерискээ тохируулахын өмнө тодорхой мэдлэгтэй байх нь зүйтэй бөгөөд сонирхсон хүнд энэ хичээл их тус болно. Урьд нь галзуурч байгаад ашгүй эдгэрсэн нэг нөхрийн галзуу хүнтэй хийсэн "хамтын ажиллагааны нөхөрсөг гэрээний" үр дүнд бий болсон нөхөөсний ачаар астериск маань жмобайл болон мобикомын сервертэй төвөггүй харилцаж чадав. За тэгээд ойлгох хүн бий, ойлгохгүй ч хүн бий учраас энэ удаадаа аль алинд нь оршил маягаар танилцуулах зорилгоор үүнийг эхлүүлж бичлээ.

13 comments:

  1. Овоо үнэтэй эд байшүү. £200 гаран юм байшд.

    ReplyDelete
    Replies
    1. Фритцийн энэ загвар ер нь жаахан үнэтэй. 6 DEC утас, 2 аналог, 1 ISDN утас залгаж, 2 юсб залгуурыг нь фрээтцийн ачаар 9 хүртэл өсгөж болдог гэх мэтчилэн бараг бичил цахилгаан холбоо болчихдог болохоор үнэ нь тэр хавьцаа тусдаг байхаа.

      Delete
  2. 2 бөмбөлөг нь тоос шороог өөртөө татдаг гэсэн үг үү? :)

    ReplyDelete
    Replies
    1. :) би уул нь наргиа болгож л тавьсан юм. Тэгсэн чинь одоо тоос сорогч болгож ашиглаж болох юм шиг санагдчихлаа хаха

      Delete
    2. хахаха, цахилгаанжуулаад тавьчихдаг юм байх гэж бодлоо ш дээ

      Delete
    3. natsag oroi bolgon tolgoindoo naad 2 shaariig chin urdeg baihgui yu haha

      Delete
    4. Юу боллоо гэж өөрийнхөө толгойд үрэх юм, хүүхдүүд байхад чинь :)

      Delete
  3. 2, 3 ийг холбосон нэг саарал кабель яваад байна уу? Фриц дээрх 7 дугаарын зүүн гар талын кабель ямар зориулалттай юм бол...

    ReplyDelete
    Replies
    1. Түгээгч газраас гэрийн утасны хоёр дугаар өгдөг юм. Тэрний нэгийг нь би астериск руу оруулж тохируулаад гаднаас гар утаснаасаа тэр дугаар луу залгахаар астериск дээрх жмобайлын юмуу мобикомын эрхтэй дугаараар цаашаагаа гарч монгол руу ярих туршилт хийх гэж байсан юм. Гар утасны маань тариф нь гэрийн утас руу үнэгүй залгадаг учраас ийм аргаар гар утаснаасаа монгол руу ярьдаг болгочихоё гэж бодож байлаа. Зав гарахаараа энэ цувралаараа астериск тохиргооны духай жаахан дэлгэрүүлэхийг бодноо.

      Delete
  4. гоё тохируулжээ. гадагшаа гархаараа хэрэгжүүлэмз :D

    миний юм ч гэж ганц рютер л байх шив дээ.

    ReplyDelete
  5. yun german hicheel ve eniig chin hen oilogdiin

    ReplyDelete
    Replies
    1. Сурахыг хүссэн хүнд бол одоо цагт ямар ч хэлнээс байсан бай гүүгл гуайн орчуулагчаар хагас хугас мэддэг хоёр дахь хэл рүүгээ орчуулдаг болсон цаг шүү дээ. Хүсэх л юм бол ш дээ...

      Delete
  6. barag shaar uleej uruuniihuu buland tavihaa shahav kk

    ReplyDelete