Эрдэнэчимэг эгчийн дэлгэж тавьсан зурмал үсэгнүүдийг эвлүүлж босгодог систем бэлдэж байх зуур дараах санаа төрж сайхан зурчихдаг санаа сайтай хүмүн үгүйлэн үүнийг тэрлэж сууна. Үүссэн монгол үсэгнүүдтэйгээ цуг үндэснийхээ шинж чанарыг харуулсан дүрс нэмье гэж бодов. Дараах жагсаалтыг танд дэлгэж харуулангаа дурын ( inkscape байвал сайн ) вектор дүрслэл хийж чаддаг програм дээр зурсан юмуу, эсвэл эдгээр дүрсийг дуурайж бэлтгэж болох фото зураг юмуу зурмал зургийн холбоосыг нь чулуудах хүн хайж байгаагаа уламжлая. Мөн үүн дээр нэмэх дүрс байх аваас санаа оноогоо харамгүй хайрлах эрх уншигч авхай танд бийг хэлүүлэлтгүй бүгд мэднэ дээ. Галзуу хүний тэмдэглэлийг тоож хардаг хүн цөөхөн гэдгийг бид мэддэг ч, юмыг яаж мэдэх вэ, овоо босгоогүй бол шаазгай юунд суух бил ээ :).
- Монгол улсын Сүлднүүд ( Он дарааллаар. http://jaagii14.blogspot.com/2010/10/blog-post_08.html ) Монгол улсын газрын зургууд (Он дарааллаар) Бөх Морь Нум сум Есөн хөлт туг Монгол цэрэг Хонь Ямаа Үхэр Тэмээ Шонхор Чоно Нохой Уурга Эмээл Дөрөө Монгол гэр Дээлтэй хүн ( ястан бүрийн ) Сүхбаатарын хөшөө Янгир Монгол гутал Морин хуур Хөсөг тэрэг ( морин, үхэр, тэмээн ) Өлзий хээ Ааруул Айраг Ууц Тарвага Тавгийн идээ Ул боов Ташуур Гэрэгэ ( анхны нэвтрэх үнэмлэх :)
Монгол улсын газрын зураг, 9н хөлт туг, Монгол улсын сүлд, ташуур, Морин тэрэг, Үхэр тэрэг, Монгол гэр
ReplyDeleteБаярлалаа, зохих нэмэлтүүдийг оруулав.
ReplyDeleteНацаг аа, монгол фонтод нэмэр болох бол уу гээд дөрвөн хуудас скандаад альбом дээр оруулчихлаа. .tif файлаар авах бол шуудангаар илгээе.
ReplyDeletehttp://picasaweb.google.com/lh/photo/GPiGdxZbSGNofv__8caqMZ0bMAlzn9jFGAAkwuSPC8g?feat=directlink
Баярлалаа Эрдэнэчимэг эгч ээ. Төвөг удахгүй гэвэл над уруу захиагаар хавсаргаад явуулна уу?
ReplyDeleteМаш их баярлалаа.
ямаа, хонь гэcнээ ааруул, айраг хүртэл фонтон дотор хийхгээд байдаг энэ хүн яав ч галзуурчэээээ ... Кккк ;)
ReplyDeleteБи Inkscape дээр хирэндээ ажиллаж чадна. Бүтэн жилийн өмнөх пост ч гэлээ боломж байвал туслая. Ямар форматтай хийхээр төлөвлөж байв, бичгэн дунд явж байх emoticon маягийн юм уу? Зорилгыг сайн ойлгосонгүй.
ReplyDelete@Khaschuluu Munkhbayar, Дээрх жагсаалтанд байгаагаас дан өнгөөр зураад (.ink байж болно, эсвэл svg) та өөрийнхөө хуудсан дээр тавих, эсвэл энд мэдэгдэхээр тань холбоо барьж өгөлцөж авалцаж болох юм. Бүндөүс дээр байдаг windings.ttf гээд баахан дүрс агуулсан фонт байдаг даа? Тэрэн шиг монгол үсгийн тодорхой бүсэд тийм зурагнууд оруулах гэсэн юм. Copyright ийн юмуу эсвэл тусгай тэмдэгтүүдиг оруулж болдог шиг монгол шинжтэй тэмдэгтүүд агуулж байвал сонирхолтой болов уу гэж бодсон юмаа.
ReplyDeleteАан фонт хөгжүүлэх гээд байгаа юм би вий. Тэгэхээр .svg гэхээсээ илүү FontForge бил үү, түүн дээр хийвэл ч дээр юм уу. Сурсанаараа inkscape дээр зуръя.
ReplyDeleteХарин дээрх жагсаалтаас хорогдсон, хийгдсэн нь байвал хэлээрэй. Давцуулаад яахав :D
Эрийн гурван наадмыг доорх байдлаар хийж үзлээ. Болох уу?
ReplyDeletehttp://upload.wikimedia.org/wikipedia/commons/9/92/Mongolian_traditional_arching_ttf.svg
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/fc/Mongolian_traditional_horse_racing_ttf.svg
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/7c/Mongolian_traditional_wrestling_ttf.svg
@Khaschuluu Munkhbayar
ReplyDeleteхөөрхөн болсон байна. SVG-ээр зурсан байхад хангалттай. Сүүлд нь python + fontforge API ашиглаад автоматаар фонт үүсгэчихнэ.
Гэхдээ ер нь Монгол бичгийн фонт хийх ажил түр зогссон байгаа. Glyph сайн зурдаг хүн олдохгүй байгаа учир.
Надад яг одоо байдаг дармал монгол бичгийн фонт ерөөсөө таалагддаггүй :P Яагаад ч юм. Харин бичмэл юм шиг фонт нь гоё харагдаад байдаг.
ReplyDeleteЗогссон нь харамсалтай л байна :(
Ямар аргаар үргэлжлүүлж болох вэ?
@Khaschuluu Munkhbayar
ReplyDeleteМонгол бичгийн глип болгоныг зуръя гэхээр нийт мянга гаруй глип зурах хэрэгтэй. Мянга гаруй глип зурж өгөх буянтай хүн одоохондоо гараагүй л байна.
Нацаг анд маань титэм сүүл гэх мэт үндсэн зурлагууд өөрөө зураад автоматаар глип үүсгэж үзсэн болов ч олигтой үр дүнд хүрээгүй. Тэр зурсан үндсэн зурлагуудыг эндээс харж болно: https://github.com/natsag2000/mongoluseg Энэ үндсэн зурлагуудаас фонт үүсгэдэг программыг эндээс хараарай: https://github.com/natsag2000/mongolbichig
Монгол бичгийн OTF дүрэм нь ерөнхийдөө болчихсон одоо глип дээр л гацаад байгаа юм. Дүрмийн асуудлыг http://mongol.openmn.org/index.php дээрээс уншиж болно.
Та арай глип зурж өгч буян болох юм биш биз дээ? :)
@Khaschuluu Munkhbayar
ReplyDeleteжаахан тодруулга: Тэр мянга найман зуу гаруй үсэг дотор манж, тод үсэгнүүд орсон шүү. Яг зөвхөн монгол бичгээ дүрслэнэ гэх юм бол зургаан зуу хавьцаа бууж байгаа. Энэ тоог би https://github.com/natsag2000/mongolbichig/blob/master/fontcreator/misc/useg_zurlaga_desc файлаа харж байгаад хэлэв.
Төгс бичиг зохионо гэвэл энийгээ дахин хоёр янзаар зурах хэрэгтэй болдог (italic, bold). Тэр хэмжээнд харьцуулах юм бол миний "дагаж" зурсан зурагнуудаас үүссэн фонт маань үнэхээр олиггүй үр дүн.
Ер нь хоёр зам байгаа юм. Нэг нь үнэхээр тэр бүх дүрснүүдийг зурах эсвэл үндсэн дүрснүүдийг эвлүүлээд тэдгээр дүрснүүдийг зурдаг систем хийх.
Гол хүндрэл маань бас SVG зурагнуудыг зөв эвлүүлэх. Одоогийн байдлаар бол хэмжээ нь ижил дөрвөлжингүүдийг нийлүүлж залгаад эргүүлж босгосон л арга хэрэглэж хийсэн. Хэрэглэж байгаа зарим багаж маань ердөө нэг чиглэлд л залгадаг тул ийм замаар явсан.
Тоонд сайн бөгөөд толгой сэргэлэн том зорилготой хүн бол арай өөр бас илүү сайн хийх нь дамжиггүй. Надад болохоор эхний хоёр нь учир дутагдалтай учраас бас дээрээс нь ажил амьдрал хоёрын үлдсэн зай завсраар оролдож байгаа тул явц удаан, чанар муу байгаад уучлалт хүсье. Хэрэв амар аргаар фонт хийдэг болгочихвол олон залуус сонирхож шинэ шинэ гоё содон фонт хийхэд нь амар байх болов уу гэж бодож байлаа. Эцэст нь, ер нь бол зогсоогүй, зогсох учиргүй. Уран гартай өгөөмөр тань шиг хүнийг хайж бичсэн бидний зар хуудсыг минь олж орж ирсэн танд дахин баярлалаа. Зурсан зурагнууд тань гоё болжээ. Би монгол улсынхаа сүлднүүдийг зурж эхэлж байгаад дуусгалгүй орхисон. Их чимхлүүр ажил байна лээ. Амар зурагнаас нь эхлэе гэсэн мэргэн санаа өмнө дурдсан шинжнүүдийн хоёр дахь шинжний дутагдлаас болоод төрөөгүй байх л даа :)
Хариулт бичсэнд баярлалаа.
ReplyDeleteГэхдээ аль хэдийн байгаа фонтыг дахиж зурах гээд байгаа юм бэ?
@Khaschuluu Munkhbayar
ReplyDeleteodoogiin baidlaar Windows iin MonBaiti aas oor ajildag Mongol bichgiin font baihgui. Copyright tai bolohoor Linux deer taraaj bolohgui baigaa yum. Bas zarim neg OTF durem ni buruu baigaa.
Bi ug ni Pango/Harfbuzz deer mongol bichgiin demjleg oruulsan uhaantai. Mongol bichgiin font toi bolchihvol ug ni Linux deerh Mongol bichgiin problem baihgui boloh yum daa.
menksoft neg yu bna ?
ReplyDeletedanch unicode bish yum