Нацаг анд маань Монгол бичгийн бүх дүрмийг нэг мөсөн
хүснэгт маягаар цуглуулж түүгээрээ энжайн зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаад дараа нь
Монгол бичгийн дэмжлэгийг нэг мөсөн албан ёсоор оруулъя гэсэн учир сүүлийн гурван сар энэ талаар оролдсонгүй. Андыг хүлээсээр байгаад сүүлдээ залхсан тул Хазсан Алимны Ирвэс үйлдлийн систем дээр
ААТ хэмээх фонт технологи ашиглан Монгол Бичгийг дэмжүүлэв. Доорх дэлгэцийн агшин Сафари хөтөч Монгол бичгийг хэрхэн харуулж байгааг үзүүлнэ.

Энэ фонт технологи маань элдэв бусын энжайн ашигладаггүй, харин үсэг солих дүрмээ
state machine хэлбэрээр фонт дотроо хадгалдаг. Иймд та Хазсан Алим дээр Монгол бичгээр бичихийн тулд зөвхөн дээрх фонтыг суулгахад хангалттай. Одоогийн байдлаар дээрх фонт маань Майкрософт компанийн Байти фонтын глип ашигласан тул тараах боломжгүй байгаа. Харин та үсэг солих дүрмийг нь
эндээс харaaрай. Удахгүй
ОпенМН багтай хамтарч МонголБичиг2.0 фонтын глип ашиглан МонголБичиг3.0 фонт гаргах болно. Тэр хүртэл удахгүй байх гэж найдаж байна.