;; эмаксаас тэрлэхэд хэрэглэгдэнэ (load-file "~/elisp/e-blog.el")Мэдээж ;; тэмдгийн араас бичигдсэн тайлбарыг заавал бичих шаардлагаггүй. Мөн e-blog.el файлын байрлах газрыг зөв зааж өгөх хэрэгтэй (би өөрийнхөө ~/elisp санд хадгалсан). Ингээд эмакс эхэлсний дараа M-x e-blog-new-post тушаал өгөнгүүт тэрлэж эхлэх нь тэр дээ. Танаас хэрэглэгчийн нэр болон нууц үг асууж холбогдсоны дараа таны тэрлэлийн үндсэн гарчгуудыг тань жагсааж харуулах болно. Нэрийн урд нь байгаа нэмэх тэмдэг дээр нь дарснаар тэнд хэдэн тэрлэл байгааг харуулна. Засварлахаар бол мэдээж дээр нь дарахад хангалттай. Харин шинээр тэрлэхээр бол үндсэн гарчиг дээрээ дарна. Ингээд л Гарчиг, Шошго хоёроо оруулаад л дараа нь үндсэн хэсэгт нь санаанд орсноо бичиж дуусгаад C-c C-c дараад л болох нь тэр. Үгүй мөн амар юм даа.
2010/04/23
Эмаксаас тэрлэх
Урьд нь дурлаж баруун гартаа байлгадаг байсан засварлагчаа зүүн гарандаа шилжүүлэн өгч, оронд нь эмакс хэмээх засварлагчийг баруун гартаа барих болсноос хойш хэдэн жил өнгөрчээ. Энэ хооронд бараг бүх зүйлийг эмакс дээр хийхийг зорьж, мөн хийсээр, харин энэ тэрлэлийг эхлүүлэх хүртэл эмаксаас тэрлэж үзээгүй байж. Эхнийхээ хуудсыг тэрлэв. Болж байх юм. Болгох гэж мэдээж хэсэг мангуутлаа л даа. Ер нь бол хоёр арга ихэвчлэн хэрэглэгддэг бололтой weblogger.el болон e-blog. Би яагаад ч юм эхнийхээр нь оролдож хэсэг хугацаа алдав (гүүгл гуай эхнийхийг нь их олж харуулах юм). Гэтэл нөхрийн илгээсэн нэг хаягийг нээж үзтэл тэр нь миний урдаа барьдаг томчуулын нэг байх нь тэр. Мундаг гуай бас л над шиг ухантаж уур нь хүрээд бичсэн байх юм. Мундаг юм болохоороо мань хүн юу боллоо гэж над шиг уйлаад л сууж байхав дээ, илүү арга олчихож, тэр нь хоёр дахь арга нь юм. Товчхондоо бол энэ хоёр дахь арга нь гүүглийн өөрсдийнх нь гаргасан API-г ашигладаг болохоор алдаа бараг гардаггүй юм байна. Тавигдах ганцхан шаардлага нь ажиллаж байгаа компотитор дээр нь curl суусан байх шаардлагатай. Ингээд e-blog.el файлыг татаж авч нэг газар байрлуулаад .emacs файлдаа дараах оруулгыг нэмсэн бол суулаа гэсэн үг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment