2010/10/27

Чөтгөрийн гарт ертөнцийн гэрэл ...

Өнгөрсөн хавраас хойш л гэрт нэг бяцхан чөтгөрийн хөгжүүлэгчийн өгсөн хавтанг утасгүй сүлжээний хандалтын цэг болгон ашиглах гэж нэг хэсэг туршив. Уг хавтан маань 32 битийн big endian MIPS процессортой нэлээд хэдэн сүлжээний порттой, хүчин чадал боломжийн SBC болой. Азаар MIPS дээрч ажиллах бяцхан чөтгөрийн порт хийгдээд тун удаагүй байсан юм. Тэгээд нэг цахилгааны инженер, хөдөлмөрч япон залуугийн порт хийсэн run драйвер ашиглаад хандалтын цэг ч дорхноо л бараг болчихов. Гэхдээ мэдээж нэлээн олон удаа panic, core dump ч боллоо, хөгжүүлэгчдийн тусламжтайгаар тэдгээрийг засаад ажиллагаатай ч боллоо доо. За ингээд утасгүй сүлжээний төхөөрөмжтэй болчихлоо гэж баярлаж байтал баяр дээр баяр болохоор сайхан боломжийг бас нэг орос гаралтай залуу хийсэн байлаа. Юу вэ гэхээр GPIO драйверийг бяцхан чөтгөрт оруулж хөгжлийн шинэ түвшинд хүргэж. За тэгээд сонирхож байгаа хүмүүс нь интернетээс хайгаад уншчихна биз, тэгээд ч хавтан маань бас GPIO хөлнүүдтэй байсан болохоор багахан туршилт хийхээр шийдэв.

Эхлээд бяцхан диод залгаж асааж унтрааж үзэхээр шийдэв. Электроникоос хол удсан болохоор диодоо сонгох, диодоо шатаахгүйн тулд тохирох эсэргүүцлээ сонгох гэж бас л жаахан уншив, залхуурч хүнээс хүртэл асуув :) Breadboard аваад диод эсэргүүцлээ тавиад асааж унтрааж үзлээ дээ, болж байнаа. Үнэндээ электроник жаахан гадарладаг хүүхэд нүдээ аниад хийчмээр эд болохоор ёстой ичмээр дамшигдаа гэж зарим нь хэлэх л байх. Гэхдээ тэрийг тоохгүй шүү.

За энэ ч яахав амархан боллоо гэж бодоод санаа амарсангүй бас өөр юм хийж үзэхээр сэтгэл шулуудав. 220V-ийн релей удирдаж гэрийн цахилгаан хэрэглэгч хянах шунаг бодол толгойд эргэлдээд өөрийн эрхгүй шаардлагатай зүйлсийг үтэр түргэн худалдаад авчихлаа. За харин транзистороо удирдах эсэргүүцлээ тооцох гэж бас л жаахан мунгинав, холболтоо ч дутуу хийснээ анзаарахгүй баахан л тоо бодов. Эцэст нь нэг юм алдаагаа олж, эсэргүүцлээ ч гаргаж элементүүдээ ч зоогоод туршилтаа ч амжилттай хийлээ. 220V гэдэг тоглоом биш болохоор аюулгүй ажиллагааг бас нэлээн анхаарч хайрцаг, савыг хайж олоод релейгээ байрлуулж хавтан, холболтуудаа ч мэргэжлийн юм шиг л хийв. Гэхдээ хавтангийн ар талыг харвал ч зарим нэгний хөх инээд хүрэх нь дамжиггүй :D

За баахан нуршиж чилээлээ. Доорх MPEG4 видеог нэг "мэргэжлийн" камер, нэг "мэргэжлийн" операторын хүчээр хийснийг харж нүдээ чилээх нэг нь чилээнэ буй заа.

Youtube видео



Мэдээж релей удирдахад ийм хүчирхэг хавтан шаардлагагүйг галзуу хүмүний тэмдэглэл уншиж буй улсууд эрхбиш нэг мэдэлгүй дээ гэж найднам :) PIC, Atmel-ийн 8 бит контроллер байхад л болох байх гэж мунхаг миний бие тунгааж байна.



Эцэст нь бяцхан чөтгөрийн гарт ч ертөнцийн гэрэл ... За юу гэж ойлгохоо өөрсдөө мэднэ биз.

FreeBSD rocks :)

4 comments:

  1. Minii shireenii chiiden uuruu tovchluurtai bolohoor ih amar, untraaj asaahad nemelt yanz buriin board etr shaardaagui ee. Hehe. Neg iimerhuu yum turshij uzeh yumsan

    ReplyDelete
  2. Шанаганы ёроолыг чинь ухаж байгаад энэ нийтлэлийг одоо л үзэж байна. Би бас гэрийнхээ бүх цахилгаан хэрэгсэлээ компьютерээс бүр давраад гар утсаараа удирддаг болмоор байнаа яах уу. Гэрийнхээ map дээр бүх цахилгаан төхөөрөмжөө зоож байгаад аль төхөөрөмжийг удирдахаа сонгож унтрааж асаагаад л... :-) Транзистор ойр зуур жижиг чип ашиглахаас хэтрэхгүй болохоор код програм бичих дээр очихоороо л таг гацчаад байгаан :-(

    ReplyDelete
    Replies
    1. Бүх ханын тогны сокет, унтраалгуудыг л сольж таарах байхаа. FS20 эсвэл Z-wave дэмждэг залгуур, унтраалгууд байдаг юм билээ. Үнэ нь хямддаа 30-аас 50$ гэж харсан. Тийм залгуур, унтраалгуудаар бүгдийг сольно гэхээр овоо зардалтай болохоор ч юм шиг санагдсан. Тэгээд нэг touch дэлгэцтэй удирдлагын андройд таблет, FS20, Z-wave дэмждэг контроллертой цуг бас нэг газар зоож таараа :)

      Delete
    2. Arduino-той байхад энэ бүхэн асуудал биш ээ. :)

      Delete